Цэргийн баяраар буюу энэ сарын 18-аас 19-нийг шилжих шөнийн 02 цагийн үед Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт иргэн “Б” бусдад хоолойгоо хэрчүүлсэн хүн амины ноцтой хэрэг гарсан ажээ. Энэхүү хүн амины хэргийг илрүүлэхээр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн 2-р хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байгаа юм байна. Гэвч шуурхай ажиллагаа нэрийн дор ард иргэдийг ихээхэн чирэгдүүлсэн тухай эх сурвалж мэдээлж байна. Учир нь 19-ний өглөөнөөс эхлэн хэрэг гарсан хавийн олон хүүхдийг Цагдаагийн 2-р хэлтэс дээр баривчлан авчирсан бөгөөд энэ байдал маргааш өглөөний 04 цаг хүртэл үргэлжилж олон эцэг, эхчүүд тус хэлтсийн үүдийг манаж айж түгшин хоносон ажээ. Мэдүүлэг өгөхөөр ирсэн хүүхдүүийн ихэнх нь өглөөний 08 цагаас маргааш өглөөний 04 цаг хүртэл тэнд байсан бөгөөд ихэнх нь насанд хүрээгүй хүүхдүүд байжээ. Тус хэлтсийн дарга С.Бат-Эрдэнэ энэ тухай Байцаан шийтгэх хуулинд хуульчлан заасан тухай хэлсэн боловч маргаашийн хичээл, сургуульд нь санаа зовсон эцэг эхчүүд ихэд бухимдсан байна.
Хохирогч “Б” нь дөнгөж 20 нас шүргэж явсан оюутан бөгөөд аав нь Солонгост ажилладаг, ээж нь хөдөө томилолтоор явсан, хоёр дүүгийн хамт амьдарч байх үед нь энэхүү аймшигтай хэрэг гарсан байна. Иргэн “Б” нас барсан байхыг хоёр дүү нь 19-ний өглөөний 07 цагийн үед мэдсэн гэнэ. Учир нь хохирогч “Б” хашаандаа байдаг илүү гэрт бусдад хорлогдсон байна. Одоогоор энэ хэрэгт үе тэнгийнх нь дөрвөн залуу сэжиглэгдэн хоригдож байгаа бөгөөд уг хэргийг шалгаж буй Чингэлтэй дүүргийн хоёрдугаар хэлтсээс тодруулга өгөхийг хойшлуулсаар байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар хохирогч “Б” нь архи, тамхи хэрэглэдэггүй, тэр хавийнхаа хүүхдүүдтэй нэг их нийлээд байдаггүй, хичээл сургуульдаа идэвхитэй томоотой нэгэн байсан гэнэ.
WORD.MN Б.Бүжүүлэй
Нийт сэтгэгдэл: 1
-
AIMAAR UM AA HURDAN OLOOD ARD NIITED ANHAARUULGA BOLGOOSOI
Зочин 2013-04-01 16:51:54 124.158.64.171
(0)
(0)
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ