8000 трактороос 4000-ыг нь иргэдэд олгожээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

БНХАУ-ын Засгийн газрын 200 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр ХАА-н машин механизм авах, үнээний сүү боловсруулах, гурил, махны үйлдвэр байгуулахаар болсон. Эхний ээлжинд 40 сая ам.доллараар нь БНХАУ-ын “Фотон Ловол” компанийн хадлан, газар тариалангийн зориулалттай бага оврын 8000 тракторыг өнгөрсөн сараас эхлэн авч, одоогоор 4000 орчмыг нь иргэдэд хүргээд байна. Энэ ажлын албан ёсны нээлт өчигд өр “Эрин интернэшнл” компанийн байранд болж, БНХАУ-аас ма най улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ван Шяо Лун, ҮХААЯ-ны Тө рийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал нарын албаны хүмүүс оролцов. Х.Золжаргал “Дэлхий нийт хүнсний хан гамжийн асуудалд гол анхаарлаа хандуулж буй энэ үед хүнсний ногоогоор дотоодынхоо хэрэгцээг хангах, орон нутгийн иргэдийн чадавхийг нэмэгдүүлэхэд энэ трактор их нэмэр болно гэдэгт эргэлзэхг үй байна. Эдгээр тракторуудыг хадлан тэжээл ид бэлтгэх үеэр авчирсан нь цагаа олсон арга хэмжээ боллоо” гэв. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Техникийн албаны дарга Д.Галсанбуянгаас зарим зүйлийг тодрууллаа.'

-4000 орчим трактор авчирснаас 1800 нь одоо хэрэгцээтэй байгаа хадлангийн трактор юм. Өдөрт 100 орчмыг иргэдэд тараагаад дуусч байна. Одоо нэмж 1500- гаад трактор ирнэ. Бидэнд 1000 орчим иргэн трактор авах хүсэлтээ ирүүлсэн.

-Хүмүүс трактор авах гэж хонон өнжин дугаарлаж, нэг хэсэг багагүй бухимдсан. Одоо байдал ямар байгаа вэ?

-Эрээнд вагоны олдоц муугаас болж бага зэрэг хүлээгдсэн. Гэхдээ аль болох олноор нь авчраад бараг өдөрт нь угсарч хүмүүст олгож байгаа. Гэрээний дагуу энэ сард багтаан олгож дуусна. Газар тариалангийн зориулалттай трактор хавар хэрэгтэй. Гэхдээ хангалттай ирсэн тул хүмүүс хүсэлт гаргавал одоо ч авах боломжтой.

-Хүчин чадлын хувьд ямар трактор вэ?

-Ашиглаж байгаа хүмүүсийн хэлж буйгаар чанар, хүчин чадлын хувьд сайн байна гэсэн. Гэхдээ 2000 гаруй тракторын заримд үйлдвэрийн ямар нэг гэмтэл мэр сэр тохиолдох нь мэдээж. Нэг жилийн баталгаат хугацаатай тул үнэ төлбөргүй засаж өгнө. Мөн трактор нийлүүлэгч компани ҮХААЯ-тай хамтран хадлан, газар тариалангийн бүс нутагт үйлчилгээний 3-5 төв байгуулах төлөвлөгөөтэй байгаа.

-Трактор худалдан авч байгаа зарим хүний яриагаар үлдсэн 2.5 сая төгрөгийг Засгийн газраас олгоно гэсэн гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?


- 2008-2012 онд ХАА-г хөгжүүлэх Засгийн газрын хөтөлбөрт 2000 тракторыг өрхийн амьжиргааг дээшлүүлэхээр малчид, тариаланчдад нийлүүлнэ гэж заасан. Шинэ Засгийн газар хүмүүст зүгээр юм олгохгүй байх зарчмаар ажиллахаар байгаа. Харин энэ тракторыг хүмүүс зээлийн хүүгүй худалдан авснаар хэрэгцээтэй хадлангаа бэлтгэж, өвлийг өнтэй даван туулах боломжтой гэж ярив. Шинэ тракторынхоо түлхүүрийг гардсан Архангай аймгийн Хотонт сумын иргэн Д.Доржпүрэв “Өнөөдөр трактороо ачаад нутаг буцна. Хадлангаа хадаж эхлээгүй байгаа. Очоод шууд ажилдаа орно. Өмнө нь хүн гуйж өвсөө хадуулдаг байсан бол одоо өөрийн гэсэн техниктэй боллоо. Хөнгөлөлттэй нөхцөлөөр трактортой болсон, үүнийхээ шидийг гаргаж, мөнгөө хэд дахин нугалж олно” хэмээв.
 

Нийтэлсэн: 2012-09-13 08:55:24

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.