Байгаль орчин, Ногоон хөгжлийн яам, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг сайжруулахаар хамтын ажиллагааны санамж бичиг үзэглэсэн юм. Энэ хүрээнд Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл нар хамтран шийдвэр гаргаж, нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийг шинэчлэн тогтоолоо. Шинэчлэгдсэн бүсээр агаарын бохирдол хамгийн ихтэйд тооцогддог Баянгол дүүргийн 7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23-р хороог нийслэлийн агаарын чанарыг сайжруулах 1-р бүс болгож энэ хэсэгт зөвхөн боловсруулсан түлш нэвтрүүлэхээс гадна айл өрхүүдэд бүтэн шаталттай ердийн зуух нийлүүлэх бүс болгож байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хамрагдах дүүрэг, хороо, өрхийн тоог дэлгэрэнгүй танилцуулахад
|
Бүсүүд |
1-р бүс |
2-р бүс |
3-р бүс |
|
|
Дүүрэг |
Боловсруулсан түлш болон бүрэн шаталттай ердийн зуух нэвтрүүлэх хосолмол бүс |
Шинээр бүрэн шаталттай ердийн зуух нэвтрүүлэх бүс |
Бүрэн шаталттай ердийн зуух эцэслэн нэвтрүүлж дуусгах бүс |
|
|
Баянгол |
7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 |
7, 9, 10, 11, 16, 20, 21, 22, 23 |
- |
|
|
Чингэлтэй |
- |
- |
7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 |
|
|
Сүхбаатар |
- |
20 |
9, 11, 12, 13, 14, 15, 16, 17, 18, 19 |
|
|
Сонгинохайрхан |
- |
- |
1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 20, 21, 22, 23, 24, 25, 26, 27, 28, 30, 31, 32 |
|
|
Баянзүрх |
- |
16, 20, 23, 24, 25 |
2, 4, 5, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 17, 19, 21, 22, 27, 28 |
|
|
Хан-Уул |
- |
- |
2, 3, 4, 5, 6, 7, 8, 9, 10, 11, 12, 13, 14, 15, 16 |
|
|
Налайх |
- |
- |
1, 2, 3, 4, 5, 6, 7 |
|
|
Хорооны тоо |
9 |
15 |
84 |
|
|
Өрхийн тоо |
12461 |
18673 |
27523 |
Энэ шийдвэр гарсантай холбогдуулан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд, Нийслэлийн Засаг даргын 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн А-134/А-263 тоот тушаал, захирамж хүчингүй болж байна. Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн гэр хорооллын айл өрхөд цахилгааны үнийн урамшуулал олгох ажил 2011 оноос эхлэн хэрэгжиж, одоогийн байдлаар 118.0 мянга гаруй өрх хөнгөлөлт эдлэх ёстойгоос 53.0 мянган хэрэглэгч хөнгөлөлтөд хамрагдаад байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ