Цар тахлын улмаас хоёр жил гаруй тоглох эрхээ хасуулж, гэртээ хоригдсон хүүхэд багачуудаа хаана хэрхэн баярлуулж, ямар үзвэр үйлчилгээ үзүүлэх вэ гэдгээ мэдэхгүй яваа олон эцэг эхчүүд бий.
Тэгвэл ээж, аавууд болон энхрий бяцхан үрсдээ дуулгах сайхан мэдээ байна. Монголын хошин урлагт цэл залуухан атлаа бүтээлч, хөдөлмөрч байдлаараа хэдийнэ танигдсан “Мөрөөдлийн театр”, “Эмоци” продакшны залуус “Даймонд” циркийн уран бүтээлчидтэй хамтран “Троллууд циркийн гайхамшигт ертөнцөөр” шоу тоглолтыг зохион байгуулахаар бэлтгэл ажилдаа оржээ.
Гайхамшигт циркийн үзүүлбэр, авьяаслаг уран бүтээлчдийн хөгжилтэй, хөөртэй тоглолтууд, үлгэрийн баатрууд, хүүхэд багачуудын үзэх дуртай “Хүн аалз” гээд олон олон сонирхолтой үзүүлбэрийг багтаасан адал явдалт шоу тоглолт үзэгч бяцхануудаа лавтай уйдаахгүй гэдгийг уран бүтээлчид дуу нэгтэй хэлж байна.
.jpeg)
Тоглолтын бэлтгэл ажлын талаар “Эмоци” продакшны жүжигчин Жерри буюу Т.Бадамжав хэлэхдээ “Дүү нартаа хэзээ ч үзэж, харж байгаагүй олон гайхалтай зүйлийг үзүүлэхээр өдөр шөнөгүй бид бэлтгэж байна. Дэлхийд уран бүтээлээ толилуулдаг циркийн уран бүтээлчид энэ тоглолтод оролцож, та бүхэнд тоглолтоо сонирхуулна. Мөн гурван гэр бүлийг азтанаар шалгаруулан тоглолтын билетээ гардуулахаар манай хамт олон шийдсэн. Хүүхдийн баяраар сүүлийн хоёр жил багачууд маань тоглолт үзээгүй. Тиймээс маш сонирхолтой байна гэдгийг амлая. Аав ээжүүдийнхээ хүсэлтийг ч харгалзаж, тоглолтоо зохион байгуулахаар бэлтгэлээ” гэсэн юм. Өөрөөр хэлбэл, дан ганц хүүхэд багачууд ч бус эцэг эхчүүд, гэр бүлээрээ дэлхийд гайхагддаг олсон дээрх алхалт, уран нугаралт зэрэг гайхалтай циркийн үзүүлбэрийг үзэх боломжийг тэд олгож байгаа юм. Дэлхийн олон улс оронд уран бүтээлээ хүргэдэг дэлхийн циркчид эх орондоо түр ирж, цар тахлаас хойш анх удаа тоглолтоо үзүүлж буй алтан боломжийг битгий алдаарай. Тэд тун удахгүй дэлхийг тойрох аялан тоглолтдоо гарахаас нь өмнө амжиж үзэх боломжийг энэхүү тоглолт бүрдүүлэх нь ээ.
Шоу тоглолт Монгол бөхийн өргөөнд тавдугаар сарын 31-ны 17.00 цагт, зургадугаар сарын 01-ний 12.00, 15.00 цагт гуравхан удаа тоглогдох бөгөөд билетийг 1900-1950, ticket.mn сайтаар үнэгүй хүргэнэ.
Тоглолтод, дэлхийд Монгол Улсынхаа нэрийг гаргаж, монгол уран нугараачийн ур чадвар авьяасыг гайхуулж яваа “Монгол Aquaman” буюу Э.Лхагва-Очир, авьяаслаг, эгдүүтэй уран бүтээлч Жерри буюу Т.Бадамжав нар “Хүн аалз” ба хөөрхөн тролл бүсгүйн дүрийг бүтээж, гайхамшигт циркийн үзүүлбэр үзүүлэх бол хөгжилтэй Бээгий мөн этгээд донжтой троллын дүрийг бүтээжээ.
Дэлгэрэнгүй мэдээллийг уншигч та 91936767, 94945000, 89699910 дугаараас лавлаарай. Энхрий бяцхан үрсээ дагуулаад эргэлзээгүйгээр 13 дугаар хороолол “Монгол бөхийн өргөө”-г зориорой. Таныг болон таны бяцхан үрсийг нэг ч хором уйдаахгүйгээр троллын ертөнцөд аялуулж, гайхамшигт циркийн үзүүлбэрээр ангайтал гайхшруулах ажлыг нь харин шижигнэсэн залууст даатгаарай. Троллуудтай хамтдаа циркийн гайхамшигт ертөнцөөр аялахад бэлэн үү.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ