Татварын Ерөнхий Газар гэрэл зургийн уралдаан зарлажээ

Үнэлэх
(0 үнэлгээ)

Татварын Ерөнхий Газраас “Татвар төлөгчдийн өдөр”-ийг тохиолдуулан “Татвар амжилтын илэрхийлэл” сэдэвт гэрэл зургийн уралдаан зарлажээ. Тус газраас энэ оныг “Татварын суурийг өргөжүүлж, татварт хамрагдалтын түвшинг нэмэгдүүлэх ” жил болгон зарласантай холбогдуулан гэрэл зургийн сэдэв нь төрийн татварын бодлого, түүний хэрэгжилт, татвар төлөхийн ач холбогдол, татвараас зугтаахын хор уршиг, аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүн, өрх гэрийн нийгэмд оруулж буй хувь нэмэр, нийгмийн хариуцлагаа эрхэмлэн татвараа төлж буй нь амжилттай яваа бизнесийн нэр хүндийг өргөдөг тухай болон татварын албаны тулгамдсан асуудлын талаарх ойлголтыг нийгэмд үнэн зөвөөр сурталчилсан агуулгатай байх аж. Уралдаанд оролцохыг хүссэн гэрэл зурагчид дээд тал нь хоёр зураг ирүүлж болох бөгөөд түрүүлсэн  гэрэл зурагчин 300,000 төгрөгийн шагналтай гэнэ.

 

WORD.MN   Б.Бүжүүлэй




 
 

Нийтэлсэн: 2013-03-28 13:48:34

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.