УИХ-ын сонгуулийн сурталчилгааны үеэр АН-ын зүгээс төрийн эрхийг хууль бусаар авахтай холбоотой хууль бус үйлдлүүд удаа дараа гаргаж байгаа талаар МАН-ын Сонгуулийн төв штабаас мэдээллээ. Сонгуулийн санал хураалт дуусахаас хоёр цагийн өмнө болсон уг мэдээллийн үеэр МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва “Улс төрийн соёлын хувьд иргэд сонгогчдодоо таагүй мэдээ хүргэж байгаадаа хүлцэл өчье. АН-ын зүгээс илтэд хууль зөрчсөн олон баримт нотлогдож байгаа учир энэ мэдээллийг хүргэхээс аргагүй байна” хэмээгээд АН-аас мөнгө тараалт, худал амлалт түгээх, иргэд сонгогчдод дарамт шахалт үзүүлж байгаа үйлдлүүдийн талаар мэдээллэсэн юм.
Тэрбээр “УИХ-ын сонгуулийн II тойрог Завхан аймгийн Тосонцэнгэл суманд АН-ынхан иргэдэд мөнгө тарааж байгаа үйлдэл дүрс бичлэгтэйгээ ил болсон.
Сонгуулийн IV тойрог Булган, Хөвсгөл, Орхон аймагт АН-аас нэр дэвшигч Г.Мөнгөнхуяг нь нэрийн хуудсаа 20 мянган төгрөгийн хамт иргэд, сонгогчдод тараасан нь баримтаар нотлогдсон.
УИХ-ын сонгуулийн I тойрог, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын наймдугаар багийн айлуудад 300 мянган төгрөгийг тараасан баримтыг хуулийн байгууллагад өгсөн.
Баянхонгор аймгийн 10 дугаар багт АН-аас нэр дэвшигч Д.Ганбат 100 мянган төгрөг өгсөн нь баримтаар баталгаажсан.
УИХ-ын сонгуулийн I тойрогт Өвөрхангай аймгийн сум бүрээс хоёр оюутныг “1000 оюутны тэтгэлэг”-т хамруулах зар ихээр түгж хууль зөрчиж байна.
Сонгогчдод дарамт үзүүлж байгаа байдал хэрээс хэтэрч байна. Сонгуулийн XI тойрогт АН-ын ажиглагчид өөдөөс чинь хараад сууж байна. АН-д саналаа өг, ажиглаж хйиж байгаа, ярих боломжгүй гэж 99799846 дугаараас мессеж бичсэн байна.
Орхон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Энхзориг гэх хүн өөрийн санал өгсөн хуудсаа олон нийтийн сүлжээнд байршуулсан.
Сонгуулийн IV тойрогт 98920250 дугаараас иргэд рүү залгаж, АН-д саналаа өгөөрэй гэх байдлаар иргэдийн сонголтод нөлөөлж байна.
Баянзүрх дүүрэг, Сүхбаатар дүүрэг, Чингэлтэй дүүрэг, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймагт зохион байгуулалттайгаар иргэдийг зөөж, саналыг өгүүлэх үйлдэл гарч байна.
АН дээр үйлдлүүдийг зохион байгуулалттай хийснээс гадна олон нийтийн цахим сүлжээгээр МАН-ыг болон МАН-аас нэр дэвшигчдийн нэр төрд халдсан, гүтгэж доромжилсон мэдээллийг удаа дараа гаргалаа. Уг асуудлаар цагдаагийн байгууллагад хандахад хуулийн байгууллагаас 300 гаруй цахим хаягийг хуурамч болохыг тогтоосон. Мөн МАН-ын зүгээс сонгуулийн зөрчилтэй холбоотой 200 гаруй үйлдлийг шалгуулахаар хуулийн байгууллагад хандаад байна” гэсэн юм.
МАН-ын Намын байгуулалтын газрын дарга Б.Пүрэвдагва үргэлжлүүлэн “АН хууль зөрчсөн үйлдэл ихээр хийж байна. Ийм үйлдлүүдээ МАН хийсэн мэтээр иргэд, сонгогчдыг төөрөгдүүлж байгаад харамсаж байна. Монголын хоёр дахь том намын хувьд улс төрийн соёл гаргаж шударга, нээлттэйгээр төрийн сонгуульд оролцоорой гэж уриалъя” гэлээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ