"Мобиком" корпорацийн санаачилж гаргаж ирсэн “хосоор хожье” уриатай мобилотто сугалааны 3 дахь удаагийн азтан шалгаруулах ажиллагаа будлиантай болсон байж болзошгүй мэдээлэл цацагдаж, хэсэгтээ л сенсаац тарьсан. Гэвч тус компанийхан өөрсдийгөө энэ асуудлаас цэвэрхэн авч гарсан хэдий ч, тэдний үйл ажиллагааг хянаж байх үүрэгтэй ШӨХТГ-аас энэ хэргийг шалгаж үзээд тус компанид 10 сая төгрөгийн торгууль ноогдуулжээ.
Тус компани МҮОНРТ- тэй 2012 оны 8-р сарын 5-ний өдөр гэрээ байгуулж, Мобилотто сугалааны 5 удаагийн тохирлын шалгаруулалтыг 8-р сарын 27-ны өдрөөс 9-р сарын 24-ний өдөр хүртэл Даваа гариг бүрийн 21 цагаас шууд дамжуулан явуулахаар тохиролцсон байна. Гэтэл 3 дахь удаагийн тохирол явагдах 2012 оны 9-р сарын 10-ний өдөр МҮОНТ-ийн шууд нэвтрүүлгийн студийн боломжоос шалтгаалан тухай өдрийн 13 цагт бичлэг хийж, орой нь 21 цагт эфирт цацсан байна. Ингэхдээ эфирт “ШУУД” гэсэн бичиг тавиагүй хэдий ч шалгаруулалтыг урьдчилан явуулаад бичлэгээ одоо телевизээр дамжуулж байгаа талаараа телевиз үзэгчид, хэрэглэгчдэд ямар нэг тайлбар, мэдээлэл өгөлгүй цацсан тул хэрэглэгчдэд энэхүү шалгаруулалт студид шууд явагдаж байна гэсэн төөрөгдөлд хүргэсэн хэмээн тогтоосон байна.
Тиймээс ШӨХТГ-аас Мобиком корпорацийг үзэгчдийг төөрөгдүүлсэн хэмээн үзэж 10 сая төгрөгийн торгууль ноогдуулахаар шийдвэрлэсэн гэнэ.
МҮОНРТ гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, Мобиком корпораци ХХК энэ удаагийн тохирлын шалгаруулалтыг явуулахдаа товлосон цагаасаа өмнө уг шалгаруулалтыг телевизэд явуулж, бичлэг хийлгээд, уг бичлэгээ товлосон цагтаа ямар нэг тайлбаргүйгээр МҮОНТ-ээр орон даяар дамжуулсан нь ийм байдал үүсэхэд хүргэсэн байна. Харин хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан зарим мэдээлэлд дурьдсан уг сугалааг аль нэг хүнд өгөхөөр урьдчилан тохирч, зориуд хуурамчаар зохион байгуулсан гэх зөрчил гаргаагүй хэмээн дүгнэжээ.
Мобиком корпорацийг Өрсөлдөөний тухай хуулийн12.1.2-д заасан аж ахуй эрхлэгч “өөрийн бараа бүтээгдэхүүний талаар худал, зөрүүтэй мэдээлэх, эсхүл үнэн байдлыг гуйвуулах зэргээр бусдыг төөрөглүүлэх”-ийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байна гэж үзэж, мөн хуулийн 27.1.3-т заасны дагуу ийнхүү торгууль ноогдуулжээ.
Нийт сэтгэгдэл: 9
-
yasan muuhai yum be hereglegchdee ingej huurah ch gej dee haramsaj bn gvnee gashuudaya
Зочин 2012-09-15 21:26:04 202.55.191.35(0)
(0)
-
mobi denduu unetei bgaa shuu
buman 2012-09-16 13:56:00 202.179.20.137(0)
(0)
-
10 төгрөг мобикомд бол юу ч биш шүүдээ
Зочин 2012-09-16 15:39:54 49.0.155.122(0)
(0)
-
Mobi dendyy ynetei. Mobigiin daraa tulburt dugaar hergelehed tulbur maani bainga 20.000-30.000 tugruguur ilyy gardag. Amjiltgyi duudlaga byrt 20 tugrug NUT-iig ni nemheer 22 tugrug nemegddeg ch geh shig sonin sonin mungu saah argatai.
sainaa 2012-09-17 12:47:47 122.201.17.235(0)
(0)
-
shulach shul*********ach shul*********ach mobi*** yvj orod ter gol sistemuudig ni hakerdaad haychih ymsan
Зочин 2012-09-19 10:26:10 202.180.220.86(0)
(0)
-
mobi baridag n***in haha
Зочин 2012-09-24 18:22:18 202.9.47.130(0)
(0)
-
mongolchuda mobikomoos tatg***zay, mobi negent uurgee guitsetgesen , odoo mobi mgl chudiig shulah l zorilgotoi bson.
Зочин 2012-09-28 16:48:03 202.21.106.2(0)
(0)
-
MOBI TORGUULSAN MONGOO DORNO OLNO
Зочин 2012-10-05 16:47:00 103.9.90.130(0)
(0)
-
estoi mobig heregleded humuusiin***i bolood duusaj bgaa uym daa, zugeer l hereglehee bolichihoj boldoggui l uym bh daa, undesnii uuren companiud sondoo l bna dag
Зочин 2012-10-11 13:30:39 49.0.164.249(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.