“Монголиан Эйрлайнес” ШӨХТ газрын шийдвэрийг үл тоомсорлов

Үнэлэх
(0 үнэлгээ)

Хуулийг хэн зөрчдөг вэ... Монголд бол улс төрчид, бизнесийн бүлэглэлүүд л зөрчдөг. Энгийн иргэд хэрэг хийвэл шоронд орно. Харин улс төрчид, хөрөнгө чинээтэй нэг нь хэл ам болсхийгээд эсвэл сануулга авсхийгээд намжих нь уламжлал болов.

Үүний нэг тод жишээ нь ардаа хэд хэдэн том эзэнтэй гэгддэг “Монголиан Эйрлайнес”групп. Байгуулагдсан цагаас нь эхлээд хэл ам таталсан, хэрүүлийн “алим” нь мэдээж МИАТ хувьцаат компанийн нэрний англи хувилбарыг ашигласан явдал байв.

Энэхүү шидэт нэрний ачаар “Монголиан Эйрлайнес” компани байгуулагдаад дөнгөж хоёрхон сарын дараа олон улсын нислэгийн эрх авч байлаа. Энэ эрхийг авахад компанийн хүчин чадал, туршлага гээд маш олон өндөр шалгуур давах шаардлага гардаг гэнэ. Гэтэл хоёрхон сар болж байгаа компани яаж энэхүү шалгуурт тэнцэж чадав гэдэг нь үнэхээр сонирхолтой байв. Гэтэл мань МИАТ компанийхаа нэр, тэр ч бүү хэл түүхийг нь хүртэл ашиглачихсан байдаг. Энэ тал дээр ямар ч арга хэмжээ авагдсангүй.

Гэтэл “Mongolian airlines” группээс өмнө байгуулагдсан нислэгийн ком­­­паниуд олон улсын нислэгийн эрх авч чадаагүй байсаар байгааг­ мөн хоёрхон сарын өмнө бай­гуу­лагдсан компани авсан нь нэрийн андууралтай хол­боотой гэдгийг энэ салбарт оло­н жил ажилласан хүмүүс хэлж байсан. Олон улсын байгуул­ла­гууд англи хэл дээр танилцуулга, бүртгэлээ явуулдаг. Харин “МИАТ” буюу Мон­голын иргэний агаа­рын тээв­рийн компанийг англи хэл­нээ хөрвүүлэхэд “Mongolian airlines” хэмээн орчуу­лаг­дана.

“Монголиан Эйрлайнес” группийн 100 хувийн хувьцааг Л.Болдын “Бодь интернэйшнл” ХХК шилжүүлж авсан гэдэг. Гэвч энэ компани ардаа хэд хэдэн томоохон хувь эзэмшигчтэй. Тухайлбал “Монголиан Эйрлайнес” группийн хувь эзэмшигчээр ЗТБХБ-ын сайд, УИХ-ын гишүүн Х.Баттулга, “МАК” компанийн захирал Б.Нямтайшир зэрэг хөрөнгөтнүүдийн нэр дуулддаг.

Оюуны өмчийн газраар хэрэг зарга шийдэгдсэнгүй. Энэ нэрийг хэн ч ашиглах боломжтой гэнэ. Гэтэл миний санаж буйгаар нэлээл хэдэн жилийн өмнө Монгол гэдэг үг орсон сэтгүүлийн нэр авах гэтэл болохгүй, тэр ч бүү хэл ТББ=н нэр ч авч болохгүй л гээд байсан юм даа.  Бас агентлаг гэдэг үг орсон компанийн нэр авах гэтэл компанийн нэрэнд үйл ажиллагааны чиглэл орсон байна гээд буцаагдаж байсан. Гэтэл хоёрхон жилийн өмнө байгуулагдсан “Монголиан Эйрлайнес” группд энэ хоёр “болохгүй” үйлчлээгүй байх юм.

Харахад жижигхэн маргаан мөртлөө цаанаа маш их мөнгө, аюул дагуулж буйг анзаарахгүй байж болохгүй. Хэдхэн хоногийн өмнө ШӨХТ газраас “Монголиан Эйрлайнес” компанийг МИАТ компанийн нэрийг ашигласаны төлөө бус түүхийг нь ашиглаж шударга биш өрсөлдсөн хэмээн мэдэгдэл өгсөн. Харин энэ нэрийг хууль бус гэдэг тухайд арга хэмжээ авсангүй.

ШӨХТ газраас өгсөн мэдэгдлийг өнөөдрийн байдлаар “Монголиан Эйрлайнес” тоосонгүй. Учир нь тус групп сайтынхаа Бидний түүх хэсэгт 1956 оноос компани нь байгуулагдсан мэтээр бичсэн хэвээр л байна. Монголчууд үүнд хууртайхгүй л дээ. Гэтэл олон улсын байгууллагууд хууртаад олигархууд маш их мөнгө завшсаар байна.

 WORD.MN   Г.Инжир    

Нийтэлсэн: 2013-03-22 08:44:10

Нийт сэтгэгдэл: 3

  • Зочин

    naadyyliig chini xench zogsooj chadaxgyi za ard ni asa***ttai AH baina za ta nar yaj ch chadaxgyi ee

    Зочин 2013-03-22 11:41:56     182.160.12.217          (1)       (0)
  • Зочин

    Эзэнгүй төрийн эмгэнэл монголоо худалдсан мөхөөх зорилготой бодлого урвагчдыг барь..... төр газар өмчөө хурдан цэгцэлж аваач дээ МИАТ -д шигдсэн хувалзуудыг гаргаж хаяач дээ

    Зочин 2013-03-26 13:31:39     202.179.11.34          (0)       (0)
  • Зочин

    ard ni AN baigaa yum bol nogoo sorog xychin bolson MAN yagaad dyygaraxgyi baina ve . MANAN giinxan ***i ***i ni xolbootoi baix daa

    sanaa 2013-03-26 14:52:04     182.160.32.55          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.