Арав дахь жилдээ зохиогдож буй “Гэгээн Муза” наадам шилдгүүдээ тодрууллаа. Олон улсын наадам болж, хүрээгээ тэлсэн нь“Гэгээн муза”-гийн энэ жилийн онцлог байв. Энэ жил драмын, хүүхдийн, инээдмийн, ганц хүний жүжиг гэсэн дөрвөн төрлөөр шилдгүүдийг шалгаруулсан юм. “Гэгээн муза Х” наадмын “Гран-при” шагналыг, Японы алдарт “Генжийн туульс”-аас сэдэвлэн зохиолч Б.Галааридын бичсэн, Г.Найдандоржийн найруулга, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжиг хүртэж, таван сая төгрөгөөр шагнууллаа. Мөн тус жүжиг шилдэг найруулагч, шилдэг тайзны зураач, шилдэг эмэгтэй туслах дүрийн шагналыг тус тус хүртсэн байна. Зохиолч Б.Галаарид өмнө нь “Шар тэнгисийн тарчлаан” жүжгээрээ “Гэгээн Муза” гардаж байсан бол энэ удаа түүний зохиолыг нь бичсэн “Эсрэг дурлал” жүжиг дахин шагналын хур буулгалаа.
Наадмын шилдгүүдийг танилцуулъя
Драмын жүжгийн төрөлд:
• “Шилдэг найруулагч” – Ч.Найдандорж, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгээр
• “Шилдэг тайзны зураач” – Т.Ганхуяг, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгээр
• “Шилдэг хөгжмийн зохиолч” – С.Сансаргэрэлтэх, УДЭТ-ын бүтээл “Гамлет” жүжгээр
• “Шилдэг эрэгтэй гол дүр” – С.Болд-Эрдэнэ, УДЭТ-ын бүтээл “Гамлет” жүжгийн Гамлетийн дүрээр
• “Шилдэг эмэгтэй гол дүр” – Цэнд-Аюуш, TV Cocktail продакшны “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн бүсгүйн дүрээр
• “Шилдэг эрэгтэй туслах дүр” – Энхбаяр, TV Cocktail продакшны “Хоёр ертөнцийн буудал” жүжгийн Ерөнхийлөгчийн дүрээр
• “Шилдэг эмэгтэй туслах дүр” – Ж.Оюундарь, УДЭТ-ын бүтээл “Эсрэг дурлал” жүжгийн шивэгчний дүрээр
Инээдмийн жүжгийн төрөл:
• “Шилдэг найруулагч” – Н.Пүрэвдорж, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгээр
• “Шилдэг тайзны зураач” – Ч.Эрдэнбаатар, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгээр
• “Шилдэг эрэгтэй гол дүр” – А.Баярсайхан, Дорноговь аймгийн “Саран хөхөө” театрын “Скапений дамшиглал” жүжгийн Скапений дүрээр
Хүүхдийн жүжгийн төрөл:
• “Шилдэг зохиолч” – Ц.Хулан, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
• “Шилдэг найруулагч” – Ч.Түвшин, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгээр
• “Шилдэг тайзны зураач” – Б.Бямбацэрэн, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
• “Шилдэг хөгжмийн зохиолч” – Б.Мөнхболд, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгээр
• “Шилдэг эрэгтэй гол дүр” – Ч.Түвшинжаргал, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгийн Чипполиногийн дүрээр
• “Шилдэг эмэгтэй гол дүр” – Б.Жаргалсайхан, Архангай аймгийн ХДТ-ын бүтээл “Чипполинод тохиолдсон явдал” жүжгийн улаан луувангийн дүрээр
• “Шилдэг эрэгтэй туслах дүр” – Ц.Цэрэндорж, УХТ-ын бүтээл “Лусын хааны охид” жүжгийн алиа тийрэнгийн дүрээр
Нэг хүний жүжгийн төрөл:
• “Шилдэг зохиолч” – Д.Урианхай “Цонхоор харсан хүн”
• “Шилдэг найруулагч” – Б.Баатар, “Би Эдит Пиаф байна”, “Цонхоор харсан хүн” жүжгүүдээр
• “Шилдэг тайзны зураач” – Ч.Эрдэнэбаатар “Хоосон зүүд” жүжгээр
• “Шилдэг эрэгтэй гол дүр” – Ментор Зумбираж, “Хайрцган доторх жүжигчин” жүжигчний дүрээр
• “Шилдэг эмэгтэй гол дүр” – Д.Ганцэцэг “Бурханд илгээсэн захидал” жүжгийн Оскарын дүрээр “Алтан муза” гардлаа.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ