Өнөөдөр өглөө 09 цагаас НИТХ-ын төлөөлөгч, хүний эрхийн дэд хорооны дарга С.Ононбаяр, НИТХ-ын төлөөлөгч Хуульзүй төрийн байгуулалтын хорооны дарга Д.Оросоо нар иргэдийн хүлээн авах төвийн үйл ажиллагаатай танилцлаа. Нийслэлийн засаг даргын харьяа хэлтэс иргэдийг хүлээн авах төв 2012-12-16-ны өдөр байгуулагдаж, үйл ажиллагаа эхэлсэн. Энэхүү төв нээгдсэнээс хойш сарын хагасын хугацаанд иргэдээс ирдэг санал гомдлын тоо 10 хувиар өссөн бөгөөд өчигдрийг хүртэлх хугацаанд нийтдээ 3181 иргэн санал, гомдол, өргөдлийг ирүүлжээ. Тус төв 1200 утсаар, UB1200.mn сайт, иргэдийг хүлээн авах төв, Засгийн газрын 11-11 төвөөр дамжуулан санал, өргөдөл, гомдлыг хүлээн авч тусгай программд бүртгэн авч хурдан шийдвэрлэдэг болсон байна. Тухайлбал өнгөрсөн сар гарны хугацаанд ирсэн нийт өргөдөл гомдлын 60 гаруй хувийг бүрэн шийдвэрлэж зохих хариуг өргөдөл гаргагчид хүргүүлсэн бол 30 гаруй хувь нь одоо шийдвэрлэгдэх шатандаа явж байгаа юм байна. Нийслэлийн засаг даргын 2012 оны А/651 тоот захирамжаар иргэдээс ирсэн хүсэлт санал гомдлыг ажлын 3-5 хоногт шийдвэрлэхээр болсон бөгөөд хугацаанд нь шийдвэрлээгүй өргөдөл гомдол хүсэлт одоогоор байхгүй байгаа гэв. Иргэдээс ирсэн нийт гомдлыг агуулгаар ангилж үзэхэд
1. Хог тээвэрлэлттэй холбоотой гомдол, санал
2. Замын хөдөлгөөний зохицуулалт, дугаарын хязгаарлалттай холбоотой санал хүсэлт
3. Гудамжны халтиргаа гулгаатай санал хүсэлт
4. НЗДТГ-ын үйл ажиллагаатай холбоотой санал хүсэлт
5. Газрын маргаантай холбоотой өргөдөл гомдол
6. Цахилгаан, дулаанны түгээлттэй холбоотой гомдол, хүсэлт
7. Шахмал түлшний чанартай холбоотой хүсэлт
8. Газар олгохыг хүссэн өргөдөл
9. Дулааны засвар үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлт
10. Төрийн албан хаагчийн ёсзүйтэй холбоотой өргөдөл гомдол ирж байгаа юм байна.
Иргэдийг хүлээн авах төв албан ёсоор үйл ажиллагаагаа эхэлснээс хойш иргэд өөрсдийн явуулсан санал хүсэлт өргөдлөө хэрхэн шийдвэрлэж байгааг хянах эрхтэй болсон бөгөөд ub1200.mn сайтаар зочилж, хэн гэдэг албан тушаалтан хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх мэдээллийг авч болдог болсон байна.
Нийт сэтгэгдэл: 1
-
We need more intghiss like this in this thread.
Tilly 2017-03-17 07:26:49 46.161.14.99
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ