Английн Хатан хааны дээд шүүх төрсөн хүүгээ хороосон Сара Эдж гэгч 33 настай эмэгтэйд бүх насаар хорих ял оноожээ. Тэрээр
эхлээд 17 жил сууж байж л ялаа хөнгөлүүлэх өргөдөл гаргах эрхтэй болох гэнэ. Лалын хэт шүтлэгтэй ээж хүүгээ Коран судар хэтэрхий удаан бас муу цээжилж байна хэмээн байнга зоддог байжээ. Байнгийн зодуурын улмаас хүү дотуур бэртэл авч гэр орныхоо ажлыг хийж чадахаа больсонд уоам их зодох больжээ. Сүүлийн нэгэн харгис зодолтыг хүү даагаагүй агаад амь алдаж байхдаа ээжээсээ өршөөхийг гуйн цээжилсэн хэсгээ амандаа үглэж байсан гэнэ. Аймшигт эх хэргээ нуухын тулд хүүгийнхээ цогцосыг шатаасан агаад баригдах үедээ нөхөртөө чихэх гэж оролджээ.
WORD.MN
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.