Ээжийг нь хэн гэнэ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Морины буюу МУ-ын Гавъяат Г.Батбаяр морины тухай олон сайхан дуугаараа монголчууд биднийгээ олон ч жил уярааж яваа нэгэн. Залуу халуун насны дурдатгал өөртэй нь өвчсөн юм шиг адилхан төрж өөгүй сайхан дуулж яваа залуу дуучин СТА А.Анхбаярыг түүний нууц хүү гэлцдэг. Мань Гавъяат маань ч энэ тухай маргаж бултаад байдаггүй хүү А.Анхбаярынхаа тоглолтон дээр хүртэл ирж ая дуугаа өргөөд, олон түмэнд миний хүү хэмээн зарласан жудагтай эр. Анх тэрбээр А.Анхбаярыг өөрийнхөө хүү гэж мэддэггүй байж л дээ. Залуу дуучин А.Анхбаяр ч ам ангайдаггүй, ах аа гээд л явдаг байж. Гэтэл нутгийн дуучин С.Жавхлан нэгэн тоглолтын үеээр тайзны ард энэ тэрхэн ярин хөгжилдөж байсан дуучдын дунд “Батбаяр ах аа, энэ дуулж байгаа Анхбаяр чинь таны хүү шүү дээ” гээд шулуухан хэлээд тавчихаж гэнэ. Гэтэл Гавъяат маань бүр гайхаж байснаа юу яриад байна энэ тэр ч гэсэнгүй “Ээжийг нь хэн гэнэ” гэж асуусан гэдэг. Түүнээс хойш аав хүү хоёр халуун дотно харицаатай болсон бөгөөд дуучдын дунд “Ээжийг нь хэн гэнэ” гэдэг хошинол нэлээд газар авсан гэнэ лээ.   

WORD.MN Б.Бүжүүлэй

Нийтэлсэн: 2013-03-22 10:29:02

Нийт сэтгэгдэл: 1

  • Зочин

    zuv sh judagtai l bna odoo bol uuriinhuu huuhdiig miniih bish geed l uhen hatan huutsulduj emegteichuuded chudur tu*** bologchid eh bna da

    Зочин 2013-03-27 13:47:14     202.179.22.2          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.