
Өнгөрсөн зургаадугаар сард Налайх дүүрэгт дүүгээ галаас авраад өөрөө 80 хувь түлэгдсэн А.Цэрэнтогтох хүүд туслах аян үргэлжилсээр байна. Монголын залуучуудын холбооны Хүмүүнлэгийн байнгын хорооны залуус баяр наадмын өдрүүдэд "Ахыг аварья" хандивын аяныг зохион байгуулжээ.
Тэд Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон хутагт асрууд барин, сурталчилгааны самбаруудыг байрлуулахад наадамчин олон “Дүүгээ аварсан баатар ах, заавал эдгээрэй” хэмээн 9 сая 210 мянга 884 төгрөгийн хандив өргөсөн байна.
Солонгосын эмнэлэг анх эмчилгээний зардал 350-400 сая төгрөг орно гэж тооцоолж байсан ч А.Цэрэнтогтох-ын биеийн байдлыг харж, нэг гэр бүлийн хоёр хүүхэд эмчлүүлж байгаа зэргийг харгалзан үнээ хөнгөлжээ. Тэд 150 сая орчим вон буюу 270 орчим сая төгрөгөөр эмчилгээ хийхээр болж, хүүг ямар ч байсан хөл дээр нь зогсоон гэдгээ амалсан байна. Өнөөдрийг хүртэл гадаад, дотоодоос монголуудын өгсөн хандив 210 сая төгрөг болоод байна. Одоо 60 орчим сая төгрөг үлдсэн гэнэ.
Хамгийн сүүлийн мэдээгээр А.Цэрэнтогтох хүүгийн эмчилгээний үр дүн сайн байгаа ба босч суудаг болжээ. Мөн гуурсны тусламжаар шингэнээ гадагшлуулдаг байсан нь хэвийн болж, арьс нөхөх хагалгаанууд хийгдэж байгаа аж. Цээж, нурууны арьсыг өөрөөр нь нөхөн төлжүүлэх зорилготой тосон түрхлэгүүд түрхэж эхэлсэн.
Мөн амь аврагдсан бяцхан дүүгийнх нь биеийн байдал маш сайн, арьс нөхөх тосон түрхлэг түрхээд Монголдоо ирсэн. Хүүхдүүдийн маань эрүүл мэнд, амь насыг аврахад тусалсан бүх хүнд чин сэтгэлээсээ талархаж явна хэмээн хүүхдүүдийн аав Б.Амарбат хэлсэн юм.
АНХААРУУЛГА
Уншигчдын бичсэн сэтгэгдэлд word.mn хариуцлага хүлээхгүй болно.
word.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Таныг word.mn сайтад зочлон өөрийн санал бодлоо чөлөөтэй илэрхийлж байгаад баярлалаа.
A$AP Rocky, Рианна хоёр анхны хүүхдээ өлгийдөн авна
Moon Dance хамтлаг ДАШТ-ий зургаадугаар байрт шалгарав
П.Шүүдэрцэцэг “Miss Asia USA” тэмцээний тэргүүн миссээр шалгарлаа /фото/
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун: АНУ-тай "яриа хэлэлцээ хийх, ялангуяа "сөргөлдөөнд бүрэн бэлтгэлтэй байх" шаардлагатай гэж мэдэгджээ
Ханхүү Харри, Меган нар хоёр дахь хүүхдээ өлгийдөн авчээ
Фото: Оскар 2021 Улаан хивсний ёслол
Н.Түвшинбаяр коронавирусийн халдвар авсан тул ШШГЕГ-ын эмнэлэгт эмчлүүлж байна
СТА Г.Амгаланбаатар: Коронавирус тусаад эдгэрсэн ч нийгмээрээ нулимах вий гэж айдаг юм байна
Д.Болд: Би сураггүй алга болоогүй
Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд одонгоор шагнажээ
“Grammy Awards-2021” шилдгүүд тодорлоо
Шинэ уран бүтээл: МУАЖ С.Батсүх - Хотын хүүхнүүд
Иргэн Т.Дэлгэрмөрөн өөрийгөө л баллаад байх юм
Монгол Модел Ж.Энэрэл Mercedes-Benz C-Class-ийн нүүр царай боллоо
ФАУСТ-Аз жаргалын томъёог түгээхээр дахин ирлээ
Бун Жүн Ху “Шимэгч” киноныхоо үргэлжлэлийг бичиж дуусчээ
ХУНТАЙЖ ХАРРИ, МЕГАН НАР ХОЁР ДАХЬ ХҮҮХДЭЭ ХҮЛЭЭЖ БАЙНА
Дэлхийн аварга М.Уранцэцэг Гиннесийн номд бүртгэгджээ
“The Hu” хамтлаг “Metal Hammer” сэтгүүлийн тэргүүн нүүрэнд гарчээ
"Улаанбаатарын мөнгөн шөнө-Баярын мишээл 2021” хөтөлбөр маргааш үзэгчдэд хүрнэ