Монополь нэртэй молиго үмхүүлсэн “Монфрэш” -ээс хууртаж өгсөн мөнгөө нэхэмжилье

Үнэлэх
(1 үнэлгээ)

Манай улс хүнс үйлдвэрлэдэг цөөхөн компаниудынхаа атганд аль хэдийнээ орчихсон гэхэд болно.  Хүнсний аюулгүй байдлын асуудал хурцаар тавигдаад байгаа энэ үед ард иргэддээ сануулга өгөхөөр хүнсний бүтээгдэхүүн тэр дундаа өдөр тутмын өргөн хэрэглээний сүү,тараг, жүүс,архи үйлдвэрлэдэг компаниудад анхаарлаа хандуулан нэхэмжлэлээ бичиж байгаа нь энэ билээ. Бидний итгэж, бүтээгдэхүүнийг нь хэрэглэж ирсэн нэр бүхий компаниуд чамгүй олон жил хиртэй хэдэн төгрөгний төлөө ард иргэдийнхээ эрүүл мэндийг уландаа гишгэсэн нь саяхны нэгэн шалгалтаар илэрч олны чих дэлдийлэгсэн.
Нэрийг нь дурьдвал “АПУ”, “Сүү”, “Монфрэш” гээд л аль шилж сонгож хэрэглэдэг компаниуд хөвөрнө. Манай улс яагаад энэ цөөхөн компанийн эрхэнд орчихов? Эдгээр кампаниуд мөнгийг нь авсан атлаа яагаад энэ олон жил бидний ходоодыг хогийн сав мэт бодож эрүүл мэндэд минь өш хонзон санав? Энэ удаад “Монфрэш” компанийн тарьсан балагийн дурдаж, төлүүлж нэхэх эрүүл мэнд, хөрөнгө мөнгөө нэхэхээр шийдлээ.  “Монфрэш”-ийн  тухай дэлгэрэнгүй дурьдвал тус компанийн өнөөх амин дэм, кальцаар баялаг “Биеэ бодоорой”, “Өүлүн” зэрэг сүүнүүд нь Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ сарын 21-нээс 24-ний өдрүүдэд хийсэн шалгалтаар Шинэ-Зеланд улсаас импортолсон хуурай сүүгээр үйлдвэрлэдэг болох нь тогтоогдсон бол 100 хувийн цэвэр жимсний шүүс болох “Есүхэй”, “Монфрэш”, “Бяцхан доктор”(чацарганы), “Nice”, “Fresh” нь дөнгөж 20 хувь нь жимсний охь байдаг буюу зүгээр л сироп найруулдаг аж.

Харин тэд уг бүтээгдэхүүний шошгололтондоо “Монгол үнээний сүү...” , “100%-ын цэвэр жимсний шүүс хэмээн тодоос тодоор бичсэн байгаа юм. Жимсний шүүсний хувьд манай улс хятадаас нийт хэрэгцээнийхээ дийлэнхи хувийг оруулж ирдэг ч “Монфрэш” –ийн үйлдвэрлэдэг 100 хувийн олон төрлийн шүүсний түүхий эдийг хангаж чадахгүй нь ойлгомжтой. Иймээс бидэнд ил цагаан молиго үмхүүлсэн гэсэн үг.

 

Харин сүүний хувьд бол мал аж ахуйн орон хирнээ хуурай сүүг ийм өндөр үнээр худалдан авч өглөө бүр цайгаа сүлнэ гэж хэлэхэд арай л гомдмоор. Гадныхны удаан хадгалах зориулалтай хуурай сүүнд ямар юмных нь кальц энэ тэр байх вэ дээ? Гэтэл манай бүх л радио, телевизээр “Монгол хүн та биеээ бодож кальциа уугаарай” хэмээн минут алгасалгүй сурталчилж байсан санагдах юм. Монфрэшийн балаг үүгээр дуусаагүй.

Өнгөрсөн жил сургуулийн хүүхдүүдийн үдийн цайны сүүнээсээ хордож хоёр хоёроороо хөтлөлцөн эмнэлэгрүү явсаар сүүлд бүүр ангиараа хичээлээдээ ирж чадахаа больсон түүх ч бий. Гэтэл энэ хооронд уг компанийн Ерөнхий захирал Т.Насанхүү “Цагаан хувьсгал” гэх төсөл санаачилан сонин сайтаар ярилцлага өгч ард иргэдийн толгойг эргүүлж явсан байгаа юм. Тэрбээр уг ярилцлагадаа “Мөөрөх үнээтэй айл мөнгөөрөө сүү авах уу?” хэмээн асуугаад “Нэг компанийн, нэг салбарын эрх ашиг төдий биш нийт ард түмний аюулгүй байдал, үндэсний нэр төр, эдийн засгийн алдагдлыг зогсоох, малчин, үйлдвэрлэгч, хэрэглэгч, хот, хөдөөгийн хүн амын ажилгүйдэл, ядуурал, эрэлт хэрэгцээ, эрүүл мэндийн төлөөх олон талын ач холбогдолтой төсөл учраас “Цагаан хувьсгал” гэж нэрлэсэн.

 

Монголчууд олноороо оролцож, үр дүнг нь хүртэх учраас “Цагаан хувьсгал” юм. Монгол малынхаа ашиг шимийг хөдөөгийн малчид нь ч, хотын иргэд ч олноороо хүртэх, олуулаа хөлс хүчээ шингээж байж бүтэх ажил, хүрэх зорилго учраас “Цагаан хувьсгал”. Эхлээд монгол малынхаа ариун цагаан сүү, сүүн бүтээгдэхүүнээр монголчуудынхаа хэрэгцээг хангана. Дараа нь монгол сүү, сүүн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээл дээр гаргах зорилго тавьж байна. Монгол малаар баян. Өнгөрсөн хавар 13 сая төл хүлээж авлаа. Тавь гаруй сая малтай, таван хушуу эрдэнэт сүрэгтэй улс орон гэж хөөрцөглөдөг хэрнээ, малч ухаантай, нүүдэлчин удамтай хэмээн бахархдаг атлаа ашиг шимийг нь хүртэж чадахгүй, гэдэс ходоодоо цайлгаж дөнгөхгүй сууж байна шүү дээ. Нүүдэлчдийн үр сад мах идэхгүй, дотор цайлгах сүү тараггүй амьдарч чадахгүй улс.


Монголыг уул уурхайн гэхээсээ мал аж ахуйн орон гэж дэлхий мэднэ.......” гэж баахан хошигруулсан байгаа юм. Ингэхэд нээрээ л бид мөрөөх үнээтэй хирнээ мөнгөөрөө баахан хуурай сүү авч уугаад гэдсээ цайлгахын оронд усаар дүүргэж суусан байна. Иймээс ард түмнийхээ эрүүл мэнд, аюулгүй байдлыг “Монфрэш” компаниас нэхэмжилж байна.


 

Нийтэлсэн: 2012-10-12 13:17:34

Нийт сэтгэгдэл: 19

  • Зочин

    China naraas yaaj neheh ve. Ingeed manai uildveruud unaad tegeed l hyaradaas melamintai suu oruuldag boloh uu.

    Mongol 2012-10-12 13:26:50     202.131.248.54          (0)       (0)
  • Зочин

    Ugaasaa teneg bish bol amsaad medne sh te.Mgl gantshan Suu kompani shine suu l tseber gebel donor busad bugd huuraad suu sh te.

    Зочин 2012-10-12 13:29:14     202.21.106.137          (1)       (0)
  • Зочин

    manai uildver gechihjee m*** chini bugd hytad huurai suu oruulj irj bga

    Зочин 2012-10-12 13:41:36     124.158.67.166          (1)       (0)
  • Зочин

    xodoonoos l zaxisan n naidvartai daa. zovloxod

    Зочин 2012-10-12 13:52:54     203.91.118.156          (1)       (0)
  • Зочин

    ugaasaa huurai suu baisan.gehdee ulaantsaim guriigeed terniig ni uuhshuuleed baisan...Magnaid mash ih bayarlaj bna.Ene mergejliin hayan***tiinhaniig solih heregtei ed naraas ih bolj baigaa yum shuu...Avilga avaad duugaa huraaj ajlaa hiihee bolison***nuudiin tsuglarsan gazar...

    Зочин 2012-10-12 13:53:45     122.201.18.160          (1)       (0)
  • Зочин

    ГАНЦ МОНФРЕШ БИШ АПУ, ВИТСАМО, СҮҮ ХК ГЭЭД БҮГДИЙГ НЬ БИЧЭЭЧ. ӨРСӨЛДӨГЧ КОМПАНИЙХ НЬ ЗАХИЛАГЫН БИЧЛЭГ БАЙНА. АПУ-ИЙН МАРКЕТИНГИЙН МЕНЕЖЕРҮҮД ЭНЭ ЗЭРГИЙН ЗАХИЛГАТ ЗҮЙЛДЭЭ МЭРГЭШСЭН АЖИЛЧИД БАЙДАГ.

    Зочин 2012-10-12 13:54:22     202.131.235.211          (0)       (0)
  • Зочин

    Зөвхөн Монфреш гэлтгүй бусад үйлдвэрүүдэд мөн л хууртаж байгаа шүү дээ, нэхвэл бүгдээс нь нэхэмжлэх хэрэгтэй. Сүү жүүсний үйлдвэрүүдийг сайтар шалгах хэрэгтэй байна.

    Зочин 2012-10-12 13:54:59     202.131.242.250          (0)       (0)
  • Зочин

    Oilgomjtoi sh dee,

    Зочин 2012-10-12 14:43:45     203.91.119.100          (0)       (0)
  • Зочин

    sh sh***hii mongol uls hezee neg ulsiin daitai ulz bolno doo... suugee ch tsevreer ni uildverlej chadahgui, ard irgedee horduulaad, nogooduul ni ch heneeggui huurtsaar bgaad duusah yum daa...denduu archaagui bn

    sh 2012-10-12 14:44:43     58.120.206.89          (0)       (0)
  • Зочин

    Сүүлийн 15 жил ямар ч шинжилгээгүй, хятадын үл мэдэгдэх нунтагийг Туулын усаар найруулан жүржийн, ..... г.м. 80 төрлийн ундаа нэртэй шингэнээр хүн амыг бөмбөгдөж ирсний уршгаар сахар болон хорт хавдараар өвчлөгсөд үй олноор нэмэгдсний уршгийг энэ компани үүрэх учиртай даа шударга ёс эхэлж буй бол.

    Зочин 2012-10-12 16:38:26     109.80.21.108          (0)       (0)
  • Зочин

    Bugd huurai suu, nairuulsan juus... Ingej ard irgediig huurch bgaa uildliig taslan zogsooh heregtei.. Uneneer ni temdegledeg bolgoj, herev zurchsun bol shuud uilverleliig ni zogsooh arga hemjee avah heregtei. Eruul bat***gaatai huns avah esehee huvi hun uuruu shiidne. Manaihaas uur gazar iim teneg yum hiij hun huurdag uildver bhgui.. Y***anguiya hunsnii uildver. Eruul mendiig yugaarch uneleed erguulj avch chadahgui!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!!

    Зочин 2012-10-12 16:41:12     202.131.235.74          (0)       (0)
  • Зочин

    za bid chin neg mongol shu de bitgii ingej hiij buteej baigaagaa ingej unagaj bai l da.anh 100.giin undaa gej bhad baruunii ornuudad heregledeg savlagaag mongolchuudad monfresh avch irsen mun l suug anh tetrapak savlagaand savlaj bsn odoo mongol uneenii suugeer buteegdehuunee uildverlej bn.tsaashid gadag*** importlono.tiim amarhan yum bol unuudur hurtel hen ch eniig hiigeegui bgaa uum be baragiin aaviin huu chadahgui.buzness gej bosgohod ymr ih huls hurch heregtei yum hiij uzsen humuus medne ol

    monfresh 2012-10-12 23:59:16     182.160.45.215          (0)       (0)
  • Зочин

    hiih hetsuu shuumjleh amarhan shuumjlehdee yadaj sain sud***maar yumaa.ymr eh surv***jgui suragaar shuurch neg ih mongolchuudaa bodson humuus ene uildel n harin hiij buteej bgaa mongolchuudaa ***j bn shu de.

    mongol 2012-10-13 00:03:25     182.160.45.215          (0)       (0)
  • Зочин

    mongolchuudad monfreshiin uud ha***ga urgej neelttei.ireed uzeerei.bid uildeleeree haruulah bolno.

    monfresh 2012-10-13 00:05:35     182.160.45.215          (0)       (0)
  • Зочин

    mongolchuud yum hiij bgaa negniigee bainga l chichilj bh yumdaa yadaj svv jvvsee uursduu vildwerlej bgaa n ih yum shvv dee.harin ter hyan***taa l saijruulah heregtei dee .bi bol undesnii uildwerlelee l demjine .MOnfresh amjilt !!!

    hi 2012-10-13 11:18:10     118.32.209.218          (0)       (0)
  • Зочин

    сайн байна уу word.mn-ынхаан би энэ нийтлэлийг бичсэн сэтгүүлч байнаа. та нар хүний юм хуулахаасаа ичихгүй байна уу. тэгээд сайтынхаа доод нүүрэнд бичсэн үгээ хардаа "Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой" танайд мэргэжлийн сэтгүүлч гэж байдаггүй юмуу? хүний юм хуулаад өдрийн талхаа олно гэдэг дэндүү өрөвдмөөр гэдгийг мэдэх нь зүйтэй л болвуу. манай сайтын олон мэдээ танайхаар орсон байгааг олж харлаа. захирлын чинь утсыг олж байгаад зохих газар нь уулзсан нь дээр ба

    Д.Янжмаа 2012-10-13 15:31:03     202.180.216.30          (0)       (0)
  • Зочин

    Мон-фреш хмэээх хятад хөрөнгө оруулагчтай хятад эзэнтэй компаниас татгалзья. Учир юу гэвээс Монголчууд биднийг хүнсээр бүх асуудлыг***ь эрт хийсэн байгаа шүү энэн компани. Цаашлаад бүр цагаан хувьсгал ч гэх шиг бүх балчир үрсийг үдийн цай хөтөлбөрөөр цар хүрээгээ өргөжүүлж Монголчуудыг бүгдийг нь хүнсээр шийдэх гэж байсаныг нь таслан зогсооё

    Зочин 2012-10-14 06:59:06     203.160.55.2          (0)       (0)
  • Зочин

    Мон-Фрешийг дампууруурлья

    Зочин 2012-10-14 07:01:07     203.160.55.2          (1)       (0)
  • Зочин

    Hello. And Bye.

    Charliekems 2015-04-28 11:11:09     31.184.238.11          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.