“Неrо” Баатарын 512 сая төгрөгийн оруулалттай сургуулийг Э.Бат-Үүл нийслэлийн өмчид авчээ

Үнэлэх
(1 үнэлгээ)
Төрийн өмчийн газарт улсын болон хувийн өмч холилолдсон сургууль байдаг нь “Монгени” гэнэ.  Тус сургууль нь хичээлийн гурван байртайгаас А байр нь нийслэлийн өмчид бүртгэлтэй бол хичээлийн Б байр болон спорт соёлын төвийн барилга нь “Монгени сан” ТББ-ын нэр дээр улсын бүртгэлийн гэрчилгээ авчээ. Энэ сургуулийн түүх нь бүр 1991 оноос эхэлдэг. Монгол улс зах зээлийн тогтолцоонд шилжсэнтэй холбогдуулан боловсролын салбарт хийх шинэчлэлийн загварыг сонгох уралдаан зарлахад иргэн Н.Лхагвын боловсруулсан “Монгени” төсөл шалгарчээ. Уралдаанд шалгарсан төслийг амьдралд хэрэгжүүлэхээр тухайн үеийн хотын гүйцэтгэх захиргааны тогтоол гарч цэцэрлэг сургуулийн анхны цогцолборыг байгулсан ч 1996 онд татан буулгажээ. Олон хүхэд сургуульгүй болж төсөл нь зогсоход иргэн Б.Лхагва 20 мянган төгрөгний хөрөнгө оруулалт хийсэн нь тэр үедээ том мөнгө байж. Ингээд анхны төр иргэний хамтарсан холимог өмчийн сургууль байгуулагдсан гэнэ. Захирал Н.Лхагва нь сургуулийнхаа дэргэд сургууль хөгжүүлэх зорилготой “Монгени сан”-гаа үүсгэн байгуулаад авч. Гэхдээ сургууль улсын төсвөөс санхүүжиж жилд 400 гаруй сая төгрөг авч иржээ. Төрөөс цалин авдагийн хувьд захирал Н.Лхагва нь төрийн албан хаагч юм. “Монгени” төсөл хэрэгжээд 20 гаруй жил болоход сургуульд хоёр ч барилга нэмэгдсэн нь  НЛхагвын оюуны хөрөнгө оруулалт болох сургалтын нэмэлт төлбөр болон “Неро энтертэйнмэнт”- ийн Баатарын оруулсан хувь хөрөнгөөр баригджээ. Энэхүү өргөтгөл болох Б корпус болон соёл спортын төвийн өмчлөгчийн гэрчилгээг “Монгени сан” ТББ-ын нэр дээр авчээ. Соёл спорт цогцолборын барилга нь 1.3 тэрбумын өртгөөр баригдсанаас “Монгени сан” 862, харин “Херо энтертэйнмэнт”-йин Баатар 517 сая төгрөгийг нь гаргасан гэнэ. Дээрх барилгыг Н.Лхагва өөрийн үүсгэн байгуулсан сандаа авах бүрэн эрхтэй гэнэ. Нэгд тэрээр сургуулиа байгуулахад тэр үеийн ханшаар их мөнгө болох 20 мянган төгрөгний биет хөрөнгө оруулснаас гадна зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажиж улмаар 182 саяар үнэлэгдсэн “Монгени” төсөл нь гол зүйл нь гэнэ. Энэ төслийн үр дүнд сурагчдаас нэмэлт төлбөр авах болж түүнийг нь өргөтгөлйн ажилд зарцуулсан гэнэ. Харин багш нар нь өргөтгөл болон спорт цогцолборыг зээлийн хөрөнгөөр барьсан гэж мэдүүлжээ. “Монгени сан” ТББ-ын нягтлан бодогч Ж.Чулуунцэцэг нь хоёр барилгыг барихын тулд Капитрон банкнаас 933 сая төгрөг зургаан үе шаттайгаар зээлсэн гэжээ. Саяхнаас хотын дарга Э.Бат-Үүл энэ сургуулийг бүхэлд нь нийслэлийн өмчид авах гэснээс иргэн Н.Лхагва, “Неро энтэртэйнмэнт”-йин Баатар нартай түнжин хагараад байгаа гэнэ. Хотын удирдлагуудын баталж байгаагаар “Монгени цогцолбор” сургууль нь 185 сая хөрөнгийн дүрмийн сантай хотын өмч гэнэ. Улсын төсвөөс 2004-2010 оны хооронд нийтдээ 4.7 тэрбумын санхүүжилт авсан, харин “Монгени сан” нь улсын сургуулийн хөрөнгийг хууль бусаар өөрийн болгосон, сургалтын төлбөрийг хувьдаа ашигласан тул АТГ-д шалгуулахаар өгсөн гэж мэдүүлжээ. Ингээд Э.Бат-Үүл дарга захирамж гаргаад “Монгени цогцолбор” сургуулийг 100 хувь нийслэлийн өмчид авсан нь бөөн маргаан тэмцэл дэгдээгээд байгаа гэнэ.
 
WORD.MN
Нийтэлсэн: 2014-12-10 21:32:32

Нийт сэтгэгдэл: 2

  • Зочин

    Бат-үүл хувийн өмчийг дээрэмдэхээр хүн биш ээ, нөгөөдүү нь мэдээж төрийн өмчийг луйвардаж буй нь ойлгомжтой.

    Зочин 2015-03-07 17:45:47     182.160.0.71          (1)       (2)
  • Зочин

    BAT-UUL deerem hiij bna. Tsaanaa bgaa yrd hurshiin naiz nartaa uguh gej bna.

    Зочин 2015-03-13 13:45:57     109.188.124.14          (0)       (1)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Ойролцоо мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.