Нигери улсад лалын шашинтнууд 2 дугаар сард барьцаалсан гадаадын 7 хүнийг цаазалсан байна. Барьцаалагдсан хүмүүсийн дунд барилгын компанийн ажилтнууд Англи, Итал, Грек улсуудын тус бүр нэг иргэн, Ливан улсын 4 иргэн байжээ.
“Хар Африк дахь лалын шашинтнуудыг хамгаалах тэргүүн отряд” гэж өөрсдийгөө нэрлэсэн бүлэглэл цаазалсан тухай мэдээллийг интернетэд байрлуулсан байна.
Зарим нэг мэдээллээс харахад энэ бүлэглэл “Аль-Каида”-тай холбоотой бололтой. Британи болон Нигер улсуудын төр засаг барьцаалагдсадыг чөлөөлөх ажиллагаа явуулсан учир тэднийг цаазалсан гэж дайнчид мэдэгдсэн байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.