Өдөр ирэх тусам техник, технологи хөгжиж, хүмүүс интернэт хэсч, хүссэн мэдээллээ авдаг болж байна. Энэ эрэлт хэрэгцээг дагаад элдэв төрлийн буюу мэдээллийн, зөвлөгөөний, зарын гээд тоочоод барамгүй цахим хуудсууд нээгдэж байна. Цаашлаад садар самуун, аймшгийн, зургийн гээд бүх төрлийн төрөлжсөн сайтууд борооны дараах мөөг шиг олширч байгаа. Гэхдээ мэдээллийн хурдаар уралдаж байгаа сайтуудын өрсөлдөөн ширүүсч, эцэс сүүлдээ нэгнийхээ хүч хөдөлмөрийг сорон, мөлжиж эхэллээ. Мэдээллийн чанартай 50-60 сайт байхад тэр дундаас бүхэл бүтэн редакцитай, багтай нь 5-6-хан байгаа юм. Бусад нь сэтгүүлчдийн оюун хөдөлмөрийг хулгайлж, хүний мэдлэгийг шулж, мөлжиж байна.
Бүхэл бүтэн редакцийн сэтгүүлчдийн хүчээ зарж, хөлөөрөө явж хийсэн, бичсэн, ярилцсан бүх материалыг ямар ч зөвшөөрөлгүй, дураараа хуулж тавьчихаад хээв нэг сайт ажиллуулж, мундаг ажиллаж байгаа мэт санаж суугаа хоёрхон хүн байж л байна, тэр цахим хуудсуудын ард. Тэр ч бүү хэл олон жил болсон, нэр хүндтэй, хамгийн их хандалтыг авдаг, ашиг орлого ихтэй сайтууд хүртэл ямар ч редакцигүй, бусдын хөдөлмөрийг мөлжөөд, цахим хуудсаа дүүргээд байж байгаа нь бодит үнэн. Сэтгүүлчид тавхайгаа эргэтэл яваад, хэн нэгнийг өдөржин хүлээгээд, эх сурвалжийг нь олоод, заримдаа сар шахам, бүр жилээр хүлээж сурвалжлаад, хөлс хүчээ урсгаж байж нэг материал бэлддэг. Нийтлэл бичиж, ярилцлага авч байгаа. Гэтэл хүний хөлсөө урсган байж хийсэн материалыг нэгхэн секундын дотор хуулж тавиад, сайтынхаа хандалтыг нэмэгдүүлж байгаа нь дэндүү увайгүй үйлдэл биш үү. Ядахын мууд эх сурвалж дурьддаггүй, утсаар холбогдож хэлэх гэхээр эзэн нь олддоггүй сайт олон байна. Харин ойрноос ШӨХТГ-аас энэ хууль бус үйлдлийг зохицуулж, зарим сайтыг хааж эхэллээ.
ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтарч ажиллах гэрээнд гарын үсэг зурснаар энэ ажил эхэлсэн. Улмаар “Amjilt.com”, “Coolstayle.com”, “Dencel.com”, “Ineehuu.com”, “Kino99.com”, “Kinochid.net”, “Mglvideo.com”, “Mngtv.com”, “Mongolduu.com”, “Muzic.zaluu.com”, “Sakwarez.com”, “Shuurhai.com”, “Tansag.net”, “Tulhuur.com”, “Duulian.com”, “Topmongol.com” гэсэн 16 сайтыг дотоодын болон гадаадын хүмүүсийн бүтээл туурвилыг хуулж тавьсан, хүний оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр хулгайлсан гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь түр хугацаанд түдгэлзүүлээд байна. Цаашлаад өөр олон сайтыг хаах, зөрчлийг нь арилгуулах арга хэмжээ авах бололтой. Гэхдээ энэ мэтийн сайтуудыг түр хаах биш, бүрмөсөн зогсоох хэрэгтэй байгаа юм. Ядаж байхад энэ мэт сайтуудын эзэн олдохгүй байгаа талаар албаны хүн ярьсан байсан. Дээрээс нь гадаадад байдаг гэж байгаа. Тийм байхад түр зогсоож барьж нялцаганаад байх хэрэг байна уу. Үнэхээр л хянах гээд байгаа юм бол үг дуугүй л хаах хэрэгтэй.
Гэхдээ эхнээсээ арга хэмжээ авч, түр ч болов зогсоож, хулгайч сайтуудыг “гавлаж” эхэлж байгаа О.Магнай даргад баярласнаа илэрхийлэх нь зүйтэй болов уу. Түүний хажуугаар зарим нэг зөвлөх, ховлох “юм” байна. Цаашлаад ядахын мууд 15 хүнтэй, мэргэжлийн багтай сайтыг ажиллуулах журам гаргаж, бусдын хөдөлмөрийг үнэлдэг болгоход анхаарах хэрэгтэй. Бүхэл бүтэн мэдээллийн сайт гэдэг редакцийн бодлоготой, албадуудтай байх ёстой. Тэгж байж улс төр, эдийн засаг, урлаг соёл, спорт, нийгэм, гэмт хэрэг зэрэг олон булангаа мэдээллээр дүүргэж, хурдтай ажиллаж чадна. 2-3 хүн тийм олон булантай, булан нь дотроо задардаг сайтыг хийгээд явна гэж юу байхав. Бусдаас хуулж л таараа. Тийм болохоор зөрчлөө арилгуулах хугацаа энэ тэр өгдөг бол шал дэмий хэрэг. Энэ удаад түр хаагаад байгаа 16 сайт бол зүгээр л зах зух нь. Цаашид сайн судалж, олон сайтыг түр биш бүр хаана гэдэгт найдаж байна. Тиймээс албаныханд “хов” хүргэж, зарим нэг сайтын нэр дурьдах гээд байгаа юм. Жишээлбэл, дээрх 16 сайтаас гадна “Bolod.mn”, “Miniih.mn”, “Fact.mn”, “Newsworld.mn”, “Mongoltimes.mn” гэх зэрэг үй олон хулгайч сайт байна.
Эднийг ч гэсэн шалгах хэрэгтэй. Зүгээр л зах зухаас нь дурьдахад ийм шүү дээ. Энэ олон сайтад хоёр хүн ажиллаж чадаж байна уу гэдэг эргэлзээтэй. Тэгээд дээрээс нь нэг хүн маш олон сайтын эрх авч, нээчихээд, сүүлдээ зарж байна. Жишээлбэл, “Bolod.mn” сайтын харьяа сайт гэхэд 20 шахчихсан. “Fact.mn” “seruuleg.mn”, “newsworld.mn”, “ugluu.mn”, “miss.mn”, “scandal.mn”, “mongoltimes.mn”, “mongolcomment.mn”, “seruuleg.mn” гэх мэт. Ийм олон сайт байгуулчихаад, “Сайтуудын холбоо” ТББ гээчийн нэрийг барьж, ажиллана. Тэр холбоонд нь сайтууд элсч, хоорондоо зөвшилцөж, хамтарч ажиллаж байсан уу гэвэл үгүй. Түүнээс гадна үй олон сайт байгуулсныхаа дараа эхнээс нь зарж байна. “newsworld.mn” гурван сая, “mongoltimes.mn” хоёр сая, “ugluu.mn” таван сая, “seruuleg.mn” 10 сая гэх мэт ханштай байгаа сурагтай. Энэ тэгээд шударга өрсөлдөөн мөн үү. Ингэж дураараа дургиж, олон сайтуудаа бусдын хөлсөө урсгаж бичсэн мэдээгээр “тэжээж” хөөрхөн таргалуулчихаад, хандалт нь овоо болоод ирэхээр зарж байгаа байхгүй юу. Тэгсэн мөртлөө “Монголын сайтуудын холбоо”-ны мэдэгдэл энэ тэр гэж гаргаж, мэдээллийн чөлөөт индэр болсон сайтыг хаалаа гээд байгаа юм аа.
Ичиж үхмээр юм, тэр нөхдүүд. Нийгэмд болж байгаа захын жижиг асуудлыг хөндөөд биччихэж чадах сэтгүүлчгүй, хоёр хуулдаг нөхөр компьютерийн ард суулгаад, мэдээллийн сайтуудаас арай дөнгүүр гэснийг дураараа авч тавиад, ажиллаж байгаагаа мэдээллийн эрх чөлөө гэж бодож байгаа бол энэ том эндүүрэл. Нэг залуу жүжигчнээс утас цохиод жижиг яриа авчихаж чадах нэг ч сэтгүүлчгүй, бусдын бүтээлийг улаан цагаан хуулж байгаа сайтуудыг тэгээд цахим сонин гэх үү. Ийм мэтийн шалдир, булдир, хулгайч сайтууд дүүрсэн учраас бүхэл бүтэн редакцитай, төлөвлөгөөтэй, нормтой, зарчимтай ажиллаж байгаа мэдээллийн сайтууд, хөдөлмөрлөж байгаа сэтгүүлчид хохирч байна. Тиймээс маш сайн хянаж, стандарт тогтоож, түүнийг биелүүлж чадахгүй байгаа сайтанцаруудын “амыг барих” цаг аль хэдийнэ болсон. Ядахдаа 15 хүнтэй ажиллаж чадахгүй, өөрсдөө мэдээ, ярилцлага, сурвалжлагандаа гүйж, нийтлэлээ бичиж гаргахгүй сайтыг түр хааж, зөрчил арилгуулж нялцаганаж яадаг юм. Зөрчлөө арилгаж байгаа нь энэ гээд, баахан мэргэжлийн бус, эсвэл оюутан хүүхэд авчраад суулгана биз. Нөгөөдүүл нь дахиад л бусдын хөдөлмөрийг сорж, хуулагч хийгээд л сууна. Үүн шиг тодорхой юм байхгүй. Ингээд ирээдүйн сэтгүүлчдийг эвдэж, хүний хөдөлмөрийг сорогч болгон хувиргаж байгаа юм. Сэтгүүлч бэлтгэдэг дээд сургуулийн нэгдүгээр курсийн оюутнууд вэд сайтад ажиллаж байгаа нэрээр багш нараасаа том амьтад байдаг гэнэ билээ. Энэ мэтчилэн сэтгүүлзүйн, тэр дундаа мэргэжлийн сэтгүүлчдийн нэр хүндийг унагахаа болих хэрэгтэй.
Өнөөгийн нийгэмд хүн үзэл бодлоо илэрхийлэх, цахим ертөнцөд мэдээллийн хурдаар өрсөлдөх эрхтэй. Гэхдээ мэдээллийн сайт буюу цахим сонин гэдэг үзэл бодлоо илэрхийлэх чөлөөт индрээс арай өөр байх ёстой. Тэнд бүхэл бүтэн редакци байж гэмээнэ утгаараа ажиллана. Харин үзэл бодлоо илэрхийлэх гээд байгаа хэл нь загатнасан нөхдүүдэд хандаж хэлэхэд блог гэж нэг сайхан талбар байна. Чөлөөтэй “хуцах” талбар болох блог байсаар байтал бусдын хоолноос, хөдөлмөрөөс сорж, идээд байгаа чинь “паразит шимэгч”-ээс ялгарахгүй байна. Одоо харыг нь хараар нь, цагааныг нь цагаанаар нь байлгах цаг болсон байх аа, О.Магнай дарга аа.
Н.ПУНЦАГБОЛД
Нийт сэтгэгдэл: 6
-
sfsd
sdfsdf 2012-11-07 10:27:21 115.187.90.3 (1) (0) -
Bitgii***atsgaa, MAN bol jinhen luivarchid, ta nar yasan hoolnooosoo s***aad uheh gej bna uu, shine zasgiin gazar ene ulsiig chin hugjuulne za zugeer haraad suuj bai, 2016 onii songuulid ta nar usreed l 10 suud*** avna hahahahah sdf sdfg
hurelsuh 2012-11-07 10:42:46 115.187.90.3 (15) (0) -
ШӨХТГ, Харилцаа холбооны зохицуулах хороо“Amjilt.com”, “Coolstayle.com”, “Dencel.com”, “Ineehuu.com”, “Kino99.com”, “Kinochid.net”, “Mglvideo.com”, “Mngtv.com”, “Mongolduu.com”, “Muzic.z***uu.com”, “Sakwarez.com”, “Shuurhai.com”, “Tansag.net”, “Tulhuur.com”, “Duulian.com”, “Topmongol.com” гэсэн 16 сайтыг дотоодын болон гадаадын хүмүүсийн бүтээл туурвилыг хуулж тавьсан, хүний оюуны өмчийг зөвшөөрөлгүйгээр хулгайлсан гэх үндэслэлээр үйл ажиллагааг нь түр хугацаанд түдгэлзүүлээд байГАА НЬ ҮНЭНДЭЭ тэ
Зочин 2012-11-19 09:55:46 202.179.23.192 (21) (0) -
ЭНЭ ТЭНЭГ ШИЙДВЭРЭЭ ЭРГЭН ХАРЖ ЦУЦАЛБАЛ ТААРНА.ХИЙХ ЮМАА ОЛЖ ЯДСАН, АЖИЛ ХИЙЖ БАЙГАА МЭТ ХАРАГДАХ ГЭСЭН АРГА ЯДСАН,ЯВУУРГҮЙ АМЬДРАЛААС ТАСАРЧИХСАН ШИЙДВЭР ГЭЖ ХАРЖ БАЙНА.ЗА ДОТООДЫНХОО ЭЗЭДҮҮДЭЭС ЗӨВШӨӨРӨЛ АВЛАА ГЭЖ САНАХАД ГАДААДЫН ЗОХИОГЧИДООС БАС ТЭР БҮР ЗӨВШӨӨРӨЛ АВАХ ЭСЭХ ҮНЭН ЭРГЭЛЗЭЭТЭЙ БАС АСУУДАЛТАЙ Ш ДЭЭ
SOOKOO 2012-11-19 10:02:18 202.179.23.192 (23) (0) -
ЭНЭ Н.ПУНЦАГБОЛД ГЭЖ НӨХӨРТ ХЭЛЭХЭД ӨНӨӨДӨР ЗӨВХӨН ЭНЭ ХЭДЭН САЙТУУДАД АЖИЛЛАЖ БАЙГАА ХЭДЭН НӨХӨД Л БУРУУТАЙ ЮМ БИШ ШҮҮ ДЭЭ.ОДОО МОНГОЛД АЖИЛЛАЖ, ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙГАА ТЕЛЕВИЗ,FM РАДИОНУУДАД Ч ТАНЫ ДУРДААД БАЙГАА АСУУДАЛУУД БАС Л БАЙГААГ ХЭН БҮХЭН Л МЭДЭЖ БАЙГААШҮҮ ДЭЭ.ТАНЫ ЯАРАН САНДРАН СУНЖРУУ УРТ,УЧИР УТГАГҮЙ, БАРИМТГҮЙ ЗҮЙЛ САРААЧСАНЫГ ЧИНЬ ҮЗЭХЭД ӨӨРӨӨ Ч БАС АСУУДАЛТАЙ Л ТОВАРИШ ШИГ САНАГДАЖ БАЙНА ШҮҮ.БҮДЭРСЭН ДЭЭР НЬ ТҮЛХЧИХ ГЭСЭН ЯВУУРГҮЙ БОДОЛ БАЙГАА НЬ ИЛ Л БАЙНА Ш ДЭЭ
SOOKOO 2012-11-19 10:24:31 202.179.23.192 (12) (0) -
ШӨХТГ БОЛОН ХАРИЛЦАА ХОЛБОО ЗОХИЦУУЛАХ ХОРОО ГЭЖ ХЭДЭН ЗҮДЭРСЭН ХИЙХ АЖИЛЫНХАА ЭВ ХАВЫГ Ч ОЙЛГООГҮЙ ЭНЭ МЭТ ТАШАА АЖИЛ ЯВУУЛААД БАЙХ АВААС МОНГОЛД ТЭР ШҮҮЛТЭНД ЧИНЬ ТЭНЦЭХ ГАЗАР ҮНЭХЭЭРИЙН БАЙХГҮЙ.ХУВИЙН БАЙТУГАЙ УЛСЫН ГЭХ ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН ТЕЛЕВИЗ,МОНГОЛЫН РАДИОГИЙНХАНААС ӨГСҮҮЛЭЭД БҮГД Л ЗӨВШӨӨРӨЛГҮЙ ХУУЛБАРЛААД Л НЭВТРҮҮЛДЭГ НЬ ХЭН БҮХЭНД ИЛ ,ТОДОРХОЙЛ БАЙГАА Ш ДЭЭ.ТИЙМ Л ШУДРАГА БАЙХ ГЭЭД БАЙГАА ЮМ БОЛ БҮГДИЙГ ХААХ ХЭРЭГТЭЙ.
Зочин 2012-11-19 10:40:23 202.179.23.192 (2) (0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.