“Макс”группийн Ерөнхийлөгч Ганбаатар АНУ-ын Кентакки мужийн дэлхийд алдартай морин тойруулгад морио уяж 200 сая төгрөгөөр хөөрөг худалдан авчээ

Үнэлэх
(1 үнэлгээ)

Монголын тэргүүн баячуудын нэг “Макс”группийн Ерөнхийлөгч Ганбаатар сүүлийн үед барилгын бизнест хөл тавиад байна. Энгийн ядуу амьдралаас босч ирсэн энэ бизнесмен хотын төвд сайн газар худалдаж авч, үнэтэй тансаг оффисын байр барьж, том том дэлгүүр, худалдааны төвүүд байгуулж эхлээд байна. Арвадугаар хороололд “Макс Молл” нэртэй том үйлчилгээний төв байгуулсан тэрбээр дэлхийд алдартай “Ramada” зочид буудлын салбарыг Улаанбаатарын төвд нээж байлаа.  Нийслэлийн яг төв дунд 650 мянган ам метр ашигтай талбайг эзэмшиж, 2000 гаруй ажилтантай болсон энэ зочид буудлын барилгыг барьснаас хойш тэрбээр барилгын бизнест амташсан гэнэ. Хамгийн сүүлд Сүхбаатар дүүрэг, нэгдүгээр сургуулийн урд Монгол улсын гавьяат эмч Баасанхүүгийн “Болор мэлмий” эмнэлгийн газрыг авч 16 давхар хоёр байшин барихаар гэрээ хийсэн нь  оршин суугчдын дургүйг хүргэж эхлэх нь тэр. Дөрвөн давхар хуучны байрнуудын гэрэл цахилгаан уснаас эхлээд нарны гэрэл хүртэл хаана гэж болгоомжилсон иргэд Нийслэлийн удирдлагуудад хандан гомдол гаргаж байгаа ч өөрийн эзэмшлийн газраа арилжиж байгаа гавьяат эмч Баасанхүү, хөрөнгө мөнгөөрөө дулдуйдсан Ганбаатар захирал хоёрыг хэн ч дийлэхгүй нь тодорхой болов. “Макс”-ын Ганбаатар шинээр барих 16 давхар, хоёр өндөр байшингийнхаа хөрөнгө мөнгөнд анхаарал хандуулж, зураг төслийг нь француудаар гаргуулж, барилгын ажлаа эхлээд байна. Одоогоос нилээд хэдэн сарын өмнө тэрбээр  Чингэлтэй дүүргийн тавдугаар хорооны үйлчилгээ явуулдаг “Нарны титэм” үйлчилгээний төв дэх аж ахуйн нэгжүүдийн газрыг “дээрэмдэж”, “Макс өргөө” барилгаа барьж эхэлсэн гэдэг хэл аманд орооцолдож байсан ч энэ маргаан тэгсхийгээд замхарсан. Тиймээс Сүхбаатар дүүргийн иргэд хол явж заргалдаад амжилт олохгүй гэж олон хүн ярьцгааж байх юм. Монголын тэргүүн баян эрд 16 давхар, хоёр байшин барихаас үүдсэн энэ маргаанаас илүүтэйгээр Кентакки мужийн алдартай морин тойруулгад уралдаж байгаа морьд нь чухал байгаа бололтой. АНУ-д өөрийнхөө нэрээр морио уралдуулж, тусгай морьд маллагчидыг өндөр үнээр цалинжуулдаг энэ бизнесмен эрийн ажил үйлс ч өөдрөг, тэнд  уралдаж байгаа морьд нь ч хурдан  байгаа гэнэ. Одоогоос 10-аад жилийн өмнө Америкийн Вержинад хоёр морь худалдан авч ойрын зайн бооцоот уралдаанд хүч чадлыг нь үздэг байсан бол сүүлийн үед түүний морьд хамгийн АНУ-ын Кентакки мужийн дэлхийд алдартай морин тойруулгад өндөр бооцоотой, бас баячуудын анхаарлыг татдаг, том тэмцээнүүдэд уралдаж, түрүү байрууд хүртэж байгаа гэнэ.”Макс”-ын Ганбаатар АНУ-д байгаа морьдоо байн байн эргэж, Тод манлай уяач Ганхуяг, туслах адуучин Батболд тэргүүтэй хүмүүсийг Кентакки муж руу илгээж байгаа сурагтай. Түүний бага эмэгтэй дүү АНУ-д амьдардаг, америк нөхөртэй аж. Түүний хүргэ ч бас чамгүй морь сонирохдог учраас ахынхаа морины асуудлыг АНУ-д зохицуулж байдаг гэнэлээ.  Тарваган малгай оёж зардаг байсан залуу дэлхийд алдартай зочид буудлын сүлжээг монголд авчирч чадсан шигээ тэрбээр олон зүйлд ахиц гаргаж чадсан.  Их сургуулийн хажууд ажиллуулдаг байсан хуушуурын ТҮЦ-ээ  Берлин бургерийн нэртэй зоогийн газрын сүлжээ болгон өргөжүүлж, Герман, Чехээс хуучин мебель тавилга хийж авчирдаг байсан бол Евро мебель дэлгүүр нээж чадсан “Макс” Ганбаатар Монгол хүн монголоор байх хэрэгтэй  гэж ярьдаг. Тиймээс ч эртний эдлэлийн том том наймаанаас гар татдаггүй нэгэн. Түүнд монголын сор болсон урлагийн бүтээлүүд, түүхэн дурсгалууд хадгалагдаж байгаа бөгөөд зөвхөн ганц хөөргөө гэхэд л 200 сая төгрөгөөр үнэлж авчээ.

Нийтэлсэн: 2012-09-11 09:42:46

Нийт сэтгэгдэл: 3

  • Зочин

    монголоороо байгаа эр хүн шүү амжилт хүсье

    Зочин 2012-09-11 22:38:36     202.179.16.253          (1)       (0)
  • Зочин

    Хайгуулын хэдэн лиценз дээрээ ажил хийгээгүй байж Авилга өгч Кадастерынханыг их л хөлжүүлсэн дээ.

    Жамц 2012-09-12 21:06:33     202.126.89.189          (0)       (0)
  • Зочин

    orosoos orj irsen bulgan shuba zah zeeliin vnees mash hymd zarna.mun borluulagch ajild awna.utas 91915043 91914197

    Зочин 2012-09-22 10:21:13     122.201.18.147          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.