Төв аймаг 1996 оны сонгуулийг эс тооцвол мөнхийн “час улаан” тойрог. Одоогийн МАН МАХН байхдаа Төв аймгийн засаг захиргааны удирдлагыг бүрэн нэг намын харьялалдаа авсан гэдэгтэй хэн ч маргахгүй. Энэ нь ч УИХ-ын сонгууль бүрт одоогийн МАН-д үр өгөөжөө өгсөөр ирсэн төдийгүй нэг намын “мөнхийн улаан тойрог” болгон дархалсан.
Харин улсын нийслэлтэй хаяа залган оршдог, дэд бүтэц хамгийн сайн хөгжсөн, нэг намын удирдлага зонхилж хийж бүтээхэд нь саад болъё гэсэн ч боломж олдохгүй ашигтай сайн талыг нь харвал Төв аймаг өнөөдөр Улаанбаатараас ч даван хөгжих боломжтой байв.
Гэтэл тийм сайн сайхан зүйл болоогүйг ард түмэн 10 гаруй жил харж байгааг энэ удаа АН эрх биш нэг анзаарсан бололтой. Учир нь 2012 оны УИХ-ын сонгуульд Төв аймгаас нэр дэвшиж магадгүй тухай сураг дуулдаад алдарсан До.Ганболдыг тус аймгийн Засаг даргад нэр дэвшүүлхээр нөөцөлсөн байж л дээ. Уг нь УИХ-ын сонгуульд Улаанбаатарчууд Ардчилалыг илүүтэй үзсэнийг онцолбол Төв аймгийн сонгогчдын сэтгэл санаа нийсэлэлчүүдтэйгээ нэг их хол зөрөхөөргүй уур амьсгалтай байхаар харагдаж байвч одоогийн МАН МАХН байхаасаа амь бөхтэй авч үлдсэн нэг намын удирдлага “ид шид”-ээ үзүүлж намдаа ялалт авч ирсэн.
АН өмнөх жилүүдийнхээ алдааг ахин давтахгүй байхын тулд 53 мянга гаруй сонгогчтой Төв аймгийн орон нутгийн удирдлагыг гартаа авахаар шийдсэн нь илт харагдаж байна. Цагтаа УИХ-ын 1996 оны сонгуульд ялалт байгуулж цэнхэр туг мандуулж явсан До.Ганболдыг Төв аймгийнхан дахин сонгохгүй гэх газаргүй тул энэ удаа тус аймгийн нэг нам дотроо цус ойртсон улаан удирдлагуудыг шинэчлэх нь АН-ын гол зорилго болоод байгаа бололтой.
WORD.MN Г.Инжир
Нийт сэтгэгдэл: 1
-
Tuv aimgiin teneguudee amidr*** chin saihkan b.na uu
Зочин 2012-11-25 17:31:15 202.55.182.82
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ