Одоогоос жилийн өмнө буюу 2011 оны есдүгээр сарын 17-25-ны өдрүүдэд 6016 бөх Монголын өнцөг булан бүрээс Улаанбаатар хотод хүрэлцэн ирж, Монгол бөхөө Гиннесд бүртгүүлэх барилдаанд зодоглосон билээ. Монгол бөхийг Гиннест бүртгүүлсний нэг жилийн ойд зориулсан хүчит бөхийн барилдаан өчигдөр /2012.09.30/ “Бөхийн өргөө”-нд боллоо. Улсын гарьд Ж.Бат-Эрдэнэ, харцага Т.Амартүвшин, Ц.Содномдорж, Э.Батбаатар, А.Бямбажав, өсөх идэр начин Э.Энхбат, Б.Гончигдамба, улсын начин Ду.Батбаяр, П.Ганхүү, Л.Гантулга, Б.Батмөнх, М.Эрдэнэбат, Б.Сангисүрэн, Ц.Одбаяр, Р.Пүрэвдагва нарын тэргүүтэй улс аймгийн алдар цолтой хүчит 192 бөх энэхүү барилдаанд зодоглосноос улсын өсөх идэр начин Э.Энхбат түрүүлж, гарьд Ж.Бат-Эрдэнэ үзүүрлэжээ. Харин их шөвөгт улсын харцага Ц.Содномдорж үлдсэн байна.
Б.ЭНХ
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.