МОНГОЛЫН ТЭРГҮҮН БАЯЧУУДЫН ЭД ХӨРӨНГИЙН ЖАГСААЛТ-6
“Тэргүүн” сонин энэхүү цуврал нийтлэлээ “Бридж” групп, “Бишрэлт групп“ -ийг онцолж байна.
ЯПОНЧУУДТАЙ ГАНЗАГА ХОРШСОН “БРИДЖ” ГРУПП
Тус компанийн эзэн Д.Ганхуяг. Монгол Улсын Их Хурлын гишүүн Даваажавын Ганхуяг нь 2004 оны сонгуульд “Эх орон-Ардчилал” эвслээс нэр дэвшин өрсөлдөж, 47.09 хувийн саналаар ялалт байгуулан парламентад орж ирсэн хүн. Япон улсад дээд боловсрол эзэмшин, нефть боловсруулах, нефтиэс будаг гаргах технологид суралцсан тэрбээр япон маягийн ажил хэргийн соёлыг өөртөө хэвшүүлж чадсан гэдэг юм билээ. Д.Ганхуяг 1990 оны ардчилсан хувьсгалын үед “Говь” комбинат дээр МоАХ-ны салбар зөвлөлийг байгуулалцаж явсан нэгэн.
“Бридж” групп
“Бридж групп”-ийн толгой компани болох “Бридж” ХХК нь анх 1991 онд байгуулагдсан бөгөөд одоогийн байдлаар 10 тэрбум гаруй төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, дэлхийн томоохон 50 гаруй компанитай бизнесийн харилцаатай ажилладаг гэнэ. Тус компани Орчуулга зуучлалын чиглэлээр өөрийн үйл ажиллагааг эхлүүлсэн,ноос ноолууран эдлэлийн “Говь” ХК-ийн зах зээл дээрх хувьцааг худалдан авч байсан аж.
“Сансар Бридж” ХХК
Монгол-Японы хамтарсан “Сансар Бридж” ХХК нь гадаад дотоод худалдаа, үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр Монголын “Бридж” групп, Японы “Кимоно Кинюши” компанийн хөрөнгө оруулалттайгаар 1998-11-20-нд үүсэн байгуулагдсан. Нийт 40 орчим ажиллагсадтай.
“Сэкитэй 1” зоогийн газар
“Сэкитэй” япон хоолны ресторан нь Улаанбаатар хот дахь дээд зэрэглэлийн үйлчилгээ бүхий ресторан бөгөөд өөрийн хэрэгцээтэй бүтээгдэхүүнийг Япон, Солонгос, Хятад зэрэг улсаас 7 хоног тутам карго болон төмөр замын тээврээр татан авдаг. Японы дээд зэрэглэлийн ресторануудад хийгддэг Кайсэки хоолыг хийдэг.
“Сэкитэй 2” зоогийн газар
Сэкитэй-2 ресторан SANTORY pub нь 4-25 хүний европ ба япон маягаар тохижуулсан 11 VIP өрөөтэй, тэмдэглэлт үйл ажиллагаа болон хүлээн авалт хийх 150 гаруй хүний багтаамжтай иж бүрэн тоноглолтой танхимтай.
“Эн Ай Ти” ХХК
Энэ компани нь хэвлэлийн үйлдвэрлэл үйлчилгээ эрхэлдэг гэнэ.
МОНГОЛ ШУУДАН ТРАНС ХК
Уг нь 1925 онд “Тээх нэвтрүүлэх газар”-аас салбарлан гарч БНМАУ-ын Ардын Сайд нарын зөвлөлийн 1933 оны 12-р сарын 1-ний хурлаар өөртөө шуудан буудлыг эрхлэх тухай хэлэлцэн 37 тоот тогтоол гарган ачаа шуудан тээврийн үүрэг гүйцэтгэх тусгай бааз байгуулахаар шийдсэнээр 50 гаруй автомашинтай 100 гаруй ажилчидтай тээх нэвтрүүлэх 1-р бааз нэртэйгээр анх байгуулагдсан Монгол авто тээвэр хэмээх бие даасан том салбар буй болоход түүхэн үүрэг гүйцэтгэсэн уламжлал бүхий байгууллага юм. Өнөөдөр энэ байгууллага “Бридж” группын мэдэлд байдаг. Тус компани нь автомашин дулаан гараж, засварын төрөлжсөн 11 цехтэй. Японы сүүлийн үеийн тоног төхөөрөмжийг 1997 оноос суурилуулан ажиллаж байна.
“Монгол глобаль” транс ХХК
Тээвэр зуучийн үйл ажиллагаа эрхэлдэг.
“Эдванс Хелд Интернэшнл” ХХК
Тус компани Бридж группын салбар компани болж 2004 оны 7 сард байгуулагдсан. Япон улсын Cokey, Минофаген компанитай хамтран ажилладаг. Эмийн борлуулалт хийдэг, 2006 оны 8 сараас эхлэн эм ханган нийлүүлэх байгууллагаасаа гадна эмийн сангийн зөвшөөрөл авч эмийн сангаа элэгний өвчний төрөлжсөн эмийн сан болгон ажиллаж байна. Үүнээс гадна хот хөдөөгийн 40 орчим эм ханган нийлүүлэх байгууллага болон эмийн сангуудтай хамтран ажиллаж байна.
“БЭТ” ХХК
2000 онд мал аж ахуйн гаралтай түүхий эдийн бизнес эрхлэхээр анх байгуулагдсан бөгөөд 2003 онд өөрийн компанийн дүрэм, бүтэц, хөрөнгө оруулалтанд өөрчлөлт оруулан Бридж группын охин компани болон өөрчлөгдөж, ноолуур, махны чиглэлээр голлон бизнесийн үйл ажиллагаагаа явуулж байна. Компаний мэдэлд 700 тонн мах махан бүтээгдэхүүн болон хүнсний бүтээгдэхүүн хадгалах хүчин чадалтай аммиакан хөргүүртэй зоорь бий. Хөдөө орон нутгаас мах бэлтгэн хадгалдаг. түүхий ноолуур бэлтгэн дотоод гадаад зах зээлд нэр хүнд бүхий үйлдвэрт бэлэн бүтээгдэхүүний захиалга өгч үйлдвэрлүүлэн экспортонд гаргах, “Говь” ХК-ийн гол захиалагчдын нэг болох Франц улсын “Сафико”, Япон улсын “Ямайки трейдинг” компанийн төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэн ноолууран сүлжмэл бүтээгдэхүүний захиалга хариуцан ажиллаж нийлүүлэх, түүнчлэн дотоодод худалдаалах зэрэг бизнесийн үйл ажиллагааг эрхлэн ажилладаг гэнэ. 5,7,12,14 гейжийн сүлжмэл бүтээгдэхүүн, самнасан ноолуур, бөмбөгөн ноолуур, 100 хувь ноолуур, ноосон утас, хонь, ямаа, үхэр, адуу, тэмээний мах, малын арьс шир,өлөн зэрэг бүтээгдэхүүнийг гадаадад гаргадаг.
“Эвридэй Интернэшнл” ХХК
1995 онд “Арслантай гүүр” ХХК нэртэйгээр байгуулагдаж байсан бөгөөд бөөний болон жижиглэнгийн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 1998 оноос Германы алдарт Langguth фирмтэй хамтран ажиллаж усан үзмийн цэвэр дарс импортолж эхэлснээр гадаад худалдаагаа эхэлж, Японоос Мейжи, Сантори, Краши, Нишшин, Элис, Омрон зэрэг брэндүүдийг, Германаас Блю Нан брэндийн 30 гаруй нэр төрлийн дарс, шампанск, Францаас Лү, Жакот зэрэг брэндийг, Солонгосоос Хайт-ийн пит савлагаатай шар айраг, төрөл бүрийн алое жүүс, салфетка, 00-ийн цаас, Америкаас Принглес, Шри Ланкаас Стассен цай зэрэг дэлхийд танигдсан өндөр чанартай бараа бүтээгдэхүүнүүдийг импортлон оруулж ирж албан ёсны борлуулагчаар ажиллаж байна.
“Эвридэй Бэлс” худалдааны төв
“Бридж” группын 100%-ийн хөрөнгө оруулалт бүхий “БЭЛС” дэлгүүр 2002 оноос үйл ажиллагаагаа явуулж байна. 2002 оны 7-р сард 1782 м.кв талбайтай өөрийн албан контор бүхий худалдаа үйлчилгээний хоёр давхар байрыг ашиглалтанд оруулан ажиллаж байна. Өргөн хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдан борлуулдаг. Өөрийн импортын бараа бүтээгдэхүүнийг бөөний үнээр борлуулахын зэрэгцээ японы хүнсний өдөр тутмын барааг худалдаалдаг “Japan line”, эрүүл хүнсний тасаг, цагаан хоолны цайны газар, түргэн хоолны газар, “Говь” ХК-ийн нэрийн барааны дэлгүүр, солонгосын гэр ахуйн барааны төрөлжсөн дэлгүүр, том хүний болон хүүхдийн бэлэн хувцасны худалдаа, зэргээр үйлчилдэг
“Эвридэй Арслантай гүүр” супермаркет
1995 онд “Everyday” сүлжээний үндэс суурь болон байгуулагдсан ууган супермаркет юм. Өргөн хэрэглээний өдөр тутмын бүх бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг. Хотын төв их сургуулиудын бүсэд байрладаг тул оюутнуудад зориулсан бараа, эрүүл хүнсний бараа бүрдүүлэлт, дагалдах үйлчилгээтэй.
“Эвридэй Наран” супермаркет
2003 оны 07-р сард байгуулагдсан. Өөрийн импортын бүх барааг бөөний үнээр худалдаалдаг.
“Эвридэй East” супермаркет
2007 оны 10-р сард байгуулагдсан. Өргөн хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалахын зэрэгцээ эрүүл хүнсний бараа бүтээгдэхүүн, аян замын хэрэгцээт бараануудыг худалдан борлуулдаг. Агуулах худалдаа, цайны газартай.
“Эвридэй-16” супермаркет
2008 оны 10-р сард байгуулагдсан. Өргөн хэрэглээний бүх төрлийн бараа бүтээгдэхүүнийг худалдаалдаг.
“Бридж констракшн” компани
1996 онд үндэслэн байгуулагдсан. Япон улсын “Дайниппон констракшн”, “Обаяши констракшн”, “Коноике констракшн” компаниудтай ажил төрлийн байнгын холбоотой ажилладаг. Замын-үүдийн сэлгэн ачих бааз, Монгол дахь Японы ЭСЯ-ны барилга, Мобикомын конторын барилга, Ус суваг ашиглалтын газрын цэвэрлэх байгууламж, Цаг уурын радарын станцын контор, тоног төхөөрөмжийн суурилуулалт, Монголын төмөр замын дагуу холбооны 1400 км шилэн кабель суурилуулах ажил, Нийслэл болон Эрдэнэт хотын сургуулийн 20 барилгын өргөтгөл, Бридж ХХК-ийн контор, үйлчилгээний төв гэх мэт 50 шахам барилга объектыг шинээр болон өргөтгөн барьж ашиглалтанд оруулсан.
Авто худалдаа
“Бридж” групп Япон улсын SUZUKI фирмийн автомашинуудыг худалдан борлуулдаг.
Бридж 32 айлын орон сууц
Япон инженерүүдтэй хамтарч Бридж Констрашны барьсан 36 айлын “Бридж-32” орон сууц. Бүрэн ашиглалтанд орсон. Хотын төвд, 2-р эмнэлэгийн зүүн талд байрладаг.
ГАНЗАГЫН НАЙМААНААС ХӨЛЖСӨН МОНГОЛЫН ТЭРГҮҮН БАЯН ХОС
“БИШРЭЛТ” ГРУПП
“Бишрэлт групп”–ийн ерөнхийлөгч, Капитал банкны ерөнхий захирал А.Ариунболд. Түүний хүүг Чинбишрэлт гэдэг бөгөөд хүүгийнхээ нэрийн хоёрдугаар үеийг авч компаниа нэрийджээ. 1989 онд Эрхүүгийн их сургуулийг хуульч мэргэжлээр төгссөн. Түүний гэргий Ундармаа. МАН-ын лидер хүүхнүүдийн нэг энэ хатагтай Боловсролын дэд сайдаар ажиллаж байсан гэдгийг бүгд мэднэ. Энэ гэр бүл 103 сая ам.долларын хөрөнгөтэй бөгөөд “Бишрэлт трэйд”, “Бишрэлт косметикс”, “Бишрэлт плаза” зочид буудал “Капитал” банк, “U and B Colors of Benetton” дэлгүүр, “Монгол мах экспо”, “Юнико констракшн”, “Мон discovery tours”, “Монгол эм импекс”, “Чингэс кашмер” компаниудыг эзэмшдэг. Анх ганзагын наймаа эрхлэж, картын бараатай үед хүнс зөөж явсан хоёр “Бишрэлт” хэмээх том группыг үүсгэн байгуулж чадсан юм.
КАПИТАЛ БАНК
Капитал банк анх 1990 онд “Үйлдвэрийн хувь нийлүүлсэн банк” нэртэйгээр байгуулагдан 1990 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр арилжааны банкны анхны лицензийг авсан түүхтэй. 1998 онд банкыг “Шинэчлэл” банк гэж нэрлэх болсон. Харин 2003 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн банкны бүх гишүүдийн хурлаар банкны шинэ дүрмийг баталж, банкны нэрийг “Капитал” банк болгон өөрчилсөн. Улаанбаатар хот болон 12 аймгийн нутаг дэвсгэрт оршдог 50 гаруй салбар нэгжид ажилладаг 360 гаруй ажилтантай.
“Бишрэлт Косметикс энд Фэйшн” ХХК
Тус компани компани нь SISLEY брэндийн албан ёсны дистрибютерээр 2005 оноос хойш ажиллаж байгаа бөгөөд Монголынхоо хэрэглэгчдэд дэлхийн брэндийн бэлэн хувцасыг өөрийн эх орноосоо худалдан авах боломжоор ханган ажиллаж байна.
Бишрэлт Их Дэлгүүр
Хотын төвд байрладаг, тансаг хэрэглээний бүтээгдэхүүнийг голчлон худалдаг.
“Монгол мах экспо” ХК
Монголын томоохон махны үйлдвэрүүдийн нэг. “Монгол мах экспо” ХК өнгөрсөн жилээс ХХК болон шинээр зохион байгуулагдаж байгаа. Тус компанийн хувьцаа Бишрэлт холдинг”-ийн ерөнхийлөгч, Капитал банкны ерөнхий захирал А.Ариунболдын гарт бүрэн төвлөрсөн. “Монгол¬махэкспо” хэмээх үйлдвэрээ 1.5 сая ам.долларын өртөгтэйгөөр байгуулж, Хятад, Японы хамтарсан үйлдвэрийн тоног төхөөрөмж оруулж иржээ. Уг үйлдвэр нь нэг ээлжиндээ 250 бод, 1000 бог нядлах хүчин чадалтай бөгөөд 2001 онд боловсруулах бүтээгдэхүүнээ ОХУ-д экс¬порт¬лох гэрээ хийжээ. Сэврээх, гүн хөлдөөх, шуллагаа, хиам, дотор эрхтэн боловсруулах цехүүдтэй аж. Махны үйлд¬вэр нь 150 ажилтантай бөгөөд 10 аймагт брокеруудаараа дамжуулан малаа бэлддэг байна. 2003, 2004 онд Япон руу адууны мах вакуумдаж гаргаж эхэлсэн аж.
“Бишрэлт косметикс”
Баруунаас гоо сайхны бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг. Барааны саван, угаалгын нунтагаас эхлээд тансаг үнэртэн, брэндийн хувцас, хэдэн арван саяар үнэлэгдэх цүнх сав оруулж ирдэг энэ компани А.Ариунболд захирлыг бизнесийн хамгийн чухал салбаруудынх нь нэг. “Revlon”, “Benetton”, “Sisley”, “Marc Aurel”, “Elizabeth Arden”, Cosmopolitan”, “Mavive”,” Puig”, “Dolce and Gabbana”, “Versace”, “Bourjois”, “Burberry Brit”,” Mosshino” зэрэг брэндүүдийг АНУ, Итали, Франц, Англи, Испани зэрэг улсуудаас импортлодог.
Бишрэлт Плаза
Зочид буудал, ресторан, угаалга, хими цэвэрлэгээ ,саун, гоо сайхны үйл ажиллагаа явуулдаг. Бишрэлт зочид буудал харьцангүй цөөн өрөөтэй ч гэсэн тав тух сайтай, бас өндөр үнэтэй бус гэдгээрээ олныг татаж чаддаг.
“Мондисковери” ХХК
Аялал жуулчлалын энэхүү компани Европын холбоо болон АНУ-аас жуулчид хүлээж авдаг.
“Монгол Эм Импекс” концерн
“Монголэмимпэкс Концерн” ХК нь анх 1923 онд “Нэгдүгээр эмийн сан” нэртэйгээр тулгын чулуугаа тавьж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойш Монгол улсын бүхий л эмнэлэг, эрүүл мэндийн байгууллага, хүн ардыг зайлшгүй шаардлагатай чанарын баталгаатай эм, эмнэлгийн хэрэгслээр хангах нэр төртэй, нэн хариуцлагатай үүргээ 90 жилийн турш тасралтгүй, хариуцлагатайгаар гүйцэтгэж ирсэн үндэсний хэмжээний ууган эм хангамжийн компани. Төрийн өмчийн мэдэлд байсан тус концерн нь 2007 оноос эхлэн бүхэлдээ хувийн өмчид шилжсэн. элхийн эмийн зах зээлд тэргүүлэгч 40 гаруй пүүс компаний албан ёсны дистрибьютерийн эрхтэй ажилладаг.
Чингис Кашмери
Ноолуурын бизнес эрхлэхийн хажуугаар , мөн сүлжмэл эдлэл үйлдэрлэдэг.
Юнико констракшин
“Юнико констракшн” ХХК нь “Бишрэлт” зочид буудлын засал, III хорооллын “Минж плаза” зэрэгт бүтээн байгуулалтын ажлууд гүйцэтгэсэн. Тавилгын үйлдвэрлэл эрхэлдэг аж.
Нийт сэтгэгдэл: 3
-
Ganhuyag bol Japand tugsugchdiin shivshig.
Зочин 2012-10-23 16:29:39 182.171.233.151 (2) (1) -
UIH-iin gishuun GANHUYAG guai nudee ynzluulah heregtei ter*** hel zugeer humuus gadaad uzemjindee anhaarch bhad haraani notstoi uurchlulttei hun uuniigee anhaarah heregtei shuu dee. za ajliin amjilt husie
Зочин 2012-10-24 13:45:38 203.91.118.156 (1) (1) -
Солир долир энэ эрхэм улстөр дэхь хамгийн ядуу сэтгэлгээтэй хүн. тэгээд бас хэлсэн амандаа хүрдэггүй. Их л ядуу хүн дээ. Тэнгээд эхлээд өөрийгөө өөд нь татах гээд улс орноо мартсан хүн. УИХ-ын гишүүн болохын өмнө ард түмнээ яаж хошгируулж байлаа. Ичиж амьдар. Худлаа солир царайлаад
Зочин 2012-10-24 20:42:00 203.194.115.235 (0) (1)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.