Нефть импортлогч “Шунхлай” компани өчигдрөөс эхлэн АИ-92 шатахуун болон дизель түлшний үнийг литр тутамд нь 50 төгрөгөөр нэмсэн билээ. Иймд тус компанийн ШТС-иудаар АИ-92 шатахууныг литр тутамд нь 1720 төгрөг, дизель түлшийг 1850 төгрөгөөр худалдаалж буй юм. “Шунхлай” ХХК-ийн борлуулалтын албанаас үнэ нэмсэн шалтгааныг тодруулахад “Одоогоор энэ талаар тодорхой хариулт өгөх боломжгүй байна” гэх тайлбар хийж байгаа билээ.
Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас хэрвээ нефть импортлогч “Шунхлай” компани шатахууныхаа үнийг үндэслэлгүй нэмсэн бол хатуу хариуцлага тооцохоо мэдэгдэж байна. Өнөөдөр иргэдээс тус газарт “Шунхлай” компаний шатахуун түгээх станцуудтай холбоотой гомдол иржээ. Үүний дагуу шалгалт явуулж үнээ үндэслэлгүйгээр нэмсэн эсэхийг нь тогтоох юм байна.
Эх сурвалжийн мэдээлснээр ШӨХТГ-аас “Шунхлай” компани үнээ литр тутамд нэмсэн асуудалд хариуцлага тооцох боломжгүй гэнэ. Учир нь тус компани нь давамгай байдалтай аж ахуйн нэгж биш юм байна. Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай хуульд “Зах зээлд тодорхой төрлийн бараа бүтээгдэхүүний борлуулалтын гуравны нэгээс дээш хувийг дагнан буюу бусад этгээдтэй хамтран хийж байвал давамгай байдалтай байна” гэж заасан байдаг аж.
“Шунхлай” компани нь давамгай байдалтай аж ахуйн нэгж биш учраас ШӨХТГ-т шатахууныхаа үнийг нэмэх, эсэх тухай саналаа өгдөггүй юм байна. Гэвч ШӨХТГ-аас мэдээллэж буйгаар иргэдээс ирсэн гомдлын дагуу шалгалт явуулж, үнээ зохиомлоор хөөрөгдөж, нэмсэн нь тогтоогдвол “Шунхлай” компани хариуцлагаас мултрахгүй ажээ.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ