Сүүлийн гурван жилийн хугацаанд Америкийн компаниудын компьютерын системд кибер халдлага үйлдэх нь гурав дахин нэмэгдсэн гэж Мичиган хотын судалгааны "Понемон" /Ponemon/ компани болон компьютерын техник үйлдвэрлэгч томоохон компани болох "Хьюлетт-Паккард" /Hewlett-Packard/-ын хамтран бэлтгэсэн илтгэлд дурджээ.
"Америкийн компаниудын эсрэг үйлдэж буй кибер халдлагын тоо сүүлийн гурван жилийн хугацаанд гурав дахин нэмэгдэж, үүнээс учирсан санхүүгийн хохирлын хэмжээ 40 орчим хувиар өссөн" гэж даваа гарагт нийтлэгдсэн илтгэлд дурдсан байна.
Судлаачдын мэдээлж байгаагаар, халдлагыг ихэвчлэн вирустай программыг мэдээллийн системд "халдварлуулах", DDoS-ийг ашиглан мэдээллийн системд нэвтрэх, DDoS халдлага, хувь хүний мэдээллийг хулгайлах, компаниудын ажилтнуудын эсрэг чиглэгдсэн ажиллагаа явуулах гэх зэргээр үйлддэг ажээ. Энэ онд "амжилттай" үйлдсэн халдлага дунджаар 100 орчим бүртгэгдсэн бол өнгөрсөн онд 70 орчим, харин хоёр жилийн өмнө 50 халдлага бүртгэгдэж байв. Кибер халдлагад өртсөн компаниудын ажилтнуудын дунд санал асуулга явуулахад, энэ онд хакерын халдлага бүрээс учирсан дундаж хохирлын хэмжээ 8,9 сая доллар байсан нь 2011 оныхоос 6 хувиар, 2010 оныхоос 38 хувиар өссөн үзүүлэлт гэнэ.
Илтгэлд дурдсанаар, Америкийн пүүс компаниудад халдлагад өртсөн мэдээллийн системээ сэргээхэд дунджаар 24 өдөр зарцуулах шаардлагатай байдаг. Зарим үед үүнд 50 хүртэл хоног зарцуулах тохиолдол гарч байжээ.
Д.Жаргал
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ