Монгол хүн Монголдоо эзэн шиг нь амьдарч чадаж байна уу? гэх асуултыг өөрөө өөрөөсөө, заримдаа хэн нэгнээс асуумаар санагдах юм. Өөр хэн нэгнээс асуух ёстой бол үүнд хариулт өгөх тэр нэгэн дараах нийтлэлийг уншаасай хэмээн хүснэлт. Учир нь нэг сая гаруй хун амьдарч байгаа танай нийслэлд нэг иргэн тугалын зэлний газар олох гэж зовж явахад Хятад, Солонгос, Ветьнамын цагаачид худалдааны төвүүд, барилга, авто засвар, хоол, уул уурхай гээд Монгол хүний ажиллах ажлын тестийг бүрэн булаагаад байгаа. Тэгвэл тэд үсчний газар хүртэл бий болгочхоод Монгол хүний толгойг хитийн хороор бордон халзалчхаад бас болоогүй дөнгөж нэг сартай эхийнхээ хэвлийд бойжиж гэдсэнд байсан нэг амийг ч бас хөнөөлөө.
Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо буюу болоогүй дөнгөж нэг сартай эхийнхээ хэвлийд бойжиж гэдсэнд байсан нэг атийг ч бас хөнөөлөө. Тодруулбал, Баянгол дүүргийн нэгдүгээр хороо буюу Богд-Ар хороололд байрлах “Шайнинг” нэртэй хятад үсчний газраар үйлчлүүлээд ус нь юу ч үгүй мултарч унасан нэгэн эмэгтэй бухимдлаа үсчний газар илэрхийлснээс дор юм болно гэж бодоогүй байсан биз ээ. Уг нь бид чинь хүний эрх чөлөөг дээдэлсэн хүмүүнлэг, ардчилсан гэх нийгэмд амьдарч байгаа. Гэтэл Монгол эмэгтэйн үсийг халзалж, үрийг нь зулбуулсан харийн цагаачид юу ч болоогүй мэт ажлаа үргэлжлүүлэн хэрвээ мэдээлэл авахыг хүсвэл өмгөөлөгчтэй уулз хэмээн пээдэлзэж сууна. Харин хохирсон эмэгтэй өнөөдөр эмнэлэгт босоод бие засаж чадахгүй хэмжээнд хүрч биеийн байдал хүнд гэсэн оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Түүнтэй уулзахаар эмнэлэгт нь очин өвчтөн хаана байгаа талаар лавлатал “аан нөгөө ус халзардаг эмэгтэй юу” хэмээн ёжтой гэгч нъ инээх өвчтөнийхөө зовлонгоор инээдэм хийх 20 гаруй насны эрэгтэй сувилагч сувилагчийн ёс зүйгээ бас бодолцмоор.
Нэг хүнд ийм олон зовлон нэгэн зэрэг ирдэг л юм байхдаа. Уг нь дөнгөж сургуульд ороод байгаа ганц хүүгээ сургуульд нь хүргэж өгөөд явж байх учиртай атал босоод шээж ч чадахгүй энд ингээд хэвтэж байх гэж дээ хэмээн үе үехэн хоолой нь зангиран хөнжлөөрөө нулимсаа арчин хэвтэх хэнд ч гэм хийгээгүй хэрнээ эх орондоо гадны цагаачдын гарын шүүс болж, нөхөж баршгүй хохирол амссан түүнтэй уулзлаа.
-Биеийн байдал тань ямаршуу байна? Шинжилгээний хариу хэрхэн гарсан бэ?
-Биеийн байдал маш хүнд ирсэн. Одоо ч дээрдсэн юм алга. Бөөнөөрөө нийлж толгой түрүүгүй өшиглөснөөс болоод үр зулбаж дотуураа маш их хэмжээний дус алдаж биеийн байдал огт дээрдэхгүй байна. Өнөөдөр шинжилгээний бүх хариу гарсан. Харшлаас үүдэлтэйгээс зүрхний хэмнэл алдагдсан байна гэж эмч нар хэлсэн. Яг одоо толгой хэт их хавантай байгаа. Өчигдөр шөнө үр зулбасны цэвэрлэгээ дутуу хийгдсэн байсан учраас эх нялхас руу хүргэгдэн цэвэрлэгээ хийлгэсэн.
-Урьд өмнө нь үсээ будуулж байсан уу? Ямар учраас ийм нөлөө үзүүлсэн гэж та бодож байна?
-Би бүсэлхийгээ давсан үстэй байсан. Миний үс угийн унаган хар үс. Уг үсчний газраар өмнө нь би хэд хэдэн удаа үйлчлүүлэхдээ дандаа массаж хийлгэлдэг байсан юм. Тус үсчний газрын нэг үсчин нь надад хэлэхдээ та маш гоё хар үстэй юм энэ үсээ бор болгуулаач гэж байсан юм. Тухайн үедээ надад сонирхол байгаагүй ч дараа нь нэг ирэхдээ үнэхээр миний үс бор болох уу гэж асуухад би бор өнгөтэй болгоод өгч чадна гэж хэлсэн. Урьд нь би их сургуульд байхдаа л нэг удаа үсээ будуулж байсан. Тэгээд би бор болговол зүгээр гэж үсчин хэлсний дагуу нээрээ бор болгоод нэг үзье гэж бодоод үсээ будуулахаар өнгөрсөн дөрөв дэх өдөр очсон юм. Үс будуулах үйл явц таван цаг үргэлжилсэн. Гэтэл үс бор өнгөтэй болоогүй. Шар, улаан гэх мэт олон янзын өнгө гарч ирсэн.
Харин үсчин дахиад будуулахыг санал болгосон. Харин би олон дахин будсанаас үүдэлтэй хор нөлөө гарах биш үү хэмээн хариуцлагатайгаар олон давтан асуухад, үсчин “зүгээрээ зүгээр. Би бүх хариуцлагыг нь хүлээнэ” гэж хэлсэн. Тухайн үед цаг орой болсон байсан учраас үнэхээр болох юм бол маргааш болъё хэмээн хэлээд үсчний хэлснээр өглөө нь дахин ирсэн. Үс будах үйл явц дахиад 5-6 цаг үргэлжилсэн. Дараагаар нь би толгойдоо гялгар уут углаад маш удаан суусан. Үсчин ямар нэгэн хариу өгөхгүй болохоор нь би түүнд хандан одоо угаах цаг нь болсон юм биш үү хэмээн хэлтэл “өө цаг нь болчихсон юм уу” хэмээн миний үсийг цуг будалцсан хятад эрэгтэй үсчин үсийг минь боосон боолтоо авангаа крант руу хэвтүүлэхдээ аман дотроо уулга алдсан.
Би үс болчихно хэмээн санаанд ороогүй учраас тэр үед нэг их юм бодоогүй. Гэтэл хятад үсчин надад та ерөөсөө хөдөлж болохгүй шүү хэмээн намайг арагш хэвтүүлснээ цаашаагаа очоод хятад үсчид цугларан бөөн юм ярьж байснаа Хавраа гэх нэртэй хятад үсчин ирээд “уучлаарай би чиний үсийг халимаг болгоод өгье” гэсэн. Тэгэхлээр нь би чи чинь юу яриад байгаа юм бэ гээд үсээ тэмтэрч үзсэн чинь гар хүрсэн газрын үс өмөрч унаад эхэлсэн. Энэ үед би шоконд орон өөрийн эрхгүй орилж чарлаад уйлж эхэлсэн.
Харин хятад үсчин уучлаарай би цагийн алдаа гаргасан байна. Үсийг чинь халимаг болгоод өгье гэж давтан хэлсэн. Хариуд нь би хүнийг ингэж доромжилж болдог юм уу гээд орилоод үсчид рүү дайрсан. Хэдий чарлаад орилоод нэмэр байгаагүй. Ямар тэнд тэгээд хонолтой нь биш арга буюу үсээ халимаг болгуулаад гэртээ харьсан. Гэртээ хариад унтахыг хүсэвч нойр хүрэхгүй шөнөжингөө уйлж хоносон. Ийм байдалтай болсон учраас шөнө нойр огт хүрээгүй. Үүний зэрэгцээ толгой өвдөөд дотор муухайраад шаналахын дээдээр шаналсан. Өглөө сэртэл манай хүүхэд хүеэ ээжээ хэмээн дуу алдсан. Тэгэхээр нь би яасан гээд хартал ороор дүүрэн миний үс. Өнөө жижгэрүүлсэн үс маань бүгд унаад ороор нэг тарсан байсан. Ор хөнжил гээд бүх газраар үс. Би бүр их айж намайг ийм болгосон үсчин рүү залгахад утсаа авахгүй байсан. Харин захирал руу нь утасдахад “чи одоо юун сүртэй юм бэ? Хүн үсээ хусуулж л байдаг биз дээ. 700 мянган төгрөг аваад дуугүй зайл гэж би чамд хэлсэн биз дээ. Чиний толгой хэд хүрэх юм бэ? гэж хэлсэн. Хариуд нь би миний толгой хэд хүрэхийг чи хараарай гэж хэлээд утсаа салгасан.
-Үсчний газраас тантай холбогдож албан ёсоор уучлал гуйгаагүй хэрэг үү?
-Хүний урманд ганц удаа ч надаас уучлал гуйгаагүй. Уучлал гуйх нь битгий хэл дуугүй замаас зайлаад өг. Ална шүү хэмээн сүрдүүлж байна. Би нөхөр, хүүхэдтэйгээ гурвуулаа амьдардаг. Яг одоогоор манай нөхөр гадагшаа явсан учраас хүүхдээс маань өөр хүн үсийг минь бүр мөсөн унаж дууссаныг мэдээгүй байсан юм. Би яах учраа олохгүй орой нь “ТВ-8″ телевизийг дуудан маргааш өглөө нь үсчин дээр дуудаж уулзахаар тохирсон. Харин би арай эрт очсон байна лээ. “ТВ” ирэхээс өмнө нөгөө үсчингийн газарт ороод миний толгойг ийм болгочхоод та нар хүний толгойд rap хүрээд сууж байхаас ичихгүй байна уу гээд хаалгаа хаа гээд орилоод орсон.
Үнэндээ миний ингэж хэлэх ч тэдний хувьд багадна биз дээ. Тэгтэл намайг ийм болгосон үсчин чи ажил хийлгэхгүй яах гээд байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгэхээр нь намайг ийм болгосон юм чинь би чиний толгойг бас ийм болгомоор байна гэтэл барьж байсан самаараа миний толгойг цохисон. Хятадууд чинь бөөнөөрөө шаагилдаад нэг хүн рүү дайрчихдаг юм билээ. Тэгээд л дээрээс дэвсээд толгой хүзүү рүү баахан цохисон. Үсдэх үс байсан бол тэд туг тугаар нь л зулгаах байсан байх. Тэгээд баахан цохисноо захирал Хавраа гээд үсчин гэдэс рүү баахан өшиглөснөө давсаг руу илүү хүчтэй өшиглөсөн. Тэр үед би арагшаа савж унаснаа санаж байна. Үүнээс хойш ухаан алданс юм шиг байна лээ. Би цус алдаж байгаагаа л мэдэрсэн. Нэг мэдэхэд л цагдаа, түргэн ирсэн байсан. Хятад үсчид зөндөө олон хүмүүс дуудаад л байна лээ. Баянгол дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн очсон хойно Эрүүгийн цагдаагийн газраас хятад үсчний ах нь гээд нэг нөхөр оччихсон байсан. Баянгол дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн бидний ажилд нөлөөлөөд байх шаардлагагүй гэж хэлээд тэдгээр хүмүүсийг буцаасан. ‘ТВ-8′- ын ярилцлага гарсны дараа дугааргүй утаснаас над руу залган чамайг хаана байгаа газар чинь очиж ална гэж байна лээ.
-Цагдааг хэн дуудсан юм бол. “ТВ-8″ телевиз хэзээ ирсэн юм бэ?
-Үсчинд хоёр Монгол эмэгтэй үйлчлүүлж байсан. Үүнээс гадна надтай хамт манай аав ээж хоёр цуг очсон байсан. Цагдааг манай аав ээж хоёр дуудсан гэсэн. Цагдаа нар ирсний дараа телевиз ирсэн байна лээ.Та нар хүний толгойг ийм болгочхоод дээрээс нь зодоод байдаг нь ямар учиртай юм бэ болиоч ээ гэж үс засуулж байсан хоёр эмэгтэй орилж байсныг санаж байна. Тэр хоёр эмэгтэйн нэг нь мэдүүлэг өгнө яг болсон үйл явдлыг нүдээрээ харсан гэж хэлсэн.
-Нөхөр тань энэ талаар мэдсэн үү?
-Нөхөр бид хоёр зургаан настай ганд хүүтэй. Анх хүүхэдтэй болсноос хойш хуүхэдтэй болохыг хүссэн ч хүүхээтэйд болж өгөхгүй энэ олон жилийг өнгөрөөсөн. Бид хоёр хүүхэдтэй болох талаар ярилцан сүүлийн хоёр жилийн турш эмнэлгээр явж байсан. Сүүлийн хоёр cap гаруйн хугацаанд нэгдүгээр эмнэлэгт хяналтанд ороод эмчилгээ хийлгэж байсан юм.
-Хүүхэдтэй болсон байснаа мэдээгүй байсан юм уу?
-Хүүхэдтэй болсноо тухайн үед мэдээгүй байсан. Удаан хүлээсэн хүүхэд бий болчихсон байхад ийм юм болох ч гэж дээ. /уйлав/ Энэ талаар манай нөхөр сонссон удахгүй ирээд юу болохыг мэдэхгүй байна. Үүнээс болоод үнэндээ манай нөхөр бид хоёрын харьцаа ч хэцүүхэн байгаа.
-Үс тань цаашид хэвийн ургах болов уу. Эмч нар юу гэж хэлсэн бэ?
-Хоёроос гурван сарын дараа мэдэгдэнэ гэсэн. Одоохондоо мэдэх юм алга. Сүүлийн тав хоног юм идсэнгүй. Юм идэх гээд ч хоолойгоор давахгүй байна. Цангахын эрхэнд ус л хоолойгоор давах юм. Үхчихгүйн тулд дусал хийлгээд л байж байна. Өнөөдрийн турш тав дахь дусал нь одоо хийгдэж байна. Одоо цаана нь дахиад гурван дусал байна. Мөнгө нь байвал амьдарч л байдаг биз дээ. Чи намайг яаж ч чадахгүй гэж бүх цагдаа нарын дэргэд орилж байсан. Үүнийг харсан цагдаа нар аргагүйн эрхэнд чи юу яриад байгаа юм бэ гээд хятад эмэгтэйг дуугүй болгохыг оролдсон. Тэр ч ахыг дууд энэ ч ахыг дууд гэж хоорондоо чанга чанга дуугаралдацгааж байсан. Бодвол тэр ах нар нь чадалтай мөнгөтэй хүмүүс юм байгаа биз.
-Эхний удаа будаг нь ороогүй юм байна. Дараагийн удаа илүү хүчтэй ямар нэгэн химийн бодис хэрэглэсэн юм болов уу?
-Үс цайруулагч хэрэглэсэн гэсэн. Үс будахдаа хэрэглэсэн зүйлийг нь цагдаа нар болон Мэргэжлийн хяналтын газар шинжлэхээр авч явсан байгаа. Дахиад үс ургахгүй бол, дахиад хүүхэд гаргахгүй бол би яах вэ? Үс нь ургахгүй бол эмэгтэй хүн битгий хэл эрэгтэй хүнд ч гэсэн ямар байх вэ тийм биз дээ. Үр хүүхэд дахиад гаргаж чадахгүй бол хэцүү шүү дээ. Энэ хоёр чинь эмэгтэй хүний гол хоёр зүйл шүү дээ./ уйлав/ Ядаж надаас юм хорохгүй, миний гомдол нэмэгдэхгүй, багадахгүй ч гэсэн надаас бие хаа чинь ямар байна гээд ганц утасдаж асуугаагүй. Асуух нь битгий хэл ална тална. Мөнгө аваад зайл гэж хэлж болно гэж үү?
Яг одоо надад маш хэцүү байна. Хууль хяналтынхан хэргийг үнэн зөвөөр нь шийдэж, хариуцлага үүрэх ёстой хүмүүсийг шийтгэж өгөөсэй гэж хүсэж байна. Би удаан хүлээсэн хүүхдээ алдсан, дээрээс нь эмэгтэй хүний гоо сайхнаараа хохирчхоод байна. Гэтэл миний гоо сайхнаар тоглочхоод 700 мянган төгрөг аваад зайл гэж хэлж байгааг юу гэж ойлгох вэ? Хууль хяналтынхан Монгол хүнийхээ төлөө ажиллах эсэхийг нь харж л байя.
-Хятад эзэнтэй тус үсчний газар үйл ажиллагаагаа явуулаад хэр удаж байгаа вэ. Хэзээнээс уг газраар үйлчлүүлэх болсон бэ?
-Их л удаж байгаа. Миний мэдэхээр Богд-Ар хороолол баригдсанаас хойш үйл ажиллагаа явуулж байгаа. Жилийн өмнөөс би 5-6 удаа үсэндээ массаж хийлгэж байсан. Эмэгтэй хүн болгон гоо сайхандаа анхаарч, үсэндээ анхаарал тавьдаг биз дээ. Би үсээ будуулснаараа буруу зүйл хийсэн юм гэж үү?/уйлав/
Хохирогч эмэгтэйтэй уулзахаас өмнө Баянгол дүүргийн нэгдүгээр хороонд байрлах “Шайнинг” үсчний захиралтай уулзахыг хүстэл Монголоор муухан ярьдаг нэгэн эмэгтэй эелдэгхэн мэндлэн “хэргийн талаар бидэнтэй яриад байх зүйл байхгүй. Тийм их сонирхоод байвал манай өмгөөлөгчтэй уулзаж болно. Хэвлэлийнхэнтэй уулзаад байх сонирхол алга” хэмээн утсаа салгав.
Баянгол дүүргийн Цагдаагийн газрынхан хэргийн газар очиход хятад ажилчдын ах нь хэмээн Эрүүгийн цагдаагийн газраас хэд хэдэн цагдаа нар очиж ажлаа хийх гэсэн цагдаа нарын өмнүүр сүүдгэнэсэн гэх. Түүгээр ч үл барам хятад үсчид тэр ахыг дууд, энэ ахыг дууд хэмээн ар тал сайтайгаа гайхуулсан байна. Баянгол дүүргийн нэгдүгээр хороо буюу Богд-Ар хороололтой зэрэгцэн бий болсон уг үсчний газрын хятад ажилчид эрүүгийн цагдаад хүртэл чадалтай ах нартай болоод амжжээ. Саяхан “Blue sky’’-д Солонгос ажилчид монгол ажилчдаа шалтгаангүйгээр халсанд нь эсэргүүцсэн учраас зодож танхайрсан. Энэ үйлдэл цааш үргэлжлэн үүнийг нь тодруулах гэсэн сэтгүүлчдийг хүртэл эрээ цээргүй үсдэж гөвшсөн. Хэвлэл мэдээллийнхэн эр чадлаа харуулан нийтээрээ очин сурвалжлахыг хүссэн ч Монголын цагдаа солонгосын талд илт үйлчлэн сэтгүүлчдийг гаргасан билээ. Үүний адил хохирсон Монгол эмэгтэйгийн эсрэг Монгол цагдаа цаашлаад мэргэжлийн хяналтынхан ч үйлчилж мэдэх юм. Ямар ч байсан харж л байя. Монголд шударга ёс, Монгол хүн Монгол хүнийхээ төлөө үйлчилдэг үү, эсвэл мөнгөтэй гадныхны өмнө нохой мэт бөхийдөг үү? Ямартай ч өчигдрийн байдлаар “Шайнинг” үсчний газар Чимгээ, Хавраа гэх Монгол нэртэй Хятадууд хүний үсийг халзалж, хэвлий дэх үрийг нь хөнөөсөн алуурчид хайч барин дахин нэг хүний толгойд юу ч болоогүй мэт гар хүрэн сууж байна. Энэ ариун явдал уу?
С.Мөнх-Од
Эх сурвалж: “Улаанбаатар таймс”
Нийт сэтгэгдэл: 4
-
hara*** idsen gadniihan***j d***d oroosoi
Зочин 2012-09-27 14:10:09 202.131.233.59 (0) (0) -
muusain hyataduudig nutgaasa huuj***uul
Зочин 2012-09-28 00:02:21 182.160.35.247 (0) (0) -
Ter ah nariinh ni usiig duu naraar ni saitar buduulah yumsan.
Зочин 2012-10-01 18:52:29 202.126.89.197 (0) (0) -
People noamrlly pay me for this and you are giving it away!
Kaylana 2017-03-16 23:29:18 46.161.14.99 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.