Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Зам тээврийн яамтай хамтран Аглаг бүтээлийн хийдийн орчны тохижилтыг сайжруулахаар болжээ.
Ингэхдээ төв замаас Аглаг бүтээлийн хийд хүртэлх 7 км замыг концессын гэрээгээр гүйцэтгүүлэхээр болжээ. Уг шийдвэрийг өчигдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан байна.
Мөн хийдийн ойролцоо нийтийн бие засах газрыг барьж байгуулах ажлыг хийж эхэлсэн аж. Ингэснээр Бурханч лам Г.Пүрэвбатын бүтээн босгож буй уг хийд орчмыг шашин, түүх соёл, аялал жуулчлалын жишиг бүс болгон хөгжүүлэхээр зорьсон юм байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.