Д.Жигүүр хүү хамгийн сүүлчийн боломжит судсандаа гуурс суулгаж аппаратанд орсон учир түүнд цаг маш бага байна
Уншигч таны харж байгаа энэ хүү бол 12 настай Дамдины Жигүүр. Хорвоод мэндлээд амьдрахыг хүссэн энэ бяцхан хүү 2009 онд бөөрний хурц үрэвсэл оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн боловч 2012 оны есдүгээр сарын 28-нд бөөрний дутагдалд орсон юм. Хүүгээ амьд авч үлдэхийн тулд аав Дамдин нь нэг бөөрөө өгч донор нь болохоор зэхэж байтал гэнэт зүрх нь хаагдаж нас барж энэ гэр бүлд зовлон дээр зовлон болоод байна.
Дамдин “Мongolian Airlines” компанид олон жил ажилласан нисэгч хүн байсан аж. Харин Д.Жигүүр хүүгийн ээж улсад 23 жил багшилсан багш. Тиймээс олны буянд хүүгийн эмчилгээний мөнгө цугларна гэдэгт итгэж байна. Монголд бөөр шилжүүлэн суулгах мэс засал 18-с дээш насны хүнд хийдэг болохоор Жигүүр хүү эх орондоо эмчлэгдэх боломжгүй юм билээ. Тиймээс Солонгос улсад очиж бөөр шилжүүлэн суулгахад нийтдээ 50 сая төгрөг хэрэгтэй болох юм. Эмчилгээний зардлаа олчихвол Солонгосын ЭСЯ-д хандах аж. Өнөөдрийн байдлаар Д.Жигүүр хүү хамгийн сүүлчийн боломжит судсандаа гуурс суулгаж аппаратанд орж байгаа болохоор түүнд цаг маш бага байна.
Мэдээж айл болгоны амьдрал өөр. Бүгд л өөрийн гэсэн жаргалтай бас зовлонтой. Таван төгрөг май гээд аваад өгөх сэтгэл байвч байхгүйн зовлон бас байна. Ард түмнийхээ өдрийн нь талхнаас булаалдахгүй ээ. Гагцхүү хүүгийн бөөрийг солиулах эмчилгээнд сэтгэлийн хандив болгож нэг мессэж л илгээж өгөөч гэж хүүгийн ээж гуйж байна.Тэрбээр хүүгээ амь явахыг харахын тулд өрөөсөн бөөрөө өгнө. Цэл залуухан миний хүү амьд явах нь миний амьд явахаас хавьгүй чухал байна гэж тэрбээр хэлсэн юм.
Элэг нэгт ахан дүүсээсээ хичээнгүйлэн хүсч байна. Д.Жигүүр хүүд амьдрал хайрлахын тулд та бид тусгай дугаар болох 150450 дугаарт мессэж бичихэд л болно. Монголд эмчилгээний зардлаа олох гээд шаналж яваа зөндөө хүүхэд байгаа. Аав нь амьд байсан бол бид хоёр яаж ийж байгаад хүүгээ эмчлүүлэх байсан. Харамсалтай нь надад ард түмэндээ хандахаас өөрөөр хийж чадах зүйл алга байна. Бид чинь сайхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Дуслыг хураавал далай гэдэг болохоор ард түмнийхээ тусын сэтгэлд найдаж байна. Хүү бид хоёр эмчлүүлчихээд нутагтаа ирж эх орныхоо сайн сайхны төлөө ажиллаж амьдрах болно” гэж Батчимэг эгч хэлсэн юм. Сайн санааны үзүүрт тос гэдэг. Монголчуудад ядарч яваа нэгэндээ туслах өр нимгэн сэтгэл бий.
Тусгай дугаар 150450
Хаан банк данс 5031662383
Холбоо барих утас 89050620
Нийт сэтгэгдэл: 4
-
БИД БИЧЭЭД БАЙГАА ШҮҮ
Зочин 2013-03-15 15:48:05 202.9.47.130
(1)
(0)
-
humuusee bie biedee amidad ni tuslay
Зочин 2013-03-15 20:31:24 202.21.113.140
(1)
(0)
-
eniig un***d mash ih setgel ovdloo. hunii amidr***d yu ch tohioldoj medne shuu dee. zaav*** msj bichih bno oo. zaav*** edgerne gej naidaj bna.
Зочин 2013-03-17 16:58:39 103.10.22.107
(1)
(0)
-
МОНГОЛЧУУДАА ЯАСАН БЭ?
ЗОЧИН 03 2013-03-22 16:54:47 202.9.47.130
(1)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ