Хүүхэд тээж төрүүлнэ гэдэг нь эмэгтэй хүний мөн чанарын дээд илрэл. Гэвч энэ нь бүсгүй хүнд хязгааргүй их баяр баясгаланг мэдрүүлэхийн зэрэгцээ айдас, болгоомжлол, тайван бус байдлыг бий болгодог. Жирэмслэх нь физиологийн төдийгүй сэтгэлзүйн хувьд гүнзгий өөрчлөлт дагуулдаг. Энэ үед сэтгэлийн хөдөлгөөн ихсэж, мэдрэмтгий, амархан ядардаг, цочмог зантай болдог ба эмч нар үүнийг дааврын өөрчлөлттэй холбон тайлбарладаг.
Амьдрал дахин төлөвлөгдөж эхэлнэ. “Жирэмсний явц хэвийн үргэлжлэх болов уу”, “ажил төрлөө яах вэ”, “хүүхдээ зовох гачигдах юмгүй өсгөж чадах болов уу” гэх мэт бодол төрнө.
Хэд хэдэн төрлийн түгшүүр илэрдэг.
1. Бие организмд гарч буй өөрчлөлтийг дагасан түгшүүр. Биеийн галбир алдагдаж эхлэх, нүүрэн дээр сэвх гарах, бие хүндрэх, амьсгаадах, ядрах мэдрэмжийг даган бусдад ямар харагдаж байгаа бол, нөхөр тоохгүй байх болов уу гэхчлэн зовиур үүсдэг. Хүүхэд тээх нь хүний амьдралд олон тохиолдохгүй, хэдхэн сар л үргэлжлэх тул бусдад ямар харагдах нь тийм ч чухал биш шүү дээ
2. Төрөх үеийн өвдөлт олон эмэгтэйг айлгадаг асуудал. Эрүүл хүүхэд төрүүлэхийн тулд аливаа зүйлд бага шаналах хэрэгтэй. Бүх л эмэгтэйчүүд энэ үеийг давж гардаг, та тэднээс юугаараа дутуу гэж?
3. Хүүхэд урагт хэвийн бойжиж байгаа эсэх нь мөн л түгшүүртэй. Үүнээс гадна төрсний дараа эрүүл саруул байх болов уу, өвдөж зовох вий, яаж өсгөх вэ гэсэн бодол төрнө.
Үр хүүхэдтэй болно гэдэг эмэгтэй хүн бүрт тохиолддог хорвоогийн хамгийн сайхан зүйл учраас нь энэ бүгдээс түгшиж санаа зовохгүй тайван байх хэрэгтэй.
Нийт сэтгэгдэл: 1
-
Ih goe yum bichsen bna
Ganaa 2013-03-26 23:39:39 202.21.106.181
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ