Н.Төмөрхүүгийн “Өндөр буянт”-ын барилгаас хоригдол оргосон түүх

Үнэлэх
(4 үнэлгээ)
Зам тээврийн сайдад нэр дэвшигч МАН-ын Н.Төмөрхүү “Өндөр буянт холдинг” гэдэг барилгын компанитай, намынхаа байрыг барьсан гээд “буянтай ажил” их хийсэн. Гэсэн ч бас буянгүй зүйл зөндөө бий.
 
Түүний нэг нь хямд төсөр “өртөгтэй” гээд хоригдол ажиллуулдаг явдал юм. ШШГЕГ-ын хорих 421-р ангинд ял эдэлж байсан А.Дашзэвэг нь энэ оны 6-р сарын 29-ны өдөр Баянзүрх дүүргийн 5-р хорооны нутаг дэвгэрт баригдаж байсан “Өндөр буянт холдинг” компаний барилгаас зөвшөөрөл авалгүй явсан буюу оргосон гэмт хэргийг үйлдсэн.
 
Тэрээр мэдүүлэхдээ “би “Өндөр буянт холдинг” компаний “Хаппи таун” хорооллын барилга дээр 2014 оны 5-р сарас эхэлж ажилласан, тэр өдөр би барилгын хашаанаас гарч яваад 1-р хороолол хүртэл алхсан, тэнд танил Ариунболдтой уулзан 20 мянган төгрөг аваад буцах санаатай явж байгаад баригдсан, надаас өөр хүмүүс ийм байдлаар явдаг л байсан, тэднийг ердөө гурав хоног сахилгад суулгадаг байтал намайг 34 хоног суулгасан” гэж мэдүүлжээ. Харин хорих ангийнхан оргосон гэж үзэж.
 
Хорихын удирдлага хоригдлуудын ажиллаж байсан “Өндөр буянт холдинг” компаний “Хаппи таун” хорооллын барилгыг “хориотой бүс” гэж зарлажээ. Ажиллаж байсан хоригдлуудад хэрвээ энэ хориотой бүсээс гарвал оргосонд тооцно хэмээн урьдчилан хатуу сануулж. Оргосон хоригдол тэр оройдоо “Москва” хороолол хавиас баригджээ.
 
“Өндөр буянт холдинг” компаний барилгаас хоригдол оргосон нь бөөн шуугиан дэгдээж. Хорих ангиас нь гадна цагдаагийн эрлийн бүлэг хүртэл томилогдон ажиллаж эрж хайжээ. Энэ ажиллагаанд нийт 200 мянган төгрөгний зардал гарсныг ялтан ажлын хөлснөөсөө төлөхөөр болж. Хоригдол оргосон нь харуул хамгаалалт муугаас гадна “Өндөр буянт холдинг”-ын Н.Төмөрхүү ихээхэн дархан эрхтэй байсныг харуулж байна. Энэ хэрэгтээ ямар хариуцлага хүлээсэн нь тодорхойгүй. Өдгөө энэ хүн төрийн сайд болох нь. Бизнесмэн хүн төрийн албанд орсон нь урьдын зангаа хаяхгүй бизээ.
 
Хоригдол ажиллуулдаг эрх нь ахин сэргэх биз. Мөн энэ оны эхээр Сүхбаатар дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээр нь хөдөлмөр аюулгүйн журам ноцтой зөрчигдсөнөөс П.П нь паарны хий авах гэж байгаад амиа алдсан хэрэг гарч байжээ.
 
NUUTS.MN
Нийтэлсэн: 2014-12-10 22:31:47

Нийт сэтгэгдэл: 7

  • Зочин

    lol

    Зочин 2014-12-11 08:45:31     202.131.238.115          (2)       (0)
  • Зочин

    БОЛЬЁ ОО

    ШИНЭ ЖИЛ 2014-12-28 20:27:34     103.229.121.66          (3)       (0)
  • Зочин

    МУУ ШҮҮ

    ЦАГААН САР 2015-01-19 16:26:35     150.129.143.235          (1)       (0)
  • Зочин

    бид таны хайртад амьд цэцгийн баглаагаар бэлэг барих болно 88706000 цэцэгт мэндчилгээ

    flower.mn 2015-01-23 15:46:03     49.0.160.224          (1)       (0)
  • Зочин

    Төмөр Замийн 48-р байрний Гомо Мөнхжаргал гэж олон жил шорнгоор явсан эр наранд гарч ирсэн хойноо шоронгийн гаж зуршилаа мартаж чадалгүй байрнийхаа өсвөр насний хөвгүүдийг шохоорхож Улмаар үүнээсээ болж 48-р байранд бөөн асуудал үүсгэж олон аав ээжийн дургүйг хүргэж явсан жинхэнэ маанаг нөхөр байгаан. Одоо энэ нөхөр байраа зараад Төв цэнгэлдэхийн хажууд орших Нархан хотхонд нүүж ирээд энэ байрний 51-р байрний 1-р орцний таван давхарт амьдарч байгаа боловч бас зүгээр байж чадахгүй энэ хавийн залу

    gomo 2015-04-13 17:17:25     150.129.143.225          (1)       (1)
  • Зочин

    I just hope whoveer writes these keeps writing more!

    Risa 2015-07-26 19:08:24     143.107.182.3          (0)       (0)
  • Зочин

    For a limited time we have lowered the rate on targeted website traffic. We have visitors from virtu***ly every country on Earth. Each visitor is targeted by both country and keywords that you submit when you start your free tri*** period. If you need more visitors or product s***es try our service free for seven days and we will send you 500 free visitors during the tri***. There are no contracts and if you cancel during the tri*** period you will not be charged anything! Start your tri*** today: htt

    Nannie Mcdougal 2018-10-21 02:20:51     81.171.107.134          (0)       (0)

АНХААРУУЛГА

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно. word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.

Сэтгэгдэл бичих

Шар мэдээ

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.