Хүүхдүүдэд хийжүүлсэн ундаа худалдахыг хориглоно

Үнэлэх
(0 үнэлгээ)

БШУЯ-наас хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах зорилгоор ерөнхий боловсролын сургуулийн цайны газруудад хийжүүлсэн ундаа худалдахыг хориглосон тушаал гаргахаар болжээ.

Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн нэгдсэн холбооноос цэцэрлэг, сургуульд хийжүүлсэн кока кола, пепси ундаа худалдахыг хориглох саналыг БШУ-ы сайдад гаргасан аж. Түүнчлэн уг ажлыг өргөн хүрээнд хэрэгжүүлэх зорилгооролон нийт, нийгэмд хийжүүлсэн ундааны хор хохирлыг таниулах сурталчилгааны ажил үргэлжлэх аж.
Ажлыг хэрэгжүүлэхээр ЭМЯ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, ЭМШУИС, Хуульч эмэгтэйчүүдийн холбоод хамтран ажиллаж байгаа юм. Дашрамд дурдахад ЭМШИУС-ийн судалгаагаар нэг сарын турш тасралтгүй хийжүүлсэн ундаа хэрэглэсэн хүүхдийн шүднийх нь паалан устсан төдийгүй ясны сийрэгжилттэй болох нөхцөл бүрдсэн байдгийг тогтоожээ

Нийтэлсэн: 2013-03-15 12:38:10

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.