Өнөө жилийн баяр наадмаар буюу Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд шөвгөрсөн 16 бөхийн
шинжилгээний эхний сорьцын хариу наймдугаар сард гарч, хоёр бөхөөс сэргээш илэрсэн нь тогтоогдсон билээ.
Сэргээшийн төрлийн бэлдмэл илэрсэн хоёр бөхийн нэрийг давтан шинжилгээгээр баталгаажсан тохиолдолд зарладаг учир өнөөдрийг хүртэл хоёр бөхийн нэр тодорхойгүй байсан юм. Тэгвэл дээрх хоёр бөхийн B сорьцын хариу өчигдөр ирж, Улсын арслан Х.Мөнхбаатар, улсын начин Б.Сугаржаргал нарын A, B сорьцоос сэргээшийн төрлийн бодис илэрснийг мэдэгдсэн байна.
Одоо Баяр наадмын тухай хуулийн дагуу Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо дээрх бөхчүүдийн нэрсийг албан ёсоор нийтэд зарлах ёстой. Ингээд Зохион байгуулах хороо хуралдаж, хоёр бөхөд ямар хариуцлага хүлээлгэх талаар санал гаргах ёстой. Баяр наадмын тухай хуульд лабораторийн шинжилгээгээр сэргээшийн төрлийн эм бэлдмэл хэрэглэсэн нь тогтоогдвол давсан давааг хүчингүй болгож, тухайн бөхийн цол чимгийг хураах саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлж, барилдах эрхийг нь хоёр жилээр хасах заалттай.
Улсын арслан Х.Мөнхбаатарын хувьд Ардын хувьсгалын 91 жилийн ойн баяр наадамд тавын даваанд улсын начин Ж.Оргил, зургаагийн даваанд аймгийн арслан Ж.Амартүвшин, долоогийн даваанд улсын начин Т.Санчирыг давж их шөвөгт үлдэн, наймын даваанд улсын заан Д.Рагчаад унажээ. Харин улсын начин Б.Сугаржаргалын хувьд тавын даваанд улсын заан Б.Соронзонболдыг давж, зургаагийн даваанд улсын арслан Г.Эрхэмбаярт өвдөг шорооджээ.
Б.Марал
Нийт сэтгэгдэл: 5
-
unasan buhd ikh***iroltoi yumaa
Зочин 2012-10-23 14:01:13 124.158.109.78 (0) (1) -
guzee ikht gurnii janjin naad 2 nuhruu dahin devjeend*** garguul. mongol buhiin devjeeg ariun bailgah tsag ne bolson.
bi 2012-10-25 08:15:47 65.205.28.8 (1) (0) -
buhiin holboonii nyamdorjiin horon sanaa heregjeed mgl buhuus munhbaatariig archih geed yum bishuu .zuragtaar chi nadtai ingej haritsah yum bol hol yavahgui shu gej bna lee .tegeheer nyamdorjtoi am buriisan hun mgl buhuur amjilt uzuulehgui amjilt uzuullee gehed dopin geed archaad haychih yum bna l daa.ene zudagtai mgl buh maani yu bolood l bna daa nyamdorjoos bolood.buhiin urguug nyamdorj enher huuhedteigee huviaraa bariulaagui biz dee.
Зочин 2012-11-09 16:04:19 202.72.247.244 (0) (0) -
Мэнгэт Р.Нямдоржийн явуулж байгаа шинжилгээ угаасаа сэжигтэй юм.Шинжилгээ гэж бодвол хүний шээс,цус л явуулдаг байх.Энэний хариу хэдэн сар болоод ирж байгаа сэжигтэй юм замд нь юу ч хийж болохоор юм байна. Нямдоржийн бөхийн холбоо Мөнхбаатарыг нэг биш удаа шударга биш шийдвэр гаргаж хохироосон нь үнэн .Нямдоржийн буруу.
Зочин 2012-11-12 07:49:45 202.179.10.150 (0) (0) -
mongol boh yrno utgaa ***daj bn do
oogii 2012-12-02 14:25:36 122.201.18.181 (0) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.