“Ажнай” Д.Бат-Эрдэнийн компани толгой цохив

Үнэлэх
(0 үнэлгээ)

Орон нутгийн өмчит хувьцаат компаниудын ашгийг тогтоожээ.  Мэдээж энэ жагсаалтыг Өмнөговь аймгийн орон нутгийн өмчит гэгдэх “Тавантолгой” ХК 9 тэрбумын ашиг олж тэргүүлжээ.  Араас нь “Хамаг Монгол” намын дарга, экс гишүүн Ц.Шинэбаярын дийлэнх хувийг нь эзэмшдэг “Адуунчулуун” 4 тэрбумаар удаалж.  Ийнхүү гишүүн сайд гээд “ноёдын” компани ашгийн ихэнхийг хамсан аж. УИХ-ын гишүүн, БХ-ын сайд Д.Бат-Эрдэнэ өнгөрсөн сонгуулиас өмнө “Тавантолгой” компаний хвьцааны 49 гаруй хувийг эзэмшдэг байсан мөртлөө ТУЗ-ийн даргаар нь ажилласан.  Учир нь аймгийн Засаг дарга Б.Бадраа “Ажнай”-г тухайн үед нэг ч аймгийн удирдлагын бүтцэнд байгаагүй “засаг даргын зөвлөх” хэмээх албан тушаалд томилсон агаад “орон нутгийн төлөөлөл” хэмээн ТУЗ-ийн даргын сэнтийд заларч байжээ.

NUUTS.MN

 

 

Нийтэлсэн: 2013-03-26 10:13:48

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.