Хөдөлмөрийн яамнаас, ҮХААЯ-тай хамтран Ерөнхий сайдын ивээл дор “Монголд үйлдвэрлэв-2013” үзэсгэлэн худалдааг 2013 оны 1-р сарын 17-ны өдрөөс ирэх сарын 17 –ны өдрийг хүртэл зохион байгуулах гэж байна. Үзэсгэлэн худалдааг үндэсний үйлдвэр эрхлэгчидээ дэмжиж, тэдний бараа бүтээгдэхүүнийг зах зээлд таниулах зорилготойгоор жил бүрийн сар шнийн баярын өмнө уламжлал болгон зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил 7 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа юм.
“Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа өмнөх жилүүдэд “Мишээл экспо” төвд 7-14 хоногийн хугацаатайгаар зохион байгуулагдаж байсан бол энэ удаад оролцогч байгууллагуудыг үйлдвэрлэл, үйлчилгээгээр нь төрөлжүүлэн өөр өөр газруудад хийж байгаа нь илүү өргөн хүрээг хамруулах гэсэн зорилготой юм.
Тухайлбал, Хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид “Аса” циркэд маргаашнаас эхлэн 2 –р сарын 10 хүртэл, бусад чиглэлийн үйлдвэрлэл эрхлэгчид “Мишээл экспо” төвд 1 –р сарын 17-31 хүртэл, “IT world” төвд ирэх сарын 10-ны өдрийг хүртэл үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд дэлгэн үзүүлэх боломжтой. Мөн зохион байгуулагчдын санаачлагаар үзэсгэлэнд оролцож байгаа үндэсний үйлдвэрлэгч, аж ахуй нэгж байгууллагуудын түрээсийн үнийг 50 хувиар хөнгөлж байгаа аж.
Өнгөрсөн онд зохион байгуулагдсан “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаанд нийт 180 гаруй аж, ахуй нэгж байгууллага, 90 орчим иргэн оролцож, 258 нэрийн 1270 төрлийн бараа бүтээгдэхүүнээ 5 хоногийн турш дэлгэн тавьж нийтдээ 80 гаруй мянган иргэн үйлчлүүлсэн дүн мэдээ байдаг. Тэгвэл энэ удаад үзэсгэлэн худалдаа 10-25 хоног үргэлжилж, нийт талбайн хэмжээг 2 дахин нэмэгдүүлсэнээр 360 гаруй ААН, 180 орчим иргэн үзэсгэлэнд оролцох боломжтой болжээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ