Монгол Улсын гавьяат жүжигчин Жанчивдорж агсны хүү Жамьяансүрэн бөөрний дутагдал өвчний улмаас шаналж явна. Одоо түүнд яаралтай бөөр шилжүүлэн суулгахгүй бол амь насанд нь аюул учраад байна. “Мөрөөдлийн хөлөг онгоц” олон ангит киноны ихэр залуу Гантулга, Гарьд нарын дүрээр үзэгчдийн танил болсон түүний эмчилгээний зардалд хандив өргөх зорилгоор урлагийнхан нэгдэж “Нэгэн нарны дор” тоглолт хийхээр болжээ.
Маргааш болох энэхүү тоглолтод Ардын жүжигчин А.Долгор, З.Мөнхшүр, гавьяат жүжигчин Ж.Алтанцэцэг, Г.Ариунбаатар, дуучин Э.Наран, Ө.Уянга, Ш.Наранчимэг, Д.Оюунжаргал нарын дуучид, хошин урлагийн бүх хамтлаг оролцох юм. Хэрэв уншигч та бүхэн түүнд хандив өргөхийг хүсч байгаа бол Хаан банкны 5027613885 данс болон 150100 дугаарт мессеж илгээж болох юм байна.
Д.Цэцэг
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.