“Мобиком” корпорацийн давуу эрх хэрээс хэтэрч үйлчлүүлэгчдээ хохироосоор байна. Тус газар үүрэн холбооны бусад оператор компаниудаас илүү өндөр төлбөрийг хэрэглэгчдээс авдаг хэрнээ хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй нь ээ. Энэ тухай нэгэн баримтыг уншигч танд хүргэж байна.
“Мобиком” корпорацийн хэрэглэгч 9904…. дугаартай Нийслэлийн иргэний танхимын ажилтан X нь дараах төлбөртөө 30 мянган төгрөгийн лимит тогтоолгосон аж. Түүнчлэн X нь энэ сарын 17-нд өнгөрөгч наймдугаар сарын дараа төлбөрөө төв дээр нь очиж төлөхөд 48 гаруй мянган төгрөтйн төлбөр гарчээ. Уг нь “Мобиком” корпораци лимит хэтэрсэн тохиолдолд хэрэглэгчийн үйлчилгээний эрхийг нь түр хаах ёстой. Гэтэл энэ мэт хэрэглэгчдэд мэдэгдэхгүйгээр лимитээс хэтэрсэн мөнгө авах нь энүүхэнд аж. Харин энэ талаар хэрэглэгчид нь гомдол мэдүүлэх бүрт “Та ярьсан л бол төл” хэмээн амыг нь тагладаг байна. Энэ бол “Мобиком” хэрэглэгчдээ хохироож байгаагийн захын нэг жишээ юм.
Цаашилбал, хэрэглэгч X нь есдүгээр сарын утасны төлбөрөө төлөхөөр өмнөх сарын 28-нд “Мобиком”-ын төв дээр очсон байна. Гэтэл 30 мянган төгрөгийн лимиттэй утасны төлбөр нь 600 мянга гаруй төгрөг болсон байж. Энэ тухай сонсоод X нь “Мобиком”-ын ажилтнуудад утасны дэлгэрэнгүй тайланг гаргаж өгөхийг шаарджээ. Гэтэл тус газрын ажилтнууд нь “Манай дэлгэрэнгүй тайланг хэвлэж авахад маш хэцүү. Бид гаргаж өгч чадахгүй” гэжээ. Тиймээс хэрэглэгч X нь Н.Золзаяа гэх менежерт нь энэ тухайгаа учирласан байна. Харин менежер Н.Золзаяа “Та ямар ч төлбөр тооцоо төлөх хэрэггүй” хэмээн түүнийг тайвшруулсан аж.
Дээрх асуудлыг тодруулахаар “Мобиком” корпораци дээр очив. Менежерийн хэлж буйгаар “Манайх долдугаар сарын 1-нээс шинэ программ суурилуулсан. Түүнээс биш ажлын хариуцлага алдаж санаатайгаар хэрэглэгчээс мөнгө завших гээгүй. Программын алдаанаас болоод хэд, хэдэн хүмүүст их хэмжээний мөнгө гарсан байгаа. Бид тэдгээр хүмүүсээс илүү мөнгө авахгүй” гэлээ.
Энэ мэт санаатай болон санамсаргүйгээр “Мобиком” корпораци иргэдээс илүү мөнгө авч урамшуулал шагналын сангаа бий болгож байж болзошгүй хэмээн иргэд хардаж байма.
Түүнчлэн “Мобиком” корпорацийн дараах төлбөрт үйлчилгээг хэрэглэгчдийн багцад дагалдах ярианы хэмжээг минутаар тооцдог ч ярьсан мэдээлэл нь төгрөгөөр гардаг байна. Ингэснээр “Мобиком” -ын хэрэглэгчид яаж ч хичээгээд хэрэглээгээ хянах боломжгүй ажээ.
Уг нь өрсөлдөөний хуулинд харшлах, цаашлаад ард иргэдийг хохироож буй “Мобиком” корпорацийг өнгөрсөн сард 10 сая төгрөгөөр л торгоод өнгөрсөн. Байнга урамшуулал зарладаг “Мобиком” урамшуулал бүрийнх нь ард ямар нэгэн “но” бий гэдгийг иргэд гадарлах болсон.
Л.Алтанхишиг
Эх сурвалж:”Нийслэл Таймс”
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ