.jpg)
"Амгалан" дулааны станцын бүтээн байгуулалтын ажлын явцтай өнөөдөр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Хотын дарга Э.Бат-Үүл тэргүүтэй албаныхан танилцлаа.
Тус станцын барилга угсралтын ажлын гүйцэтгэл 95хувьтай байгаа бөгөөд энэ оны 8 дугаар сарын 15-нд бүрэн дуусгаж туршилт, тохируулга хийхээр төлөвлөжээ. Станцын туршилт, зуухны галлагааг 8 дугаар сарын 15-аас 9 дүгээр сарын 15-нд хийж, хотын дулаан хангамжийн хэвийн найдвартай ажиллагааг хангах, өсөн нэмэгдэж байгаа дулааны хэрэгцээг хаах зэрэг зайлшгүй шалтгаанаар 2 зуухыг бүрэн хүчин чадлаар ажиллуулах горим тооцоог хийсэн байна.
Иймд станцын үйл ажиллагааны туршилт, зүгшрүүлэг, үйл ажиллагааг эхлүүлэхтэй холбогдуулан Амгалан өртөөнөөс станц хүртлэх төмөр замын засвар, арчилгаа болон нүүрс, ус, цахилгаан, туршилтын ажлыг гүйцэтгэх инженер, техникийн ажилчдын цалингийн зардлыг шийдвэрлэх шаардлагатай болсон аж. Уг туршилтын галлагаанд шаардлагатай санхүүжилтийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд Хөгжлийн банкаар дамжуулан дахин 3,9 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэсэн аж.
Тус станцын барилгын ажлын гүйцэтгэгчээр БНХАУ-ын “СМЕС” CO.,LTD шалгарч, 2013.04.12 өөс ажлаа эхлүүлжээ. 2015.10.15 өдөр гэрээний дагуу ашиглалтад өгөх гэнэ. 348 МВ-ын хүчин чадалтай тус дулааны цахилгаан станцын нийт өртөг нь 75.9 сая ам.доллар.
Тус станц ашиглалтад орж, 348 МВт дулаан гаргаснаар Улаанбаатар хотын төв болон зүүн хэсгийн 13, 14, 15, 16 хорооллын дулааны хангамж сайжирна. Тодруулбал, 20 мянган айл өрх, 250 орон сууцны нөхцөл 100 Гкал/цаг-аар нөхцөл нь сайжирна. Мөн шинээр ашиглалтад орж байгаа 40 мянган айл өрхийн буюу 500 орон сууц 200 Гкал/цаг-ийн дулаан хангамж хүлээн авах хүчин чадал нь нэмэгдэх юм байна.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ