Монгол улсын Хөдөлмөрйн яамнаас санаачлан ажил олгогч, аж ахуй нэгж байгууллагуудын захиалгаар мэргэжилтэй ажилтан бэлтгэх нөхцлийг бүрдүүлж, ажил олгогчдоос ирсэн захиалгын дагуу богино хугацааны эрчимжсэн сургалтыг зохион байгуулж эхэллээ.
Энэ ажлын хүрээнд сургалтанд хамрагдаж, ажилд орох хүсэлтэй 8900 орчим иргэн 1-р сарын 7-ноос 1-р сарын 31-нийг дуусталХөдөлмөрийн төв биржид бүртгүүлж, ажил олгогчдоос Улаанбаатар хотод 3978, хөдөөд 5400 орчимажлынбайрнызахиалгаирсэн байна. Ажил олгогчид ярилцлагын үндсэн дээр сонгон шалгаруулж 1-р сарын 31-ний байдлаар Улаанбаатар хотод 1627, орон нутагт 3325ажил хайгчтай гэрээ байгуулан, 2 сарын 1-ээс Мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагуудадсургалтын үйл ажиллагааэхэлж байна.
Хөтөлбөрт хамрагдагчид УБ хотод 16, хөдөөороннутагт 29мэргэжлийн боловсрол сургалтын байгууллагад47мэргэжлээрсуралцаж, эхний 2 сарыгтанхимд онолыг мэдлэг заалгаж, үлдсэн 3 сарыгажилолгогч ажлын байрандээр үйлдвэрлэлийн дадлагахийнэ. Онолын мэдлэг, үйлдвэрлэлийн дадлага хосолсон сургалтын хосмог хэлбэрээр явагдаж буй тус сургалт мэргэжлийн агуулга, хөтөлбөрөөс шалтгаалан 5 сар хүртэлх хугацаатай байна.
“Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” хоёр үе шаттай явагдаж, түүний үр дүнд 6600хөдөлмөрийн насны иргэн богино хугацааны сургалтанд хамрагдаж, ажлын байртай болох юм. Мөн суралцах хугацаандаа сар бүр тодорхой хэмжээний мөнгөн тэтгэлэг авч, нийгмийн даатгалд даатгуулна.
Сургалтын бүхий л шатны үйл ажиллагаанд ажил олгогчийг татан оролцуулах бөгөөд ингэснээр ажил олгогч суралцагчдад ямар ур чадвар түлхүү эзэмшүүлэхээ сонгож, сургалтын байгууллагатай хамтран сургаж, үйлдвэрлэлийн дадлагыг өөрийн үйлдвэр, аж ахуйн нэгж дээр хийлгэх, төгсөлтийн шалгалтыг хамтран авч, төгсөгчийг ажлын байраар хангах зэрэгт хамтран ажиллаж байгаань “Үндэсний мэргэжилтэй ажилтан бэлтгэх хөтөлбөр” –ийн онцлог юм.
Суралцагч төгсөхдөө чадамжийн гэрчилгээ гардан авах бөгөөд дадлага хийсэн аж ахуй нэгж байгууллагадаа үргэлжлүүлэн ажиллах тогтвортой ажлын байртай болж байгаа юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ