"Тэнгис" кино театрын урд талд усан оргилуур байлаа. Өөрөөр хэлбэл энэ нь зорчих газаргүй шахам нийслэлчүүдийн мэдлийн цөөхөн газрын нэг нь. Гэтэл үүнийг 2011 оны арванхоёрдугаар сард нийтийн эзэмшлээс гаргах захирамжийг засаг дарга асан Г.Мөнхбаяр үйлдэж улмаар К.Пүрэв гэх иргэнд барилга барих зөвшөөрлийг олгожээ.
Тус иргэний нэр дээр олгогдсон газар эхэндээ усан оргилуур барих хэмжээтэй, гаднах хашаандаа ямар сайхан олон нийтийн газар бий болох талаарх танилцуулга самбартай байсан боловч удалгүй газар нь томорч, барилга нь өндөрссөөр өдгөө 16 давхар оффис үйлчилгээний барилгын 11 дэх давхар нь баригдаад байна. Ингэхдээ 11 давхрын тулаас төмөр унаж 25 настай иргэн Ч-ийн амь насыг бүрэлгэсэн хариуцлагагүй явдал гарсан.
Явган хүний зам, автобусны буудал, автозамтай шууд нийлсэн энэ барилгад зориулан Нийслэлийн засаг дарга захирамж гаргаж, Барилга хот байгуулалтын яамнаас тусгай зөвшөөрөл олгож, Нийслэлийн ерөнхий архитектор баталгаажуулж, газрын зөвшөөрөл өгч, зураг төсөл, улсын экспертизээр хянагдаж баталгаажсан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар зөвшөөрсөн гээд бодвол “ар” томтой болох нь мэдэгдэнэ.
Хэдийгээр газар нь иргэн К.Пүрэвийн нэр дээр олгогдсон ч "Эко" констракшных гэдгийг МХЕГ-аас хэлсэн. Харин барилгын гүйцэтгэгчээр нь D&N компани ажиллаж буй бөгөөд болсон осолтой холбоотой эрүүгийн хэрэг үүсгэж, хөдөлмөр хамгааллын хуулийн дагуу 250 мянган төгрөгний торгууль ногдуулсан болохыг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ДБХХ-ийн дарга Ч.Мөнхжаргал хэлж байна.
Тус осолтой холбоотой Нийслэлийн засаг дарга Э.Бат-Үүл мэдээлэл хийхдээ МХЕГ-тай ослын хариуцлагыг холбосон. Харин тус газраас “манай байцаагч нарын орон тоо хүрэлцээгүй учраас бид мэдээгүй” гэсэн хариултыг өгсөн. Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас бүх зөвшөөрөл нь хууль ёсных байсныг хэлээд чухам яагаад нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрлүүдийг олгосон болохыг шалгана гэлээ.
Энэ мэт осолтой барилга нийслэлд чухам хэд байгааг асуухад Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын ДБХХ-ийн дарга Ч.Мөнхжаргал “дахиад 79 барилгын асуудал яригдаж байгаа. Бид тодруулж хянаж, шалгана” гэсэн юм.
О.Ариунбилэг
Нийт сэтгэгдэл: 2
-
orosoos orj irsen bulgan shuba zah zeeliin vnees mash hymd zarna.mun borluulagch ajild awna.utas 91915043 91914197
Зочин 2012-09-22 10:14:53 122.201.18.131
(0)
(0)
-
хуулийн цоорхой гэж хөөрхий дөө энэ хэдэн ард түмнийг өрөвдөлтэй байдалд оруулж байх юмдаа.
Зочин 2012-09-22 22:09:22 180.235.170.59
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ