Өнөөдрийн улстөрд Н.Энхбаяр шиг үнэтэй хүн алга. Хэдхэн сарын өмнө нүдэнд орсон өргөс шиг хүн бүрт ад үзэгдэж, чичлүүлж явсан тэрбээр өнөөдөр Засгийн газрыг унагах хүчтэй болжээ. Улстөрийн хүчин байгуулсныхаа төлөө буланд шахуулж, гэрээсээ чирэгдэн байж шоронд хоригдсон түүнийг ингэж “сэхнэ” гэж хэн санах вэ. Үнэндээ Н.Энхбаяр улстөрөөр яаж тоглох ёстой, яавал амжилтад хүрч болдгийг яс махандаа шингэтэл мэдэрчихсэн хүн учраас дөрөвхөн сарын дотор өөрийгөө ийм “өндөр үнэ”-д хүргэж чадав.
Өчигдөр Н.Энхбаярыг шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эхэлсэн. Энэ шүүх хурлын шийдвэрээс их зүйл шалгаалах янзтай.
Ерөөсөө Н.Энхбаяр АН-ынханд “Намайг сулла, эсвэл Засгийн газраас огцор” гэсэн хоёрхон сонголт үлдээгээд байна. Иймээс АН-ын Засгийн газар нэг биетэй, хоёр толгойтой могой шиг болчихсон аж. Энэ хачин могойны их биеийг АН, “Шударга ёс” эвслийн хамтарсан Засгийн газраар төсөөлбөл нэг толгой нь Ерөнхийлөгч, нөгөө толгой МАХН-ын дарга, ялтан Н.Энхбаяр байж таарах нь.
Гэтэл хоёр толгой нь хоёр тийшээ зүтгээд байхаар их бие нь алийгаа дагахаа мэддэггүй. Засгийн газар ирээдүйгээ бодохоор Н.Энхбаярт эрх чөлөө бэлэглэчихмээр байдаг. Гэвч “толгойдоо” захирагдаад Н.Энхбаярыг суллачихаж чаддаггүй. Ийм л нөхцөл байдал үүсчихээд байна.
Уг нь МАХН, МАН-тай нэгдвэл хэнд ч дийлдэхгүй маш том улстөрийн хүчин болно. Нэгддэггүй юм аа гэхэд эвсэх биз. Хэрэв Н.Энхбаяр хуучин намынхаа нөхдийн хүсэлтийг хүлээж авбал АН “амьд цогцос” болно. Хэдий өндөрт гарна тэр чинээгээрөө чанга унана гэдэг дээ. Харин МАН-ынхан УИХ-д бүлэг ч байгуулахыг нь зөвшөөрөөгүй АН-аас хариугаа хатуухан авах биз.
Чухам үүнээс л эмээсэн АН хоёр сар Засгийн газраа төвхнүүлэх гэж чичирлээ. Эвслийнхэнд аль болох элэгсэг хандаж, хүссэнээр нь найр тавьж, 30 хувийн эрх мэдэл өгсөн.
ҮХАА-н сайд Х.Баттулга сонгуулийн дараа “АН сонгуульд ялаагүй. Харин авах ёстой суудлаа л авсан” хэмээж байсан. Нээрээ ч АН УИХ-д МАН-аас онцгойроод байх их суудал авч чадаагүй. Иймээс АН-д сонгуулийн дараах хоёр сар айдсын гэмээр өдрүүд байв.
Өнөөдөр МАН-ын хувьд Н.Энхбаярыг өөрийнхөө талд эргүүлэхээс чухал зүйл алга. Тэдэнд хэрэггүй гээд хаячихсан шүлс, цэр, бөөлжсийг доолно уу, иднэ үү хамаа алга. УИХ-ын танхимд хэнд ч хэрэггүй суудал бөглөж суугаа МАН-ынханд алдсан эрх мэдлээ сэргээхийн тулд Н.Энхбаярын араас “үхэл, хатал” болж гүйж яваа.
Харин МАН Н.Энхбаярын өмнө хийсэн гэмээ яаж цайруулах нь ихээхэн сонирхол татаж байна. Үнэндээ МАН Н.Энхбаярт маш хатуу хандсан. Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж, санаатайгаар унагасан гэдэг юм билээ. Ерөөсөө хуучин МАХН-ынхан хөнжилдөө багтахаа байж хага тийрсэн.
Гэвч сонгуулийн дараах МАН-ын уналт хоёр намыг нэгтгэхэд нэлээд дөхөм болжээ. МАН-ын жирийн гишүүд нь уван цуван МАХН-д “урвасаар” байна. Ингэж явсаар энэ хоёр нам нэгдэх ч юм уу, эвсэх ч юм уу ямар нэгэн байдлаар хамтрах бололтой. Гэхдээ зөвхөн эрх мэдлийн төлөө.
Үүний дараа МАН, МАХН-д уусах уу, МАХН, МАН-д уусах уу гэдэг нь бас л сонин.
Эх сурвалж:”Өглөөний Сонин”
Нийт сэтгэгдэл: 3
-
tolgoidoo geneshuu? Huulindaa gevel unend niitsene!
Зочин 2012-10-02 17:40:53 89.3.35.212
(1)
(0)
-
АН-д хоёр толгой байна нэг нь Энхбаяр нөгөөдөх нь Элбэгдорж энэ хоёр толгойно хоёр тийшээ зүтгээд байна гэнэ Энхбаярын талд орсон чинь дээр гэж АН-ынханд хэлэх байна Элбэгдоржийн үгэнд итгэж болохгүй Элбэгдорж бол хувийнхаа эрх ашгийг бодсон*** байгаа юм
Зочин 2012-10-05 15:31:52 182.160.31.169
(0)
(0)
-
Ардын намтай нийлж Эксийг аврах ганц зам байна. МАН-ы шазруун дуракууд АН-ыг удхагүй зажлихгүй залгина. МАХН Ардын намаа бараадсан нь дээр дээ
Зочин 2012-10-22 16:57:16 103.11.192.34
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ