Эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ХХIII дахь ДАШТ энэ оны есдүгээр сарын 27-29-ны өдрүүдэд Канад улсын Эдмонтон мужийн Страткон Канти хотын “Millenium Palace” спортын ордонд 3 дэвжээн дээр болно. Тус ДАШТ-нд оролцох манай багийн бүрэлдэхүүний нэрс гарчээ.
Монголын эмэгтэй чөлөөт бөхийн тамирчид ДАШТ-нд алтан медаль нэг, мөнгөн медаль гурав, хүрэл медаль тав бүгд есөн медаль хүртээд байна. Манай эмэгтэй бөхчүүд ДАШТ-нд 11 дэх удаагаа оролцож байна.
Эмэгтэй чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-нд оролцох багийн бүрэлдэхүүн
48 кг: Олон улсын хэмжээний мастер Баярмагнайгийн Даваасүрэн, залуучуудын ДАШТ-ний мөнгөн медальт, ДАШТ-нд анх удаа оролцож байна. /“Хангарьд” клуб/
51 кг: Олон улсын хэмжээний мастер Даваасүхийн Отгонцэцэг, ДАШТ-ний мөнгөн медальт, ДАШТ-нд 5 дахь удаа оролцож байна. /“Мега-Старс” клуб/
55 кг: Олон улсын хэмжээний мастер Батбаатарын Номин-Эрдэнэ, ДАШТ-нд 2 дахь удаа оролцож байна. /“Хангарьд” клуб/
59 кг: Олон улсын хэмжээний мастер Тунгалагийн Мөнхтуяа, ДАШТ-нд анх удаагаа оролцож байна. /"Хангарьд клуб"/
63 кг: Олон улсын хэмжээний мастер Очирбатын Насанбурмаа, ДАШТ-ний хошой хүрэл медальт, ДАШТ-нд 6 дахь удаагаа оролцож байна. /“Хүч” спорт хороо/
67 кг: Олон улсын хэмжээний мастер Цэрэндоржийн Баярзаяа, ДАШТ-нд 2 дахь удаагаа оролцож байна. /“Мега-Старс” клуб/
72 кг: Олон улсын хэмжээний мастер Бадрахын Одончимэг, ДАШТ-ний хүрэл медальт, ДАШТ-нд 6 удаагаа оролцож байна. /“Алдар” спорт хороо/
Монголын чөлөөт бөхийн багийн ахлагч, шүүгч
МЧБХ-ны нарийн бичгийн дарга, олимпийн зэрэглэлийн шүүгч Цэрэндагвын Сэрээтэр, ДАШТ-нд анх удаа шүүгчээр оролцож байна
Дасгалжуулагчид Арслангийн Цэдэнсодном Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 9 дэх удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Буяндэлгэрийн Батбаяр Залуучуудын шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд 2 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Цэндийн Баярсайхан Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, ДАШТ-нд 3 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Түмэндэмбэрэлийн Сүхбаатар Эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч, Гавьяат дасгалжуулагч, ДАШТ-нд 7 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
Чүлтэмсүрэнгийн Раднаабазар "Хангарьд” клубын дасгалжуулагч, ДАШТ-нд 7 дахь удаа дасгалжуулагчаар оролцож байна.
ДАШТ-ний хуваарь
Есдүгээр сарын 27. Пүрэв гариг
13.00-17.00 51, 59, 67 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан
18.30-19.00 Нээлтийн ёслол
19.00-21.00 51, 59, 67 кг-ийн жингүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол
Есдүгээр сарын 28. Баасан гариг
13.00-17.00 55, 72 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан 19.00-21.00 55, 72 кг-ийн жингүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол
Есдүгээр сарын 29. Бямба гариг
11.00-15.00 48, 63 кг-ийн жингүүдийн урьдчилсан болон дагах барилдаан 17.00-19.00 48, 63 кг-ийн жингүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ