Уго Чавес Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгууллаа

Үнэлэх
(1 үнэлгээ)

Венесуэльд өчигдөр болсон Ерөнхийлөгчийн сонгуульд Уго Чавес ялалт байгуулжээ. Сонгуулийн урьдчилсан дүнгээр бол У.Чавес сонгогчдын 54 хувийн дэмжлэг хүлээсэн мэдээ байна.
19 сая сонгогчтой Венесуэлийн ард иргэд энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгуульд тун идэвхтэй оролцож, ирц нь 80 хувь давжээ. Сонгуулийн хорооны дарга Тибисэй Луценагийн мэдэгдсэнээр Уго Чавес 54,42 хувийн санал авсан бол түүний хүчтэй өрсөлдөгч Энрике Кэприлес 44.97 хувийн саналаар удаалсан байна.
Уго Чавес дахин сонгогдсон мэдээг түүний дэмжигчид баяр хөөртэйгээр угтан авч, нийслэл Каракаст ялалтын баяр тэмдэглэж эхэлжээ. Үүгээр У.Чавес дөрөв дэх удаагаа Ерөнхийлөгчөөр сонгогдож байна.
Б.Сэвжидмаа

Нийтэлсэн: 2012-10-08 11:24:31

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.