Монголын ард түмэн та бүхэндээ Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлгийн нэрийн өмнөөс “Тийн ялагч” хэмээх усан могой жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж, шинэ ондоо эрүүл энх байж, юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлж байна.
2012 он Нийслэлчүүд та бидний хувьд хөгжил дэвшилд хүрэх их амжилтын жил байлаа. Та бүхний бидэнд өгсөн итгэл сэтгэлийг дааж, Нийслэлийнхээ иргэдийн орчныг сайжруулахын тулд замын хөдөлгөөнийг сааруулж, гэр хорооллыг шинэчлэн төлөвлөж, их хотынхоо хөгжлийн бодлогыг тодорхойлж, амьдрах орчноо эрс шинэчлэх, эрүүл аюулгүй, цэмцгэр тохилог шинэхэн нийслэл хотоо байгуулах түүхэн шийдвэрийг Ардчилсан нам болон Монгол Ардын Намтай хамтран гаргасандаа бид баяртай байна.
Айлчлан ирж буй усан могой жилд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг нийгэмд шударга ёс, ардчилалыг сэргээн тогтоох, баян ба хоосны ялгааг арилгах, хээл хахуулийг арилган устгах, нийслэлийн ард түмнийхээ амьдралыг жигд өөд нь татаж чинээлэг дундаж давхаргыг бий болгох, өрх бүрийг орон сууцны байртай болгох, ажиллах чадвартай хүн бүрийг ажлын байраар хангана гэсэн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллах болноо.
Шударга ёсыг тогтоохын тулд улс төрд хийсэн бидний тэмцэл амар хялбар байгаагүй ээ. Сонгуулийн хороодын гадуурхал, мөнгөтэй төгрөгтэй эрх мэдэлтнүүдийн дээрэнгүй хандлага, хууль бус гүжирдлэг, хуулинд бус эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг төрийн албан хаагчдын хатуу эсэргүүцэлтэй бид өнгөрсөн онд хоёр ч удаа тулгарсан. Гэхдээ амин хувийн ашиг сонирхол, албан тушаалын төлөө бус ард түмэн нийслэлийн иргэдийнхээ сайн сайхны төлөө гэсэн бидний тэмцлийг талархан дэмжиж, Нийслэл хотын маань 250 мянган иргэн бидний төлөө саналаа өгч, урам хайрласанд бид чин сэтгэлээсээ талархаж явдаг.
Гарч байгаа усан могой жилд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн бүлэг АН, МАН-тай хамтран гэр хорооллын 12 бүсчлэлийг дахин төлөвлөж цэвэр бохирын шугамд холбох, нийтийн эзэмшлийн талбайнуудыг ард иргэдтэй хамтран зүлэгжүүлж ногоон хот болгох, хотыг олон төвт болгон задалж бүсчлэн хөгжүүлэх, хотын захиргааг нүүлгэх, алслагдсан Налайх, Багахангай, Багануур дүүргүүдийг бүсчлэн хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулах зэрэг томоохон далайцтай ажлуудыг хэрэгжүүлж эхлэхээр төлөвлөж, ажилдаа ханцуй шамлан ороод байна.
Нийслэл хотоо өөрчлөх их үйлсийг маань дэмжиж, бидэнтэй бүх талаар хамтран ажиллахыг нийслэлчүүддээ уриалахын ялдамд, айлчлан ирж буй “Тийн ялагч” хэмээх усан могой жилд та бүхэн элгээрээ энх амгалан төрлөөрөө түвшин амгалан байх болтугай.
Та бүхэн сар шинэдээ сайхан шинэлээрэй.
НИТХ дахь “МАХН-МҮАН-ын Шударга ёс эвсэл”-ийн
бүлгийн дарга Н.Баяраа
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ