“Дуулиан 2020”-д 202 баг оролцож байна

Үнэлэх
(0 үнэлгээ)

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж буй долоо дахь удаагийн “Дуулиан-2020” тэмцээний хэсгийн хоёр дахь тоглолтууд өнгөрсөн амралтын өдрүүдэд явагдлаа. Энэ жилийн тэмцээнд нийт 53 сургуулийн 202 баг 8 насны ангилалд өрсөлдөж байна.

Өнгөрсөн долоо хоногт хэсгийн 75 тоглолт явагдаж сүүлийн тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд болж шигшээ 32-д өрсөлдөх багууд тодорно.

Энэ жилийн тэмцээний нэгэн онцлог бол хэсгийн тоглолтууд хариу тоглолтгүй явагдах журам юм. Тиймээс ч хэсгийн тоглолт бүр хариуцлагатай, чухал гэдгээрээ онцлогтой юм. Ихэнхи багууд энэ долоо хоногт хэсгийнхээ хоёр дахь тоглолтуудаа хийлээ. Үүнээс хэд хэдэн баг дараагийн шатанд буюу шөвгийн тоглолтод шалгарах болзлоо хангаад байна.

Үүнд:

1.БЗД-ийн МИГ Даатгалын ивээн тэтгэсэн 92-р сургуулийн 17 насны ангилалын баг 2 тоглолтондоо өрсөлдөгчөө хожсоноор хэсгээсээ 1-р байраар шалгарах болзлоо хангалаа.

2.БГД-ийн ХасБанкны ивээн тэтгэсэн “Оюуны Ундраа” цогцолбор сургуулийн 13 болон 17 насны ангилалын багууд хэсгээсээ мөн л 1-р байраар шалгарлаа. Харин “Онч Аудит” ХХК-ийн 28-р сургуулийн 13 болон 15 насны багууд 100% амжилттайгаар хэсгийн нэгдүгээр байраар шалгарлаа.

3.Чингэлтэй дүүргээс 11 насны ангилалын хэсгээс “Сэлэнгэ Пресс” ХХК-ийн 5-р сургууль болон “Саммит” ХХК-ийн 24-р сургуулиуд нэг ч хожигдолгүйгээр дараагийн шатанд шалгарлаа. 5-р сургууль энэ жил 4 насны ангилалд оролцож байгаа ба бүх багууд нь шөвгийн 32-т үлдэх болзлоо хангалаа.

4.Харин СБД-ээс ХасБанкны ивээн тэтгэсэн 71-р сургуулийн 11 болон 13 насны ангилалын багууд мөн л шөвгийн тоглолтонд тоглох эрхээ авлаа.

5.Хан-Уул дүүргээс ТЭЦ IV-ийн ивээн тэтгэсэн 34-р сургууль нь 15 болон 17 насны ангилалдаа хожил байгуулснаар тухайн дүүргээс дараагийн шатанд шалгарах эрхээ авсан анхны баг боллоо.

Бусад багуудын хувьд гуравдугаар сарын 16-17-ны өдөр хэсгийн сүүлийн тоглолтуудаа хийж дараагийн шатанд шалгарах эсэх нь тодрох юм.

Зарим өрсөлдөөнтэй хэсгийн тоглолтуудын тухайд. Үүнд: БЗД-ийн 17 насны ангилалын B хэсэг тун өрсөлдөөнтэй байна. Учир нь Шинэ Монгол сургууль болон “Ти Си Ай” ХХК-ийн 14-р сургуулиуд гурван оноотой хэсгийн 2, 3-р байранд байгаа бол The English School of Mongolia  6 оноотойгоор  хэсгээ тэргүүлж байна.  Ирэх амралтын өдрүүдэд Шинэ Монгол болон The English School of Mongolia хоорондоо тоглох бол 14-р сургууль Хас Лизинг ХХК-ийн Баянзүрх ЦС-тай тоглоно. Энэ гурван багийн оноо тэнцэх магадлал тун өндөр байгаа.

Харин ЧД-ийн Саммит ХХК-ийн 24-р сургуулийн 15 насны ангилалын баг тамирчид энэ долоо хоногт СХД-ийн 9-р сургуультай тоглох юм. Энэ 2 баг хоорондоо хэсгийнхээ тэргүүн байрны төлөө 24-р сургуулийн талбай дээр өрсөлдөх юм. Тэд хэсгийнхээ нөгөө 2 багаа илт давуугаар хожсон байна.

Баянгол дүүргийн 11 насны ангилалын хэсгийн тоглолтууд мөн л өрсөлдөөнтэй явагдаж байна. Энэ хэсэгт 20-р сургууль дараагийн шатанд шалгарах боломжгүй болсон бол “Онч Аудит” ХХК-ийн 28-р сургууль гурван оноотой, ХасБанкны “Оюуны Ундраа” цогцолбор сургууль болон 40-р сургуулиуд дөрвөн оноотой эхний гурван байранд явна. Сүүлийн толголтууд 28-р сургууль дээр “Оюуны Ундраа” цогцолбор сургууль зочлон очих бол 20-р сургууль 40-р сургууль дээр очих юм.

СБД-т Худалдаа Хөгжлийн Банкны ивээн тэтгэсэн 1-р сургууль дөрвөн насны ангилалд оролцож байгаа ба сүүлийн тоглолтондоо тэд 4-үүлээ дараагийн шатанд шалгарахын тулд өрсөлдөх юм. Тэд эзэн багаар тоглох ба 3-р сургуулийн баг тамирчид ирж тоглох юм байна.

Хан-Уул дүүргийн 13 насны ангилалын A болон B хэсгүүд маш их өрсөлдөөнтэй явагдаж байна. Аль аль нь 5 багтай хэсэг болохоор аль ч баг гарах магадлалтай. Keisy Fine-ийн 75-р сургууль 9 оноотой гарах нь ойлгомжтой бол тэр хэсгээс ТЭЦ IV 34-р сургууль, ХасБанкны “Буянт Ухаа” цогцолбор сургууль болон 32-р сургуулиуд 2-р байраар шалгарахын төлөө өрсөлдөх юм.

Нөгөө хэсэгт 41-р сургууль 9 оноотой ноёрхож байгаа бол 114-р сургууль, ХасБанкны 118-р сургууль болон 26-р сургуулиуд мөн л 2-р байрны төлөө тоглох юм.

Харин охидын насны ангилалд мөн л өрсөлдөөнтэй хэсгүүд хэд хэд байгаа. Охидын 17 насны ангилалын үхлийн хэсэг гэж нэрлэгдэх B хэсэгт ТэнГэр Санхүүгийн Нэгдлийн Амгалан цогцолбор сургууль нь одоогоор 6 оноотой 1-р байранд бичигдэж байгаа бол Хасу Мегаватт-ийн 10-р сургууль 4 оноотойгоор, ХасБанкны 58-р сургууль 1 оноотойгоор удаах байруудад бичигдэж байна.

Охидын 15 насны ангилалд DDISCH TV-ийн ивээн тэтгэсэн 65-р сургууль болон 85-р сургуулиуд 2-р байрны төлөө өрсөлдөх юм.

“Дуулиан-2020” тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд ирэх амралтын өдрүүдэд (03.16-17) 33-р сургууль, 10-р сургууль, 1-р сургууль, Шинэ Монгол, 79-р сургууль, 24-р сургууль, 40-р сургууль, ОУЛСургууль, 41-р сургууль, 92-р сургууль, Амгалан ЦС, 2-р сургууль, 58-р сургууль болон 65-р сургуулиуд дээр тус тус хувиарийн дагуу явагдах юм.

Шөвгийн тоглолтын сугалааны үйл ажиллагаа одоогоор гуравдугаар сарын 20-ны өдрийн 14,00 цагт болохоор төлөвлөгдөөд байна.

Та бүхэн хүрэлцэн ирж Монгол Улсын хөлбөмбөгийн ирээдүйн авъяастнууд болох баг тамирчдаа, хүүхдүүдээ болон найз нөхдөө өргөнөөр дэмжээрэй.

Илүү дэлгэрэнгүй мэдээллийг www.duulian2020.mn болон Facebook, Twitter  хуудаснаас авч болохоос гадна 99851029, 95699778, 99500214 гэсэн дугааруудаас лавлах боломжтой.

Их Талын Дуулиан ТББ
 

Нийтэлсэн: 2013-03-13 10:27:12

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    ene huuhduudees shigshij, undesnii shigsheegee beldmeer ym aa. 17 nastai huuhduud bol ulsaa tuluuluud gy******zandaa! Daraa jil Tivees gaigui amjilt harah baih gej naidaj bna! Huuchin nuhduud odoo bolno oo! Ulsiin zard***aar zunduun gazar uzlee.

    zz 2013-03-15 16:14:52     219.68.123.33          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.