Оюутнууд Азийн аваргаас 4 медаль хүртлээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Азийн Оюутны аварга шалгаруулах Таэквондогийн 3 дугаар тэмцээн 10 дугаар сарын 11-13-ны өдрүүдэд Малайз улсын Саба мужийн Кота Кинабалу хотноо амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Монгол, Хятад, Тайланд, Казакстан, Малайз, Филиппин, Вьетнам, Сингапур зэрэг 9 улсын баг тамирчид өрсөлдсөн юм.


Тус тэмцээнд Н.Эрдэнэбаатар дасгалжуулагчаар ахлуулсан баг Монгол улсыг төлөөлөн оролцож 4 медаль хүртжээ. Эрэгтэй тамирчдаас 58кг-ийн жинд МУБИС-ийн оюутан М.Мягмарбаяр хүрэл медаль, 54кг-ийн жинд ХААИС-ийн оюутан М.Түмэнбаяр мөнгөн медалийн эзэд болжээ. Эмэгтэйчүүдийн төрөлд 49кг-ийн жинд МУБИС-ийн оюутан Н.Долгормаа мөнгөн медаль, 53кг-ийн жинд Г.Оюун-Эрдэнэ хүрэл медаль хүртсэн амжилт үзүүллээ.


Багийн нэгдсэн дүнгээр 7 алт, 2 мөнгө, 1 хүрэл медальтайгаар Тайланд улс тэргүүн байранд шалгарсан юм. Харин дэд байранд 3 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн амжилтаар Казакстан улс, гуравдугаар байранд 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэн Вьетнам улсын баг тамирчид шалгарчээ.
 
 

Нийтэлсэн: 2012-10-16 21:34:12

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    saihan medee bna

    Зочин 2012-10-23 08:58:29     202.179.11.66          (1)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.