Монгол гэрт тохирсон шалнаас халдаг системийг өчигдөр БНСУ-ын “Richcreate” компани танилцууллаа. Уг системийн гол технологи нь шалан доогуур ус гүйж халаадаг бөгөөд цахилгаанаар ажилладаг байна. Харин шалнаас халдаг төхөөрөмжүүд хэрэглэхэд хялбар байдаг ч цахилгаан их зарцуулдаг. Иймээс тус компанийн үйлдвэрлэсэн шалны халаалт эрчим хүч хэр зарцуулдаг талаар компанийн захирал Ли-гээс тодруулахад “Манай шалны халаалтыг тавьсан гэр сард дунджаар 60 мянган төгрөг цахилгаандаа зарцуулах тооцоо гарсан. Солонгосын хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн. Шалнаас халдаг энгийн цахилгаан халаагуураас эрчим хүчийг 50 хувь хэмнэдэг. 2009 оноос Шинжлэх ухаан технологийн их сургуультай хамтраад судалгаа хийсэн. Энэ судалгааны үндсэнд уг төхөөрөмжийг бүтээсэн. Даацын хувьд гурван тонныг даана” хэмээн ярьсан юм. Шалны халаалтыг Сүхбаатарын талбайд танилцуулсан бөгөөд ихэвчлэн ахмадууд сонирхож байлаа. Өөрийгөө С.Цэдэв хэмээн танилцуулсан Баянзүрх дүүргийн оршин суугч “Хөнгөлөлттэй үнээр төрөл бүрийн халаагуур, зуух өгч байна гэх юм. Яг сайныг нь мэдэхгүй болохоор алийг нь сонгох талаар мэдэх юм алга. Уг нь, манай талаас холбогдох мэргэжилтнүүд нь туршиж, судалж үзээд энэ халаалтын төхөөрөмж, тэр зуух нь сайн гээд хэлдэг болмоор байна. Энэ олон халаалтын төхөөрөмжүүдийг хараад бүр толгой эргэчихлээ” хэмээн ярьсан юм. Дээрх шалны халаалтын системийг ам.метрийг нь 90 мянган төгрөгөөр тооцож байгаа бөгөөд таван ханатай гэрийг 22 ам.метр гэж үзвэл нэг гэрт гурван сая төгрөгөөр энэ систем тавигдах аж. Харин цаашид татаас олгож хөнгөлөлттэй үнээр айл өрхүүдэд олгох тухай нийслэлийнхэнтэй уг компанийнхан ярилцаж байгаа аж. Эхний ээлжинд 150 айлд үнэгүй тавих гэнэ.
Тэгвэл 150 айлыг хэрхэн сонгож авч байгаа талаар Нийслэлийн агаарын чанарын албаны даргын үүрэг гүйцэтгэгч Ч. Батсайханаас тодрууллаа.
-Шалны халаалтын системийг эхний ээлжинд 150 айлд үнэгүй тавьж өгнө гэсэн. Эдгээр өрхийг хаанаас, хэрхэн сонгож авах вэ?
-Дүүрэг бүрээс гуч, дөчин айл сонгоно. Одоогоор 60 гаруй айлыг сонгоод байна. Энэ 150 айлыг сонгохдоо олон шалгуураар сонгохгүй бол хахир өвлийн хүйтэнд даарч бээрсэн ахмадууд олон байна. Тэд бүгд манайд өргөдлөө бариад ирдэг. Нэн ядуу айлуудыг судалсан. Гэхдээ шалны халаалт цахилгаан хангамжтай холбоотой учир найдвартай цахилгаан байхгүй дэд станцууд нь хүрэхгүй газар халахгүй. Иймд хамгийн гол нь цахилгаан гайгүй газрыг сонгож авна.
-Мэргэжлийн байгууллагын зүгээс энэ системийг туршиж үзсэн үү. Манай нөхцөлд хэр зохицож байна вэ?
-Энэ өвөл туршина. Цахилгаан хэр зарцуулдаг зэргийг судална. Хэрэв ингэх юм бол бид үүнийг ирэх жилээс улсын төсөвт уг системийг тавьсан айлын цахилгааны үнээс тэдэн хувийг нь хөнгөлье гэсэн юм хийнэ. Тухайлбал, ам.метрийг нь 49 мянга гэж байгаа бол 35 мянга болгъё гэх ч юм уу. Иргэдийн хувьд олон сонголт байгаа. Бид цаашдаа аль улсынх нь сайн технологи байна гэдгийг судална. Өнгөрсөн жил 393 айлд шалны, хананы халаалтыг олгосон.
Б.Мишээл
Нийт сэтгэгдэл: 4
-
mash zvitee sanagdaj bn uvulduu ene hemjeeneesee ilvv mungu tvlshindee zartsuuldag nvvrsnii vne jil ireh tusam usuj bgaa ved heregtei yum bishvv
muugi 2012-10-17 10:43:10 203.194.115.74
(0)
(0)
-
талбай дээр явагдсан өдөрлөг дээр наад компаний бүтээгдхүүнтэй танилцаад төсөлд нь хамрагдах гэхэд боломжгүй гээд байсан ямар учиртай юм бэ нийслэлийнхээн
Зочин 2012-10-17 11:09:32 202.131.238.114
(0)
(0)
-
Ухаалаг сайтын эх сурвалжийг нь оруулаарай
Зочин 2012-10-17 11:30:30 202.72.246.142
(0)
(0)
-
энэ батсайхан гэдэг нөхөрт идэх уух юм нэмэгдэж дээ. энэ чинь нөгөө утаагүй зуухаар бизнес хийж хүнээс мөнгө нэхдэг гар биз дээ. ийм малнуудыг төрөөс зайлуулаачээ. идсэн мөнгөнөөсөө хувь өгдөг болохоор нь байлгаад байдаг юмуу
Зочин 2012-10-17 12:53:23 202.126.89.171
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ