Ц.Шинэбаяр салаавчнаас болж нэг жилийн хорих ял сонслоо

Үнэлэх
(0 үнэлгээ)

УИХ-ын гишүүн асан Ц.Шинэбаяр өнгөрсөн дөрөвдүгээр сард МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривлахаар ирсэн цагдаа нарын өөдөөс салаавч үзүүлсэн. Тэгтэл цагдаагийн ажилтнууд салаавч үзүүлсэн үйлдэлд нь эрүү үүсгэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд өнөөдөр уг шүүх хурал болжээ. Шүүх бүрэлдэхүүн хэргийг хянан үзээд Түүнд эрүүгийн хуулийн 230.1-т зааснаар “Төрийн албан хаагчийг хуулиар хүлээсэн үүргээ гүйцэтгэж байхад нь хүч хэрэглэн эсэргүүцсэн буюу хүч хэрэглэхээр заналхийлсэн” гэх үндэслэлээр нэг жил хорих ял оноожээ. Гэхдээ Ц.Шинэбаяр нь өмнө нь хэрэг үйлдэж байгаагүй, төрийн өндөр алба хашиж байсан зэргийг ялыг тэнсэн харгалзах хэлбэрээр эдлүүлэхээр болжээ.

 

Нийтэлсэн: 2013-01-16 15:33:25

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.