Өнөөдрөөс эхлэн ирэх зургаадугаар сарын нэгэн хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг Монголын Морин Спорт, Уяачдын Холбооноос хориглосон шийдвэр гаргалаа. Унаач хүүхдийн аюулгүй байдал алдагдаж байгаа нь зөвшөөрөлгүй, хууль бус уралдаан олноор зохион байгуулагдах болсонтой холбоотой гэж тус холбоо үзэж байгаа ажээ. Хориглосон хугацаанд уралдаан зохион байгуулсан тохиолдолд хобооны зүгээс хатуу арга хэмжээ авна хэмээн анхааруулж байгаа юм байна.
Мөн энхүү хугацаанд хууль бус, зөвшөөрөлгүй аливаа уралдаанд оролцохгүй байхыг монголын нийт уяачид, хурдан морь унаач хүүхдүүддээ ММСУХ уриалж байгаа ажээ.
WORD.MN Б.Бүжүүлэй
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.