Том гэдэстэй Шакира тайзнаа гарч, шүтэн бишрэгчдээ баярлууллаа. Тун удахгүй үрийн зулай үнэрлэх гэж буй дуучин бүсгүй өнгөрөгч Бямба гаригийн үдэш Азербайжаны Баку хотноо тайзан дээр гарч, ая дуугаа өргөсөн байна. Өдгөө 35 настай Шакира тайзан дээр гарахаасаа өмнөхөн “Хэдхэн минутын дараа бидний хүүхэд анх удаа тайзан дээр гарах гэж байна.
Тодорхой хэлбэл, хөлбөмбөгийн арга хэмжээн дээр ирээд байна!Шидэт Шак”гэжээ. Тайзан дээр гарч ирэхдээ Шакира том гэдэстэй хэдий ч бариу хар даашинзаар гангарч, арсан савхин хар өмд, өндөрдүү гутлыг хослуулан өмссөн байлаа.
Шакира болон түүний найз залуу Жирард Пикью нар анхныхаа үрийн зулайг үнэрлэхээр тэсч ядан хүлээж байгаа билээ. Дуучин бүсгүй болон FC Барселоны хөлбөмбөгийн од, өдгөө 25 настай Пикью нар жил хагасын өмнөөс болзож эхэлсэн юм.
Өнгөрөгч есдүгээр сарын 19-ний өдөр Шакира өөрийн Фейсбүүк хуудаснаа, “Жирард бид хоёр удахгүй төрөх анхны хүүхдээ баяртайгаар тэсч ядан хүлээж байна” хэмээн бичсэн байсан. Тэрээр хөл хүндтэйгээ зарласнаас хойш анх удаа ийнхүү тайзнаа гарч ирсэн нь энэ юм. Тоглолтын дараа тэрээр твиттертээ, “Тайзан дээр гарах сайхан байна шүү. Энэ орой бид үнэхээр сэтгэл хангалуун байлаа. Шак Баку” хэмээн бичсэн байна.
Б.Болормаа
Нийт сэтгэгдэл: 1
-
AGUI DUUCH.SHVV
BASKA 2012-11-25 16:45:50 112.72.12.204
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ