БНХАУ-ын Цагдаагийн газрынхан өөрийгөө шатаахаар төлөвлөж буй хүмүүсийн талаарх мэдээллийг худалдаж авахаа илэрхийлсэн тухай АР мэдээлжээ. Амиа егүүтгэхийг завдаж буй хүмүүсийн талаарх мэдээллийг тэд 50 мянган юань буюу 7.7 мянган ам.доллараар үнэлж байгаа аж. Ганьсу мужийн цагдаагийн ажилтнуудын мэдээлснээр, өөрийгөө шатааж амиа егүүтгэх нь амьд явах эрхийг зөрчиж, нийгмийн тогтвортой байдал, ард олны өдөр тутмын амьдралд сөрөг нөлөө үзүүлдэг учир ийм хэрэг үйлдэх гэж буй этгээдийг урьдчилан илрүүлэхээр ийм арга хэмжээ авч байгаа гэнэ. Хятадын эв нэгдлийг үгүй хийх, Төвдийг салан тусгаарлахын төлөө үйлдэж буй гэмт хэрэг хэмээн тэд үзэж байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.