“Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт гадна зар сурталчилгааны байгууламж байрлуулахад дагаж мөрдөх” журмыг энэ сард шинэчлэн баталсан. Энэхүү шинэчилсэн журмыг хэт туйлшруулан самбарын бизнес эрхлэгч компаниудыг хохироосон үйл ажиллагаа явуулж байгаатай холбогдуулан “Иргэний шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт, самбар эзэмшигчдийн төлөөлөлүүд хэвлэлийн бага хурал хийлээ. Хэвлэлийн хурлын эхэнд самбар эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл “Нийслэлээс гаргасан энэхүү журмыг эсэргүүцэхгүй, зарим газар хавтгайруулан хэрэгжүүлж бусдыг хохироож байгаад гомдолтой байгаа учир хуулийн байгууллага болон хотын удирдлагуудад шаардлага хүргүүлнэ” хэмээн мэдэгдлээ. Учир нь самбар буулгаж буй байгууллагууд нь тухайн самбарыг дахин ашиглахгүйгээр жижиглэн сүйтгэж, буулгасны төлбөрт их хэмжээний мөнгө нэхэж байгаа бол дүүргийн засаг дарга нар шинэ журам дээр хориглоогүй газруудад хавтгайруулан буулгаж эхэлсэн ажээ.
Үүнээс гадна самбар эзэмшигч аж ахуйн нэгжүүд өмнө нь 6 сая төгрөгийн татвар төлдөг байсан бол шинэ журмаар 19 сая 800 мянган төгрөг болж өссөнийг эсэргүүцэж байгаа юм байна. Ямар ч тохиолдолд татварыг гурав дахин нэмнэ гэдэг шударга биш зүйл гэж үзэж буйгаа тэд хэллээ. Байршуулсан самбарыг хэрхэн буулгах талаар гэрээгээр зохицуулсан байтал гэрээ зөрчин бусдын өмч хөрөнгөд халдсан үйл ажиллагаа явагдаж байгаа учир арга буюу ийнхүү хуулийн байгууллагад хандаж зохицуулахад хүрсэн гэдгээ ч мөн илэрхийллээ.
Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд 250 самбарыг буулгачихаад байгаа аж. Үүний цаана 200-аад компани дөрөв гаруй тэрбум төгрөгөөр хохирсон тухай тэд мэдээллээ. Мөн самбар буулгасан компаниас авах гээд очихоор тухайн самбарыг бүтээсэн үнээс хэд дахин илүү төлбөр нэхсэн аж. Эмх цэгц тогтоох нь нэг хэрэг үүнийг далимдуулан олон хүнийг эдийн засгийн хувьд хохироож улам замбараагүй болгож байгаа нь хууль зөрчсөн хэрэг гэж тэд үзэж байгаа ажээ.
WORD.MN
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ