ШӨХТГ-ын дарга О.Магнай өчигдөр архи, согтууруулах ундаа үйлдвэрлэгч байгууллагын төлөөлөлтэй уулзаж хатуухан сануулга өглөө. Компаниудад оногдуулсан мөнгөн торгуулийг тав хоногийн дотор төлж цаашид архи, пивоны сурталчилгааг хуулийн дагуу явуулахыг сануулав. Хэрэв дахин хууль зөрчвөл ШӨХТГ-аас мөнгөн торгууль тавихгүйгээр шууд тусгай зөвшөөрлийг нь цуцална гэв. Согтууруулах ундаа үйлдвэрлэгчдэд хийсэн шалгалтаар “Спирт бал бурам” ХХК 18, “АПУ” ХХК 14 зөрчил гаргаснаар тэргүүлжээ. О.Магнай “Архи, шар айраг бол ашигтай бизнес гэдэг нь хэн бүхэнд илэрхий. Тийм ч учраас үйлдвэрлэгчид хуулиа чандлан сахих ёстой. Бид архи, шар айрагны тал дээр хатуу байр суурьтайгаар ажиллана. “АПУ” ХХК-ийн хувьд өнгөрсөн хугацаанд 32 сая 500 мянган төгрөгийн торгууль тавигдсанаас 20 саяыг нь хүчингүй болгож, 12 сая 500 мянган төгрөгийг төлжээ. Хамгийн сүүлд, шар айрагны сануулгагүй сурталчилгаанд 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан боловч гарын үсэг зурахгүй гэсэн. “АПУ” ХХК гэлтгүй хууль бус сурталчилгаа удаа дараа явуулж, хууль зөрчиж буй компаниудыг толгойг нь илээд эрхлүүлээд торгуулиар аргацаахгүй шууд тусгай зөвшөөрлийг цуцлах болно” гэв.
Компаниудын хувьд дээрх шаардлагуудыг биелүүлэхээ мэдэгдсэн ч үндэсний үйлдвэрлэгч нараа ийм маягаар хавчиж болохгүй. Бид хуулийн дагуу л үйл ажиллагаа явуулж улсад татвараа төлөөд явж байгаа гэсэн хариулт өгч, импортлогч компаниудад ямар хяналт шалгалт явуулдаг талаар ШӨХТГ-ын удирдлагуудаас тодруулав.
Уулзалтад оролцсон “АПУ”, “UFC”, “Спирт бал бурам” ХХК зэрэг томоохон компаниудын төлөөлөлд О.Магнай дарга Үндэсний үйлдвэрлэгч нарын архины хатуулаг өндөр гэдэг. Тиймээс хатуулгаа бууруулах талаар арга хэмжээ аваарай” гэв. “UFC” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Амаржаргал “Манай байгууллагын хувьд хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Өмнө нь хууль зөрчсөн тохиолдолд хариуцлагаа хүлээгээд явдаг байсан. Үндэсний үйлдвэрлэгч нарын хувьд хууль зөрчөөд тусгай зөвшөөрлөө хураалгахыг хэн ч хүсэхгүй. Харин архи, дарс импортлогч компаниудын хувьд өөр. Тэдний тусгай зөвшөөрлийг нь хураах юм бол тэр дарс, шар айргаа болиод өөрийг оруулж ирэх нь нээлттэй байдаг. Иймээс үндэсний үйлдвэрлэгч компаниудын хувьд шууд тусгай зөвшөөрлийг нь хураах нь хатуу байна” гэдгийг хэлэв.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ